Дарханы шинэ засаг Д.Хаянхярваа гишүүнээс хариугаа авах гэж халаа сэлгээ хийсэн үү

Дархан-Уул аймгийн улс төрийн байдал тогтворгүй бас дуулиан шуугианиар тасардаггүй. Сандал суудлын төлөө сөрөг хүчин гэлтгүй нам дотроо хөлөө жийлцэн “цус сэлбэх” нэрээр  улс төрийн тоглолт хийдэг. Тэгвэл яг одоо тус аймагт улс төрийн хурцадмал байдал дахин үүсээд байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Өмнөх Засаг дарга С.Насанбат нь төсвийн хөрөнгийг идэж, уусан хэргээр аавын хаалга татахад тун ойрхон буй. АТГ-аас түүнийг шалгаж, цагдан хорьж байсан ч саяхан батлан даалтад гараад байгаа юм. 

Харин энэ хооронд өмнөх засгаа унаган байж сонгогдсон гэх А.Энхболд сонгогдсон даруйдаа л газар, хэлтсийн дарга нараа халж, солилоогэх шуум тасраагүй. Тодруулбал, Засгаар сонгогдоод гуравхан сар болохдоо таван хүнийг ажлаас нь халсан аж. Тэдний дунд Засаг даргын тамгын газрын дарга, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Дархан хотын ерөнхий архетектурч, Засаг даргын орлогч  зэрэг удирдах албаны хүмүүс багтсан байна. Уг асуудлыг тодруулахаар бид Дархан-Уул аймгийг зорьж Засаг дарга А.Энхболдтой уулзаж цөөн хором ярилцлаа. 

-Манай улсад томоохон албан тушаал дээр очвол халаа сэлгээ хийж, багаа бүрдүүлдэг гэх бичигдээгүй хууль үйлчилдэг болжээ. Таны хувьд ч мөн ялгаагүй, суудлаа аваад удаагүй байхдаа төрийн албыг төрлийн алба болгож байна гэх шуум тараад байна. Энэ тал дээр тайлбар хийхгүй юу?

- Намайг ажлаа авсан эхний өдөр таван хүн ажлаас гарах өргөдлөө өгсөн. Засаг даргын тамгын газрын дарга, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга гэх мэтчилэн 5 хүн суудлаа өгсөн. Гэхдээ төрийн алба гэдэг бол залгамж халаа, өөрийн гэсэн хууль дүрэм журамтай газар. Ялангуяа Засаг даргын Тамгын газрын дарга надтай нэг удаа ч уулзаагүй байж таван хүний дотор өргөдлөө өгөөд гарсан.

Угтаа төрийн алба гэдэг бол шинэ хүн ирж байхад уулзаад, хийсэн ажлаа танилцуулаад, хүлээлцээд, ёс зүйтэй, дэгтэй байх ёстой. Иймд миний зүгээс дээрх хүмүүсийг төрийн ажил хийх сонирхолгүй байжээ. Зөвхөн хуучин засаг даргатайгаа хамтарч ажиллах, тэр хүний баг болж ажиллах л сонирхолтой байсан гэж харж байгаа юм.

- Гэтэл бидэнд ирсэн мэдээллээр таныг Тамгын газрын даргадаа Хөгжлийн бодлогын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтсийн ажилтан, албан хаагчдыг хал гэж дарамт үзүүлснээс Д.Будхүү өөрөө ажлаа өгсөн гэх мэдээлэл байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?

- Худал мэдээлэл. Энэ хүн бол “Ар гэрийн шаардлагаар энэ ажлыг хийх боломжгүй байна” гэдгээ хэлээд өргөдлөө өгөөд гарсан хүн. Хэрэв шаардлагатай бол өөртэй нь уулзаад асууж тодруулж болно.

-Тэгвэл албан тушаалаа авснаас хойш нэг ч халаа, сэлгээ хийгээгүй гэж ойлгож болох уу? Өөрсдөө л ажлаасаа гараад явчихсан хэрэг үү? Тэгсэн хэрнээ бидэнд хандсан байдаг?

- Бас тэгж хэлж болохгүй. Нэг ч цомхотгол хийгээгүй, ганц ч хүнийг солиогүй гэдэг яриа байх ёсгүй. Ер нь  бол бид төрийн албыг хуульд нийцүүлж хариуцлага тооцоод, халаа сэлгээгээ хийгээд явъя гэж төлөвлөж байна. Жишээлбэл, энд иргэдээс ирсэн санал гомдлыг хэн сонсч байна, хэн шийдэж байна, хэн гацааж байна гэх асуудал ойлгомжгүй байдаг. Энэ асуудлыг авч үзсэний дүнд Засаг даргын тамгын газрын үүдэнд  70371212 гэдэг утсыг ажиллуулж, иргэдийн санал гомдлыг авч эхэлсэн. Гэтэл энэ утсаар иргэдийн гомдлыг хүлээж авч байгаа ажилтан байдаггүй.

Иймд бид нэг цэгийн үйлчилгээн дээрээ 2 хүнийг оператор маркаар ажиллуулж эхэлсэн. Энэ нь эргээд смарт сити гэх ухаалаг технологитойгоо холбогдоно. Өөр дээрээ байлгана, зохих шийдлүүдийг нь гаргаад өгнө.

-Дархан-Уул аймагт төрийн бүх томоохон албан тушаалтнууд намын тохироогоор солигдоод байна гэх хардлага ч иргэдийн дунд байна?

- Тийм асуудал байхгүй. Ер нь бол оногдсон ажлаа хийсэн шиг хийж байгаа хүнтэй ярих асуудал байхгүй. Жишээлбэл, энд агентлаг, хэлтсийн дарга нар хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэггүй. Зөвхөн дунд шатны албан хаагчид л хуруугаа хийгээд, ирцээ бүртгүүлээд байдаг. Тэгэхээр энэ нь эргээд хариуцлагыг алдагдуулаад байгаа юм. Иймд бид бүх хүнийг бүртгэлд оруулдаг байхаар нэр, усыг нь өглөө. Дээр нь агентлагийн дарга нар хаана яваа нь мэдэгддэггүй.

Тухайлбал өмнө нь ажиллаж байсан Тамгын газрын дарга Гадаад харилцааны мэргэжилтэнгээ 25 хоногийн сургалтад явуулж байх жишээтэй. Энэ дээр нь хумих бодлого явуулж байгаа, хариуцлагыг тооцож эхэлсэн. Ер нь иргэдийнхээ дуу хоолойг сонсдоггүй, шийдвэр гаргадаггүй хүмүүстэй цаашид ч хариуцлага тооцох болно.

-Таны ярьж байгаагаас харахад өндөр албан тушаалтнууд өөрсдөө өргөдлөө өгөөд гарчихсан ч юм шиг, эсвэл ажлаа хийж чадахгүй байна гээд та ажлаас нь халчихсан ч юм шиг харагдаад байна. Яг аль нь үнэн юм бэ?

- Энд ганцхан жишээ хэлье. Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгалан гэж хүн бий. Тэр хүн ажлаас гарахдаа “Та намайг битгий халаарай. Яагаад гэвэл би төрийн албанд ажиллах эрхгүй болчихно. Би өөрөө өргөдлөө өгье. Ингэснээрээ би цаашид төрийн албанд ажиллах нөхцөл бүрдэх юм байна” гэж хэлээд өргөдлөө өгсөн байгаа.

-Гэтэл бидэнд ирсэн мэдээллээр Хөгжлийн бодлогын хэлстийн дарга С.Баясгаланг ажлаас нь халахын зэрэгцээ төрийн албанд ажиллах эрхийг нь нэг жил хассан байна. Гэтэл таны зүгээс өөрөө өргөдлөө өгөөд гарсан гэх юм?

- Би хууль тогтоогоод, хуулийг зогсоогоод, энэ хүн 1 жил төрийн албанд ажиллаж болно. Энэ хүн болохгүй гэж ярьдаг албан тушаалтан биш. Энд аудитын шалгалт хийгдээд, эхнээсээ Авлигалтай тэмцэх газар шалгагдаж явж байна. Тийм болохоор би энэ үндэслэлээр л халсан.

- Тэгвэл Мэдээлэл, технологийн газрын хуучин даргыг яасан юм бэ? Нэг л өдөр ажилдаа ирэхэд нь бүх юмыг нь н.Нэмэхбаярт хүлээлгээд өгчихсөн, дахиж битгий ир гэж хэлсэн гэдгийг эх сурвалж баталсан. Энэ тал дээр ямар тайлбар хийх вэ?

- Мэдээлэл технологийн албаны дарга Н.Мөнхбаяр маань ажлаа хийгээд цалингаа авч байгаа.

- Биднийг Дархан-Уул аймагт ирэхэд н.Нэмэхбаяр хүлээж аваад өөрийгөө Мэдээлэл технологийн албан дарга гэж дөнгөж сая танилцуулсан. Гэтэл таны ам зөрөөд байна?

- Ер нь бол хуучин албаны дарга Н.Мөнхбаяр ажлаа хийж байгаа. Ямар нэгэн шийд гаргаагүй. Зүгээр н.Нэмэхбаярыг төсөл дээр ажиллуулж байна.

- н.Нэмэхбаяр өмнөх сонгуулийн үеэр тантай хамтарч ажиллаж байсан шүү дээ. Тэгэхээр энд ашиг сонирхлын зөрчил байна гэж хардах бүрэн үндэслэлтэй байх?

- Надтай өмнөх сонгуулийн үеэр ажиллаж , миний хувийн багт орж байсан юм байхгүй. Би өөрөө МАН-ын гишүүн хүн. н.Нэмэхбаяр МАН-ын хороонд ажиллаж байсан. Тийм учраас би авчраад энэ албан тушаалд тавьсан юм байхгүй. Үүнийг Тамгын газраас шийднэ.

- Энэ албанд ирж ажиллах саналыг таныг тавьсан гэж н.Нэмэхбаяр өөрөө хэлсэн юм л даа?

- Наад хүн чинь худлаа ярьсан байна. Би энэ хүнд санал тавиагүй. Тамгын газрын даргатай өөрөө ярилцаад л шийдүүлсэн асуудал. Д.Будхүү гэдэг даргатай.

Ер нь та нар чинь ийм зохион байгуулалттай, даалгавартай юм шиг нэг асуудлаа ухаад, боорлоод дайраад байж болохгүй. Тэр хүний эрх ашгийн үүднээс яваад байгаа юм бол. Ганцхан асуудлыг ухаад байгаа чинь их сонирхолтой санагдаад байна. Эсвэл хэн нэгний даалгавраар яваад байгаа бол ямар даалгавартай яваа үнэнээ хэлчих.

-Тийм асуудал огт байхгүй. Нэгэнт энэ асуудал танд эвгүй байгаа бол шуудхан сүүлийн асуултаа тавья. Таныг Засгийн суудлыг авахтай зэрэгцээд Дархан-Уул аймгийн голлох албан тушаалтнууд бүгд суудлаа өглөө. Үүнийг удирдан зохион байгуулах чадваргүйнх гэж үзэж байна уу, аль эсвэл танай аймагт төрийн албан хаагчдын ашиг сонирхлын зөрчил гаарсан гэдгийг харуулж байна уу?

- Төрийн албыг хийе гэж байгаа хүмүүс ирж уулзаад ажлаа хийж болно. Энэ асуудал бол хуультай, дүрэмтэй. Зүгээр байгаа хүнийг чамайг халлаа гэж болохгүй. Гэтэл хуучин засагтайгаа нэг баг болж ажиллах сонирхол байснаас бус Дархан хотын хөгжлийн төлөө ажил хийе гэдэг сонирхол тэр хүмүүст байхгүй байсан байна.Бод л доо, надтай уулзахгүйгээр таван хүн зэрэг өргөдлөө өгөөд явна гэхээр юу харагдаж байна. Гэтэл дарга нь огцрохоор өргөдлөө өгөөд явна гэдэг бол зөвхөн С.Насанбат гэдэг хүнтэй хамтарч ажиллах ашиг сонирхол байжээ л гэж харагдаж байгаа юм.

-Тэгэхээр Дархан-Уул аймгийн засаг захиргааны нэгжид ашиг сонирхлын зөрчил бүр гүндээ ортол нэвчсэн байжээ дээ?

- Ер нь бол нэг л зүйлийг шударгаар хэлье. Энэ УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа бол Дарханы эзэн хаан болсон хүн. Дарханд 20, 30 жил удирдах албан тушаалыг хашсан. Ёстой төрлийн алба болгосон хүн.Хаана л газрыг нь авна, өгнө энэ хүнтэй холбоотой.Дээр нь сургуулийн цэвэрлэгчийн томилгоог хүртэл энэ хүнээс асуудаг юм, Дарханчууд мэднэ.Харин намайг ирэхтэй зэрэгцээд бүх удирдах албан тушаалтнууд суудлаа өгсөн нь тэр хүний хууль бус үйлдэл илчлэгдэх вий гэдгээс айсан юм болов уу л гэж харагдаж байгаа юм. Би бол энд ажил хийх гэж л ирсэн.

-Тэгвэл УИХ-ын гишүүний гар хөл бологчдыг халаад байхаар ямар нэгэн дарамж шахалт ирж байна уу?
-Би бол хэн нэгний утсан хүүхэлдэй биш. Би хуулиа л барина, иргэдийнхээ төлөө ажиллана. Ямар ч эрсдэл ирсэн айхгүй байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дарханы хүн 2015-12-18 02:08:30
    Дарханчууд тэнүүлчидэр дүүрсэн байсан одоо нэг нутагийн залуус гарч ирж, бүгдийг нь дарханы унган хүнээр соль. Дархан буудалийн зүүн тал барилгын асгамал хөрс...
  • иргэн 2015-12-02 13:01:22
    Энхбатаа чи битгий энхийн цагаан тагтаа болж жүжиглээд бай,бүгд үйл ажилгаа чинь хүний нүдэн дээр ил бга шүү дэ,албан тушаалаас нь зайлуулах гэж бга хүмүүсээ,
  • Зочин 2015-11-30 08:46:53
    яагаад төрийн албан хаагч 25 хоногийн сургалтад явж болдоггүй юм бэ, 3 сарын суралтад явдаг л юм даа, ер нь улс төрийн энэ заваан тоглоом чинь ТАХ-ыг алж байгаа...
  • Зочин 2015-11-19 08:44:56
    МАН-ынхыг мөнгөөр хахуульдаж, АН-ын Дашуудтай хуйвалдаж засаг дарга болсон. АН одоо луйвардаад 3 кноп нэмэж авч байгаа. энэний хэрэгцээ одоо байхгүй болсон биз
  • iluu ihiig 2015-11-12 12:52:51
    busgui.mn