Хүүхдийн тусламжийн "108" утсанд сард 13-15 мянган хүүхэд ханддаг
Өнөөдөр "Хүүхдийн тусламжийн утас 108-ын өнөөгийн байдал, цаашдын зорилт"-ыг тодорхойлох уулзалт, зөвлөгөөн боллоо. Энэ үеэр Хүүхдийн 108 утсанд сард дунджаар 13-15 мянган хүүхэд хандаж, зөвлөгөө мэдээлэл авч, тусламж хүсдэг талаар албаныхан хэллээ.

Манай улсад Хүүхдийн тусламжийн утас 108-ыг хүүхдийн эрхийн зөрчлийн талаар хүүхэд, иргэн, байгууллагаас мэдээлэл хүлээн авч, туслах, шуурхай мэргэшсэн үйлчилгээнд холбох, хяналт тавих зорилгоор өнгөрсөн оны зургадугаар сарын 1-нээс ажиллуулж эхэлсэн бөгөөд 24 цагаар тогтмол дуудлага хүлээж авдаг байна.

Манай улсад 0-18 насны нэг сая гаруй хүүхэд амьдардаг. Тэдний 67 хувь нь хүүхдийн тусламжийн 108 утсыг мэддэг гэсэн судалгаа гарчээ. Энэхүү тусгай дугаарт дуудлага авч эхэлснээс хойш 17 сарын хугацаанд 230 мянган дуудлага хүлээн авчээ. Энэ нь өдөрт 400-500 хүүхэд ханддаг гэсэн үг юм. Тиймээс энэ утасны дэргэд түр хамгаалах байр шаардлагатайг  зохицуулагч нь хэлж байна.

Өнөөдөр Монгол Улс хүүхдийн хүчирхийллийн болон тулгамдаж байгаа асуудлын мэдээллийг ганцхан утсаар авч байна. Цаашдаа илүү олон сувгаар мэдээлэл авч, тусламжийн цар хүрээг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал байгааг ч хэлж байв.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.