Хөнгөлөлттэй зээлээр олгосон 400 автобусны мөнгийг төлөөгүй гэв

Зам тээврийн яам, Замын цагдаагийн газар болон тээврийн үйлчилгээ хариуцсан газруудын нэгдсэн уулзалт боллоо.

Энэ үеэр нийслэл дэх зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн зүгээс тээврийн хэрэгслийн насжилт болон хяналтын талаар сайдад дуулгасан байна. Тухайлбал, бага оврын тээврийн хэрэгслүүд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нийтийн тээвэрт явах боломжгүй болж, хасагдаж байгаа юм.

Мөн Зорчигч тээврийн нэгтгэлээс насжилт тогтоосноор тээврийн хэрэгслийн аюулгүй байдал хангагдах ба насжилтийг арлаар тооцох нь чухал гэх саналыг гаргасан байна. Ингэхдээ аж ахуйн нэгж байгууллагуудад зээлээр парк шинэчлэлт хийх биш, төрөөс энэ асуудлыг шийдвэрлэж өгөх шаардлагатай байгааг уламжилжээ.

Түүнчлэн энэ үеэр яригдсан чухал асуудал нь улсын төсвөөс хөнгөлөлттэй 400 автобус олгосон ч түүнийг мөнгө нь төлөгдөөгүй гэдгийг онцоллоо.  Тиймээс цаашид хөнгөлөлттэй зээл олгохдоо ЗТБХБСайдын “Зөвлөмж батлах тухай” 2011 оны 153 дугаар тушаалд заагдсан шаардлага хангахуйц авто баазуудад хуваарилах талаар судалж үзэх хэрэгтэй гэв.

Харин дээрх саналуудад Зам тээврийн сайд М.Зоригт “Оруулж ирж байгаа 300 автобусыг хэрхэн хуваарилах асуудлыг АТҮТ, НТГ-тай хамтран шийдвэрлэнэ. Тээвэрлэлтэд явж байгаа бүх тээврийн хэрэгслийг GPS-ээр хангах, зээлээр олгох боломжтой эсэх асуудлыг судалж шийдвэрлэнэ. “Чингис” хаан ОУНБ-ын гадна талбайд хувиараа такси үйлчилгээ эрхэлж буй иргэдтэй уулзах уулзалт зохион байгуулна. Тэр үеэр таксийн холбоо, Замын цагдаагийн газар хамтран оролцоно. Хувиараа тээвэр эрхэлж байгаа иргэдийг холбоонд нэгтгэх, нэгдсэн зохион байгуулалтад оруулах талаар хамтран ажиллана” гэжээ.

Цаашид зам, тээврийн салбарын тарифын хэлэлцээрийг эргэж харах, өөрчлөлт оруулах, шатахууны норм, стандартаар тогтоосон жишиг тарифт өөрчлөлт оруулах талаар ч мөн ярилцжээ.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.