Экс ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос ялалт байгууллаа
Өмнөд Америкийн Колумбид өнгөрсөн ням гарагт эдүгээ 62 настай Хуан Мануэль Сантосын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбоотойгоор Ерөнхийлөгчийн сонгуулийн шийдвэрлэх санал хураалт болж өнгөрлөө. Уг сонгуульд экс Ерөнхийлөгч дахин ялалт байгуулсан байна.

Тэрбээр ирэх наймдугаар сараас эхлэн дөрвөн жил төрийг тэргүүлэх аж. Сонгуулийн ирц 99 хувьтай явагдсан бөгөөд экс Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос 50.95 хувийн саналыг авч улиран сонгогдсон бол түүний өрсөлдөгч зүүний хүчний  Сангийн сайд асан Оскар Зулуага 45 хувийн санал авсан нэлээд өрсөлдөөнтэй сонгууль боллоо хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлжээ.

Тэрбээр өнгөрсөн жилүүдэд зүүний хүчин ФАРК-тай 2012 оны арван нэгдүгээр сараас эхлэн энхийн хэлэлцээр хийж, Эдийн засгаа дөрвөн хувиар өсгөж чадсан юм. Тиймдээ ч нэлээд хувийн саналыг авч чадсан аж. Гэвч зүүний хүчнээс явуулах террорист ажиллагааны улмаас амь үрэгдэгсдийн тоо өсч буй бүс нутгуудад авч хэрэгжүүлж буй бодлого нь хангалтгүй байна гэсэн шүүмжлэлд ч өртөөд байгаа юм.

Үүний нэг жишээ нь эхний ээлжийн сонгууль билээ. Уг сонгуульд нийт таван хүн нэр дэвшсэнээс зүүний хүчний Сангийн сайд асан Оскар Зулуага хамгийн их буюу 29.5 хувийн дэмжлэгийг авч, харин дахин сонгуульд нэрээ дэвшүүлсэн экс ерөнхийлөгч Сантос 25.6 хувийн саналаар хоёрдугаарт бичигдэж зүүний хүчинд ялагдаж байсан.

Гэхдээ аль аль нь 50 хувиас илүү амжилт үзүүлж чадаагүй учраас дахин сонгуулийг явуулахаар болсон билээ. ФАРК-тай энхийн хэлэлцээр байгуулсан нь Ерөнхийлөгч Сантосын хувьд чухал алхам болсон. Гэвч  Оскар Зулуага энэхүү хэлэлцээрийг цуцлах байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр өнгөрсөн ням гарагийн орой ялагдалаа хүлээн зөвшөөрч,  өөрийг нь дэмжсэн нийт иргэддээ талархал дэвшүүлсэн бөгөөд цаашдаа ч гэсэн улс орныхоо төлөө тэмцэлээ үргэлжлүүлэх болно хэмээсэн байна.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.