С.Бямбацогт: УИХ-ын дарга дахин хүч түрэх юм бол огцруулах асуудлыг тавина
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 2016 оны төсвийг хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг завсарлага авах болсон шалтгаан, үндэслэлийн талаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "УИХ бүрэн эрхийн хугацааныхаа сүүлийн жилийн төсвийг хэлэлцэж байна. Улсын төсөв батална гэдэг нь Үндсэн хуульд заасан УИХ-ын онцгой бүрэн эрх. Ирэх жил Монгол Улс хэдий хэр орлого олох, юунд яаж зарцуулахаа нэгбүрчлэн ярьж шийдэх гэж байна. Айл гэрээр яривал ирэх онд өмсөх хувцас, идэх хоол, унтах орон байртай байх эсэхээ л ярих гэж байгаа. Харамсалтай нь УИХ маань өчигдрөөс авахуулаад хоёр дахь хэлэлцүүлэг дээр маш цөөхөн гишүүнтэй байна. АН-ын бүлгийн гишүүд ирээгүй, нэгнийхээ өмнөөс кноп дарж санал өгч эхэлсэн учраас бид хатуу эсэргүүцсэнээр өчигдөр ажлын бус цагаар буюу шөнө дөлөөр хуралдахыг болиулсан. Гэтэл өнөөдөр чуулган эхлэхэд гишүүдээр санал хэлүүлсэнгүй. Ингэж хүч түрж болохгүй. Улсын ажлыг гацаахгүйн тулд бид чуулганы хоёр дахь хэлэлцүүлэгт оролцохоор тохирсон. Зарчмын шаардлага, саналуудаа тавина. УИХ-ын дарга ийм байдлаар хууль зөрчиж хүч түрж явах гэж оролдох юм бол УИХ-ын даргыг огцруулах асуудлыг тавина, шаардана гэдэгт бид санал нэгдсэн" гэлээ.

Мөн тэрээр "Улсын төсөв хүндэрсэн, өр 1,6 их наядаар нэмэгдэж байна. Монгол Улс Грекээс ч дутахгүй өрийн дарамтад орсон. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд өр зээлийн асуудалд санаа зовсон гишүүдийн асуултад "Монгол Улсын өрөнд та нар юу гэж санаа зовдог юм, зээл өгсөн Хятадын Ардын банк санаа зовохгүй байхад та нар юундаа санаа зовдог юм" гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа нь хариуцлагагүй явдал" гэж тайлбарлав. 
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-11-12 05:26:40
    onoodorin ene baidald MAN tor barij bhdaa l hisen ajlin vr dvn gedgig bid oilgoh chadwartai shvv MANihan ard tvmnee bitgi ingej ergvv teneg um shig bod
    150.129.143.115
    Мэдэгдсэн Хариулах
    • Teneg gar 2015-11-12 11:34:11
      Yamar osolttei yamar yeiig AH huuleelgej ogsoniig bol sanaj bna. Yamar teneg yum AH hiij bgaag bas harj l bna. Betgii ard tumnii ner bari. OK
      103.57.94.185
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-12 04:16:38
    Хятадын Ардын банк гэдэг чинь Хятад улсаа төлөөлдөг,,тиймээс ч гадаад дахь иргэдийн эрх ашиг,эд хөрөнгийн хятад улс хамгаалдна гэж 2012 онд хуульчилсан юм даа.
    202.9.40.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-12 01:25:50
    Энэ Энхболд нээрэн арай дэндэнэ ээ. Энэ одоо УИХ-ын дарга уу хэн бэ? Жирийн иргэдийн хэнээс ч асуусан арай ингэж хэлэхгүй ээ хөөе. Энэ эмгэнэл энэ аймшиг шүү.
    208.107.140.160
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-12 00:06:35
    Энэ З.Энхболд яг л хятад хүн шиг хэлсэн байна. Монголын өрөнд хятад юу гэж санаа зовох вэ? Төлж чадахгүй бол газраас нь авчихна. Яг л Тажикстан шиг. Зи бол Хята...
    182.160.34.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Зайлуулаач новшийг 2015-11-11 14:15:34
    Зи гээч этгээдийг зайлуулахгуй бол юм юм болно доо!
    172.56.29.217
    Мэдэгдсэн Хариулах
  • matraa ajilaa hiildee 2015-11-11 12:06:46
    Ene neg tsarai muutai gazr ooroo yu hiij chaddag ym bol hyn bolgonig muulj ogtsoryylj bhin. Ajil hiildee matraa iim ajil hii gej chamaig gargaa yu. Zygeer ajila...
    126.196.165.195
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-11-11 11:35:48
    Enhboldoo namaa bish mongoliin ard tvmen mongoliin ireedvigee bodoochee chamaas bid ard chin shaardaj bna nam bus hvn bna
    103.26.194.90
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2015-11-11 09:04:47
    АРДЧИЛСАН НАМ МОНГОЛ УЛСЫГ МИНЬ СҮЙРҮҮЛЖ ДУУСЛАА. ДАХИЖ Л ТЭДЭНД ИТГЭЛ ӨГӨХГҮЙ ДЭ.
    202.179.29.134
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-11 09:02:09
    Элбэгдорж Хятадаас авах өрийг хүчингүй болгочихоод ирнэ дээ, харин эх орноо оронд нь өгчихгүй л бол шүүдээ
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах