Ой хээрийн түймрээс сэргийлэх чиглэлээр гурван байгууллагыг торгожээ
Улсын Онцгой комисс, ОБЕГ-ын даргын даалгавар, Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд НОБГ-аас хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран нийслэлийн ногоон бүсэд дадлага сургуулийг гурван удаа зохион байгуулж, дадлага сургуульд нийт 320 хүн, 22 техник хэрэгсэл хамрагдаж, мөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад танхимын сургалтыг 16 удаа явуулж, сургалтад 187 хүн тус тус хамрагдсан байна.

НОБГ, БОНХГ, Улаанбаатар хотын Цагдаагийн газраас томилогдсон ажлын хэсэг хамтран нийслэлийн ногоон бүсийн амуудад хавар, намрын хуурайшилтын улиралд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл шалгалтыг давхардсан тоогоор 6 удаа зохион байгуулж, ногоон бүсийн амуудад амралт зугаалгаар зорчиж байсан иргэд, байгалийн дагалт баялаг /самар, жимс/ түүх, ашиглах зорилгоор зорчиж буй иргэдийг хамруулан шалгаж, нийт 148 иргэн, 28 тээврийн хэрэгслийг уулнаас буулгаж, иргэдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар болон хуурайшилтын нэн аюултай үед аялал зугаалга зохион байгуулахгүй байх талаар мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч ажиллажээ.

Мөн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжид ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх шалгалтыг, мөн ногоон бүс хариуцсан байгаль хамгаалагч нарын бэлтгэл бэлэн байдлыг тус тус шалгажээ. Үүнд нийт 147 объект хамрагдаж, шалгалтын явцад 696 зөрчил илрүүлж, 100 зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 80, мэдэгдэл 40, танилцуулга тав, дүгнэлт нэгийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25-ын нэгдэх заалтыг үндэслэн нийт 3 субъектыг 450 мянган төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ тооцож, иргэд, олон нийтэд 1500 ширхэг санамж материал, 1000 ширхэг зурагт хуудсыг тараасан байна.

Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжийн гамшгаас хамгаалах болон ой, хээрийн түймэр унтраах төлөвлөгөөг тодотгож, холбогдох албан тушаалтан, иргэдэд Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Ойн тухай хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийг сурталчилж, түймэр унтраах 324 багаж хэрэгслийг бэлтгүүлэн байрлуулж, холбогдох албан тушаалтан нарт мэргэжлийн заавар зөвлөгөө өгч  ажиллажээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.