Өнөөдөр Монгол бахархлын өдөр
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Монгол бахархлын өдөр тохиож байна. Энэ өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тооцож бүх нийтээрээ амарч байхаар тогтсон. Өнөөдөр нийслэлд мөрдөгддөг дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд орон нутгийн хилийн боомтууд ажиллахгүй юм.

•    Төрийн далбаа мандуулах ёслол 10.00 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд
•    Төрийн есөн хөлт их цагаан туг цэнгүүлэх ёслол 10.40 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд
•    Төрийн тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардуулах ёслол 11:40 цагаас Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд
•    Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 14:00 цагаас тус тус болно.

2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 11:40 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг” монгол бичгийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд болно. Үзэсгэлэн 2015 оны 11 дүгээр сарын 13-наас 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд үнэ төлбөргүй.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эн 2015-11-12 09:46:05
    Монголчуудын бачуурлын өдөр биш юмуу.Ерөнхийлөгч нь хожим улсынхаа нутгийг зарахаар хаятдаас их зээл аваад,АН нь нефтийн үйлдвэр барихгүй гщтогтоол гаргаад
  • Монгол цус 2015-11-12 04:00:04
    Сайхан их хаанаараа бахархмаар л байдаг гэтэл энэ төр улсынх гь байж байгааг хар цөөхөн хэдэн Монголчууд нь цөхөрч байна даа тэр их тэрбум доллараар юу хийв
  • mongol 2015-11-12 03:43:31
    ene xeden tsergiin khubtsasyg solymoor yumaa obol zungyi neg gandsan ulaan daavuu
  • Зочин 2015-11-12 03:04:40
    Бахархах юмтай ч юм шиг. Үхсэнээ хийж хар хүйтэнд шоу хийдэг бнаа. Улс орноо зарж идэж, сүйрүүлж байгаагаа л бахархал гэхгүй юм бол. Амарна ч гэх шиг. Юу хийсий...
    • unen 2015-11-12 07:54:13
      Sanal neg bna. Hun amiihn n ihenh n ajilgui ulsgulun baij yugaaraa baharhdag bnaa. ene heden uls turch nertei maluud ajlaa hiij chadhui bolhooroo baahan show ar...