Samsung Gear VR-ийн урьдчилсан захиалга эхэллээ
Хийсвэр ертөнцөд дурлагсад өнөөдрөөс Samsung Gear VR өмсгөлийг урьдчилан захиалж авах боломжтой боллоо. Samsung-гийн Facebook-ийн хэсэг болох Oculus VR-тай хамтран бүтээсэн энэхүү өмсгөл нь гар утсаа дотор нь хийгээд тусгай прогаммийн тусламжтайгаар гар утасны дэлгэц дээр гарч буй дүрсийг 3 хэмжээст дүрслэлээр хийсвэр ертөнцийг бодит мэтээр харах төхөөрөмж юм.

Samsung-ийн энэ бүтээгдэхүүн нь Samsung-ийн Galaxy  Note 5, Galaxy S6, S6 Edge болоод  S6 Edge+ зэрэг сүүлийн үеийн гар утаснуудтай л зохицон ажиллах боломжтой гэнэ. Энэ нь магадгүй ийм төрлийн тоглоом болоод видеонуудыг ажиллуулахад өндөр хүчин чадалтай тоглуулагч буюу гар утас хэрэг болдогтой холбоотой байх.



99 долларын үнэтэй энэ өмсгөлийн гол хэрэглэгчид нь тоглоомчид байх хэдий ч яг одоогоор тийм ч олон тоглоом зах зээл дээр байхгүй байгаа юм. Бэлэн байгаа тоглоомуудыг та Oculus Share-аас сонирхож болно. Мөн Netflix болоод Oculus Video сангаас 70 орчим киног, Vimeo-гоос 9000 орчим видео үзэж,  200 мянга орчим 360 градус эргэсэн буюу панорамик зураг сонирхож болох гэнэ. Уг төхөөрөмжийг Amazon, Best Buy болоод Samsung-гийн онлайн сайтуудаас урьдчилан захиалах боломжтой.

Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж: Samsung (http://www.samsung.com/)
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.