Хугацаа давчуу төсөв батлах гэж байхад юун тав хоногийн завсарлага вэ
2016 оны төсвийг 11 дүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой. Ингэснээр улс оронд хийгдэхээр хүлээгдэж буй олон ажлууд урагшлах суурь болно. Иймээс УИХ-ын чуулганы хуралдаан энэ сарын 10, 11-ны өдрүүдэд хуваарьт байгаагүй цагаар цаг гарган хуралдаж буй юм. Өнөөдөр гэхэд л УИХ-ын чуулганыг хуралдуулж, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. 

Гэтэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг явж байхад үг хэлүүлэхгүй байна. Тиймээс МАН 5 хоног завсарлага авна” гэсэн юм. Түүний энэ үгийг УИХ-ын дарга болон дэд дарга аль нь ч зөвшөөрөөгүй. Учир нь төсвийг яаралтай хэлэлцэн батлах цаг тулчихаад байхад ийм зүйл хүснэ гэдэг байж боломгүй юм. 

УИХ-ын дарга З.Энхболд “Төсвөө 11 дүгээр сарын 15-нд багтааж батлах ёстой. Гэтэл МАН завсарлага авчихвал төсвийн тухай хуулийг зөрчинө. Тиймээс МАН-ын бүлэгт завсарлага өгөх үү үгүй юу гэдэг дээр санал хураах горимын санал гаргаж байна” хэмээгээд гишүүдийн ирц хангалтгүй байсан учраас санал авах боломжгүй болж МАН-д нэг цагийн завсарлага өглөө гэсэн юм. Ийнхүү өнөөдрийн чуулган нэг цагаар завсарлав. Гэхдээ хэлэлцэх асуудлаа өнөөдөртөө багтаан заавал хэлэлцэх учиртай.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хангай 2015-11-11 12:27:42
    Залуу коммунист Бямбацогт, мэдрэл муутай Зоригт (М-Мэдрэл муутай) шиг 76 гишуун ихдээд байхад юун 99 гишуун бэ?
  • зочин 2015-11-11 07:49:56
    АН-ын луйварчид төрөөс зайлаасай. Ийм чонон дотортой хүн сүгнүүдээр төр бариулсан ард түмэн минь хөөрхий.
  • УИХ-г тарааж ч болно 2015-11-11 06:19:16
    МАН ы зөв улсаа хурдан сүйрүүлье гээд хуйвалдаад суугаа АН-ы нөхдийн эсрэг тэмцэх эусийн зэвсэг атомын бөмбөг нь завсарлага авах
  • зочин 2015-11-11 04:57:40
    Энэ МАН-хан яах гээд Улсын ажлыг унагаах гээд байдаг новшууд вэ. Та нар манай орноос тонилцгоо.
  • иргэн 2015-11-11 04:39:18
    АН сонгуулийн мөнгийг бэлдсэн төсөв баталсанаас төсөвгүй сууж байсан хол илүү дээр
  • Зочин 2015-11-11 03:56:59
    УИХ тарах хэрэгтэй хариуцлагыг МАН үүрч чадах юм бол шүү