Зам тээврийн ослын улмаас 110 хүн амиа алджээ
Энэ оны эхний таван сарын байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 596 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.8 хувиар өссөн. Мөн 110 хүн амь насаа алдаж, 365 хүн гэмтсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүний тоо 35.8 хувиар, гэмтсэн хүний тоо 26.7 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Орон нутагт гарч байгаа осол хэргийн шалтгаан нөхцлийг судалгаанаас үзэхэд 56.8 хувь нь мөргөлдөх, 17.5 хувь нь онхолдох, 11.1 хувь нь үл хөдлөх зүйл мөргөх, 10.7 хувь нь явган зорчигч дайрах, хэлбэрээр үйлдэгдсэн байна. Ард иргэд бүрэн бус мотоцикль согтуугаар жолоодож явахад осол гаргах тохиолдол их байдаг аж. Автомашинаар зорчиж яваад осолд орсон хүмүүсийн дөнгөж 3.9 хувь нь хамгаалах бүсээ хэрэглэж явсан байдаг бол нас барахад хүргэсэн гэмтлийн дийлэнх буюу 70 гаруй хувь хамгаалах бүс зүүлгүйгээр замын хөдөлгөөнд оролцсоноос үүсдэг байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2014-06-17 04:46:26
    ТОГУУЛИЙН ХУУДАС БИЧИХ ТӨДИЙГӨӨР ХЯЗГААРЛАЖ БОЛОХГҮЙ. ЖОЛОО БАРИХ ЭРХИЙГ НЬ ХАСАЖ, ЯПОН, СОЛОНГОСЫН ХОГООС АЧИЖ ИРСЭН ТӨМӨР АВСЫГ НЬ ШУУД ХОГИЙН ЦЭГ РҮҮ АЧИХ НЬ ЗҮЙТЭЙ. ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ХОГ Л ШҮҮ ДЭЭ. ИНГЭХ НЬ ХУРД ХЭТРҮҮЛДЭГ, ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛДЭГ, СОГТУУРДАГ ӨВ