Архинаас үүдэлтэй элэгний өвчлөл нэмэгдэж байна
"Архигүй Монгол" үндэсний чуулган өнөөдөр болов. Тус чуулганд хот хөдөөгийн нийгэм хамгааллын ажилтнууд, аймгийн засаг дарга нар нийлсэн 100 гаруй хүн оролцов.ЭМСЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд чуулганыг нээж хэлсэн үгэндээ архины хэрэглээ байнга өсч, хүн амын дунд өвчлөл, нас баралт, гэмт хэргийн түвшин буурахгүй байгааг онцолсон юм. 
 
Сүүлийн жилүүдэд архины хэрэглээ хөгжингүй орнуудад буурч, хөгжиж буй орнуудад нэмэгдэж байна. Дэлхийн хэмжээнд жил бүр 3.3 сая хүн архи хэтрүүлэн хэрэглэснээс болж амь насаа алдаж байгаа нь нийт нас баралтын 5.9 хувь, цаг бусын нас баралтын 3.2 хувийг эзэлж буй аж.
 
Манай улсад архи хэтрүүлэн хэрэглэсэнээс үүдэлтэй элэгний өвчлөл 2003 онд 10 000 хүн амд 2.09 байсан бол 2013 онд 12.21 болж 5.8 дахин өсчээ.  Мөн нойр булчирхайн цочмог болон бусад үрэвсэл 2003 онд 13.01 байсан бол 2013 онд 37.4 болж 2.9 дахин нэмэгджээ. Архины үүдэлтэй хордлогын улмаас нийтдээ 4801 орчим хүн буюу жилд дунджаар 480 орчим хүн нас барж байна.
 
Архины үйлдвэрлэл, импортын хэмжээ нэмэгдэж , архи худалдаалах маркетингийн арга, хэрэгсэл нь нарийсч байгаагийн хэрээр нэг хүнд ногдох архины хэрэглээ нэмэгдэж, улмаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, өвчлөл, нас баралтын түвшин нэмэгдэж байна. Тиймээс архинаас үүдэлтэй нийгэм дэх сөрөг үр дагаварыг бууруулах талаар төрийн зүгээс тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг чуулганд оролцогчид онцолж байв.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-12 10:46:36
    Архины онцгой албан татварыг нэмэгдүүлмээр юм. Луйварчингууд ард түмнээ бодохгүй ашгаа бодохийн. Архи хичнээн монгол хүний халуун амь, хичнээн эхийн нулмисыг...