Хүн зовлон даадаг болохоор л зарим тамирчин амжилт гаргасан байдаг
Энэ удаагийнхаа “Єглєєний зочин” буландаа Олимпийн мєнгєн медальт, Зууны манлай тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, Хєдєлмєрийн баатар З.Ойдовыг урьж, цєєн хором ярилцлаа.

-Юуны ємнє танд энэ єдрийн мэндийг хvргэе?

-Баярлалаа.

-Манай уншигчид таныг хаана, юу хийж амьдарч байгаа бол гэж их сонирхож байгаа байх. Амьдрал ямаршуухан байна даа?

-Дажгvй ээ. Сайхан л амьдарч байна. Байгаа амьдралдаа сэтгэл хангалуун явдаг. Одоогоор гэртээ ач, зээ нараа харж байна. Сургууль, цэцэрлэгийн хvvхэд авч зєєдєг хариуцлагатай албанд томилогдоод л явж байна даа.

-Ингэхэд Монголын анхны Олимпийн аварга Бээжинд бус Монреальд тєрєх байсан гэж олон хvн ярьдаг юм билээ?
-Тийм ээ, олон хvн тэгж ярьдаг.

-Тухайн vед яг юу болсон юм бэ. Одоогийн залуус тэр тvvхийг тань тийм ч сайн мэдэхгvй шvv дээ?

-Их олон жил єнгєрчээ. Гэхдээ саяхан юм шиг л санагдаж байна. Тэмцээний эхний тойрогт би АНУ-ын бєх Ж.Дэвистэй барилдсан юм. Би оноогоороо ялагдсан л даа. Гэхдээ хамгийн гол нь тэр хvнийг медальд хvргэх гэсэн шvvгчдийн яриа, зорилго байсан юм билээ.

-Шvvгчдийн яриа, зорилго байсныг та яаж мэдсэн юм бэ?

-Ерєєсєє л андашгvй. Шvvгчдийн гаргаж байгаа шийдвэр нь тийм байсан. Эхний тойрогт шvгэл дуугараад удаагvй байтал би сугадаж мушгиад хоёр оноо авсан. Тэгээд босоод иртэл намайг торгочихсон. Дахиад суйлж гуядаад оноо автал бас л торгосон. Ингэж л мэдсэн.

-Ингэхэд та Олимпод анх хэдэн онд оролцож байв аа?

-Анх 1972 оны Олимпод оролцож байсан. Тухайн vед нэг их амжилт vзvvлээгvй ээ. Харин Дархан аварга Х.Баянмєнх чєлєєт бєхийн 100 кг-ийн жинд барилдаж, мєнгєн медаль авч байлаа.

-Та 1976 оны Монреалын Олимпод оролцохдоо ємнє нь нэг Олимпийн наадмыг vзчихсэн, ДАШТ-д хоёр ч удаа тvрvvлчихсэн нэлээд туршлагатай тамирчин байжээ дээ?

-Тэгэлгvй яах вэ. Тамирчин хvн бvрийн хvсэл Олимп болон дэлхийн аварга болох байдаг. Миний хувьд ч гэсэн тийм л хvсэл, зорилготой байсан. Тухайн vед гадаадын хэвлэлд “1976 оны Олимпод Монголын тамирчин З.Ойдов тvрvvлэх нь тодорхой” гэж бичиж байлаа шvv дээ.

-Гэтэл та Олимпоос мєнгєн медальтай эх орондоо ирсэн. Тухайн vед тєр засаг таныг тийм ч талархан хvлээж аваагvй гэдэг. Энэ vнэн vv?

-Мэдээж сайхан хvлээж аваагvй ээ. Тамирчдаа яаж хvлээж авдаг, яг л тэр заншлаараа угтсан.

-Олимп, дэлхийн том том тэмцээнд амжилт vзvvлэхэд бэлтгэл их чухал шvv дээ?

-Тийм ээ, vнэхээр чухал шvv. Бидний vед одоогийн залуустай адилхан байгаагvй юмдаг.

-Одоогийн залуус ямар гэж вэ?

-Бэлтгэл хийсэн болоод л єнгєрдєг болж. Муухан хэлэхэд гадаа гараад нэг суниачихдаг, тэгснээ 200 метр газар шогших, алхахын хооронд л бэлтгэлээ хангадаг болж дээ.



-Наад зах нь 40 минутаас нэг цаг 20 минутын хооронд дээд зэргийн, єндєр ачаалал єгєх хэмжээнд єглєєний дасгал хийнэ. Бэлтгэл хийсний дараа хувцасаа мушгихад ганц нэг дусал хєлс гарч байх жишээтэй. Харин боксийнхон бол мушгихад л ус асгардаг байлаа шvv дээ. Ингэснээрээ бидний vеийн тамирчдын амжилт сайн байсан гэж боддог.

-Тамирчин хvнд олон кг жин хасахад хvч, тэвчээр шаарддаг тєдийгvй эрvvл мэндээрээ хохирдог. Харин та энэ том эрсдлийг давж Дэлхийн хошой аварга, Олимпийн мєнгєн медаль хvртсэн нь vнэхээр том амжилт, маш их тэвчээр хатуужил шvv?

-Энэ бол аргагvй том амжилт. Тухайлбал, хурдан морийг уяа, сойлго, тарга хvчийг нь тааруулаад ид хурдан давхих торгон vед нь наадамд уралдуулдаг. Гэтэл тамирчин хvнийг 3-4 кг хасч оруулах ёстой атал тvvнээс дээш жин хасахаар туйлдана, ухаан алдана биз дээ. Єєрєє босч чадахгvй болтлоо турж, туйлдсан хvний тамир тэнхээ ямар байх вэ. Хvн зовлон даадаг гэдэг утгаараа л зарим тамирчин амжилт гаргасан байдаг. Тухайн vедээ амжилт гаргасан боловч тvvнээс олон жил амжилт гаргах байсан боломжоо алдаж байгаа юм.

-Яагаад тэр вэ?

-Биеийнх нь эрvvл мэндийн дархлааг доройтуулдаг, зvрх зоригийг нь мохооно. Єєрєє ахиад идэж уухаараа тєлжиж чадахгvй. Насан туршдаа эрдэс давсны дутагдалтай болох гээд олон эсрдэл бий. Ийм л учраас тамирчин хvний жинг их хасах нь тvvнээс гарах ёстой амжилтыг бууруулдаг тєдийгvй бие эрvvл мэндээр нь хохироодог юм даа.
Өглөөний сонин
Б.Төрбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-12 00:16:27
    Одоо сар бүр хамгийн өндөр цалин тэтгэвэр 7,5 сая төгрөг авдаг хүн яасан гомдолтой байх юм. Тэр цалингий нь бүр зогсоох хэрэгтэй. Ард түмэн туйлдаж байхад
  • зочин 2015-11-11 08:40:05
    Чи одоо юу гээд донгосоод байгаа юм бэ. Чи цалин аваад улсын шигшээд байж улсын зардлаар өчнөөн олон улсад очоо биздээ. Чи амжилт гаргах үүрэгтэй биздээ. Одоо э...
    • Tur 2015-11-11 15:52:21
      Chi uuruu hen bolchihood OIDOV guaig chi heldeg um? Hunii ug daahgui ulsuud,ta nar shig ne gants kg jin hasch chadahgui guzeegee unjuulaad yavj baij
  • зочин 2015-11-11 07:30:03
    Ярилцлага болгондоо л нэг их гомдсон амьтан байх юм, үүнд чинь одооний залуучууд ямар буруутай юм, өөрийн чинь үр ач нарын адил шүүдээ
  • Зочин 2015-11-11 07:22:42
    Та төр засаг ард түмэндээ гомдоод байхааргүй л хайр шагналыг нь хүртээ биздээ, нийгэм нь өөр байсан л байх, та одооний тамирчдыг байнга л муулж байх юм