Таны саналыг авах Үндсэн хуульд орох өөрчлөлтүүд
Эрх баригчид Монгол Улсын үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаа санаачилга гаргаад удсан. Тэгвэл эл хуулийн төсөл цаасан дээр бууж, энэ сарын 6-нд УИХ-д өргөн баригдлаа. 

Тэгэхээр уг хуулийн төсөлд зааснаар иргэд энэ сарын 26-нд Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөвшөөрөх эсэх талаар санал асуулгад оролцох нь. Гэтэл эл санал асуулга явагдахад ердөө 15 хоногийн хугацаа үлдээд байна. Угаас давчуу хугацаанд уг төслийг өргөн барьснаар танилцуулах хугацаа нь ч бага оногдов. 

Угаас эрх баригчид ард нийтийн санал асуулга явуулж байж үндсэн хуулиа өөрчлөх ёстойг хэлж буй. Гэтэл сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн хуулийн заалттай. Өөрөөр хэлбэл, энэ оны арванхоёрдугаар сарын 31 –ээс хэтрэх юм бол уг хуулийг батлах боломжгүй болно. Учир нь сонгууль ирэх оны зургаадугаар сарын сүүлээр болдог. Ингэж тооцохоор иргэдээс санал авах хугацаа болон хууль батлах эцсийн хугацаа тун давчуу байгаа нь харагдана.
Юутай ч улс төрийн намууд хийгээд эрх баригчид Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах асуудлыг яаж ийж байгаад шийдвэрлэх нь тодорхой. Тэгэхээр ард иргэд л Үндсэн хуульд ямар өөрчлөлт орох вэ гэдэгтэй маш сайн танилцах шаардлага гарч ирж байгаа юм. 

Үндсэн хуульд орох өөрчөлтүүдийг та маш сайн тунгааж бодсоны эцэст санал асуулгад идэвхитэй оролцох ёстой юм. Ингээд Үндсэн хуульд орох өөрчлөлтүүдтэй танилцана уу.  

Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдан мөрдөгдсөнөөс хойш 23 жил болж байна. Энэ хугацаанд Үндсэн хуулийн Хавсралт хуульд заасны дагуу Монгол Улсын төрийн байгууллыг шинээр төвхнүүлж, хууль тогтоомжийг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлжээ. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн 6 төслийг үе үеийн Улсын Их Хурлын гишүүд санаачилж, УИХ-д өргөн мэдүүлээд байна. УИХ-ын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг ажиллаж, одоогийн Үндсэн хуулийн үйлчлэлийн улмаас нийгэмд нэгэнт бий болсон учир шалтгаануудыг харгалзан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж дүгнэсэн юм. Энэ дүгнэлтийг үндэслэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг УИХ-ын даргын 2015 оны 01 дүгээр сарын 13- ны 08 тоот захирамжаар томилон ажиллуулжжээ.
Ажлын хэсэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн боловсруулжээ.


1.Үндсэн хуулийн нэр - “Эх хууль” болно
Нийгмийн харилцааг зохицуулах эрх зүйн хэм хэмжээний эх сурвалж нь болж байгааг харгалзан үзэж Үндсэн хуулийг “Эх хууль” гэж нэрлэнэ. Энэ талаар болон дараах зарчмын асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан байна.

2.УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж 99 болгоно
Төрийн байгууллын талаар Үндсэн хуульд тусгасан зарчмыг хөндөхгүйгээр Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын хоорондын харилцан хамаарал, тэнцэл, эрх мэдэл хоорондын ялгаа заагийг тодорхой болгох, ялангуяа Засгийн газар тогтвортой ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлэх үүднээс Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтад дараах нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулав.Олон улсын парламентын гишүүдийн тоог хүн амтай нь харьцуулсан судалгаа, 1992 оноос хойших хүн амын өсөлтийг харгалзан Улсын Их Хурлын төлөөлөх чадавхийг дээшлүүлэх үүднээс 

3. УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгоно
Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа 4 жил байгаа нь Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хангалттай хугацаа байж чадахгүй байгаа тул энэ хугацааг нэмэгдүүлж 5 жил болгохоор Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлд өөрчлөлт оруулах аж. Ингэснээр төлөвлөлтөө 5 жилээр хэрэгжүүлж байгаа хөрш улсуудтай хамтарсан томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дөхөм болно гэж үзжээ. Ийнхүү Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгосонтой уялдуулан Засгийн газрын болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрхийн хугацаа мөн 5 жил болно.

4.Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд сайд нараа өөрөө сонгоно, томилно, өөрчилнө.
Ерөнхий сайдын танилцуулсан Засгийн газрын гишүүдийг бүрэлдэхүүнээр нь шууд батлан томилно.

5. Засгийн газар есөн яамтай байна
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тоог Үндсэн хуульдаа заана. 3асгийн газар дор дурдсан яамтай байна хэмээн шинэ хуулийн төсөлд тусгажээ.

Сангийн яам;
Дотоод хэрэг, хууль зүйн яам;
Гадаад хэргийн яам;
Байгаль орчин, хөгжлийн яам;
Батлан хамгаалах яам;
Гэгээрлийн яам;
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам;
Хөдөө аж ахуйн яам;
Дэд бүтцийн яам.

6. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллах хязгаарыг тогтоох, Ерөнхий сайдыг огцруулах, дараагийн Ерөнхий сайдыг томилох асуудлыг хамтад нь тавьж шийдвэрлэдэг болно.

7. Засгийн газрын гишүүдийн гуравны хоёр нь давхар дээлгүй байна.
Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно хэмээн өөрчлөх санал оруулжээ. 


8. Ерөнхийлөгчийг ард түмэн сонгохгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмэн биш УИХ, аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын ИТХ-ын дарга нар нууц санал хураалт явуулж сонгоно.

9. Ерөнхий прокурорыг томилоход Засгийн газар оролцдог болно.
Бүх шатны шүүгчдийг Ерөнхийлөгч зарлиг гарган томилж байгааг шүүгчийн халдашгүй байдлын баталгаа болгох зарчимд илүү нийцүүлэх зорилгоор Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтад өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийн цэцийг бүрдүүлэх, Улсын Ерөнхий прокурорыг томилоход Засгийн газрын оролцоог бий болгох. 

10.Монгол улс Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэсэн гурван том хоттой болно.
Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод, аймаг нь сум, хотод, сум нь багт, хот нь хороонд хуваагдах, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот нь засаг захиргааны тусгай нэгж мөн бөгөөд тэдгээрийн удирдлагын эрх хэмжээ, засаг захиргааны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох өөрчлөлтийг оруулах, засаг захиргааны нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг үндэслэн тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг харгалзан УИХ шийдвэрлэж байх.

11. ИТХ-ын сонгуульд улс төрийн намуудаас сонгохгүй
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд улс төрийн намууд нэр дэвшүүлж оролцохгүй байх, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас сум, хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг, сум, хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг тус тус сонгож иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулах.

Ард нийтийн санал асуулгад зарцуулах мөнгөн дүнг  Сонгуулийн ерөнхий хороо тооцож гаргасан байна. Нийт 5.5 тэрбум төгрөгөөр санал асуулгыг явуулах бөгөөд энэ мөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар хуулийн төсөлд тусгажээ. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-14 03:33:20
    сонгуулийн ерөнхий хороо, ерөнхий прокурор нарыг эрх баригч намаас бус их хуралд суудалгүй намуудын эвслээс санал болгосон хүмүүсээр байгуулах.
  • Ganbaa 2015-11-13 00:45:02
    Demjinee. Zasaglaliin hymralaas garah garts gej harj bna. Harin 99 -g demjihgui.
  • zochin 2015-11-13 00:22:08
    Demjihgui. iim sul, huulia mordoj meddeggui darga nartai gazar jinhene duraaraa durgih gej baina. Demjihgui.
  • нэр 2015-11-12 23:56:26
    Юун 5 жил вэ? 4 жил хангалттай урт хугацаа. Хөршүүд 5 жилийн төлөвлөгөөгөө 10 жилийн төлөвлөгөө болговол дахиад үндсэн хуулиа өөрчлөх үү?
  • zochin 2015-11-12 16:20:08
    Ard tumeneen ene luibarchidiin undsen huulb eerchleh gej baigaag zebsheerch bolohgui shuu eh ornoo zarj ideh gej hugatsaagaa sungaj bna lalaruudiin sanaag oilg...
  • арай арай 2015-11-12 15:44:27
    ийм тэнэг юм хийж хамаг цага барсан юму.яасан ч арчагүй новшнуд энэ Монголын минь төрд шургалаа вэ. арай арай. боож үхэх минь. та нар бүгд Монголос зайлаа зайл....
  • ИРГЭН 2015-11-12 14:44:58
    Үүнийг хэзээч дэмжиж болохгүй шүү МОНГОЛЧУУД АА
  • Selenge 2015-11-12 06:14:56
    Buruu demjihgui bn
    27.123.214.84
    Мэдэгдсэн Хариулах
  • . 2015-11-12 03:52:12
    1992 ОНЫ ҮНДСЭН ХУУЛИЙГ МОНГОЛД 100 ЖИЛД 1 УДАА ТӨРӨХ СУУТ МЭРГЭН ХУУЛЬЧ ЭРДЭМТЭН Б.ЧИМИД ГУАЙ ЗОХИОСОН ЮМ. 30-50 ЖИЛД ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАГҮЙ СУУТ БҮТЭЭЛ БОЛСОН!!...
  • зочин 2015-11-12 02:45:29
    Э оймсны рекламанд тоглох цаг нь болохоор Yндсэн хулиар тоглож монголд хамжлагын ёс тогтоохоор шийдсэн бололтой.
  • Балт 2015-11-12 02:23:33
    Үүнээс үзэхэд Ерөнхийлөгч гэдэг хуйвалдааны албан тушаал болж байх шив дээ. Эба Ерөнхийлөгчийнхөө үүргийг умартаад "ардчилал"-ынхаа талыг барьж талцуулаад л ....
  • mngh 2015-11-12 01:04:53
    99 oos vusadiig demzinee
  • Irgen 2015-11-12 00:11:25
    Ene heden baasiig bushuun taraaya. Hyazgaargui erh udaan hugatsaa. Erunhiilegch alga bolood. Prokuroor ZG t zahiragdah i uu v dee. Mai salaavch.
  • darga naraas songogdson eronhiilogch her 2015-11-11 22:01:37
    Ard tumnii eronhiilogchiig darga nariin eronhiilogch bolgoh hot nairuulj baina. Eronhii saidiig unagadag shigee ulsiig tolgoigiu bolgoh jabuulga hen heegeed bai...
  • Muugii 2015-11-11 17:06:24
    Undsen huulid nemelt uurchlult oruulah ni zuv ch lav ene bish. Ner tomeonii huvid ch huuli zuin ug helleg alga. Eh huuli baih uym bol etseg huuli bas gargah uu?...
  • Ц.Со.Б. 2015-11-11 16:11:57
    Улс орны төсөв дутагдаж, эдийн засгийн хямрал бий болоод байхад Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гээд яарч адгаад байгаагийн учир нь одоо эрх барьж буй нам, улс т...
  • Bataa 2015-11-11 14:00:39
    Arai dendlee
  • МУ-н иргэн 2015-11-11 11:52:13
    Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах шаардлага байсан ч лав л энэ удаагийн их хурлын гишүүдээр өөрчлүүлмээргүй байна. Дараагийн сонгуулиас хойш харж байж шийдье
    • Ах 2015-11-11 13:33:44
      1-рээс бусад нь зөв байна. Яагаад зөв байгааг харанхуй нийгэм ойлгохгүй учир нийтийн санал авбал ҮХ-ийн шинэчлэл унаж Монгол 20, түүнээс ч олон жил хохирно
  • olloo 2015-11-11 11:50:52
    Ugui ene erunhiilogchiug yahaaraa ard tumen songodogui yum be ard tumen songoh estoi 99 baina gedeg ni bas buruu 200 baisan ch adilhan yum hiihgui geregui medle...
  • зочин 2015-11-11 10:37:34
    үндэс- эх гэсэн санаа адил биш үү. Анхнаасаа буруу нэрлээ юу, Нэр солих ашиг юу байна
  • Зориг 2015-11-11 09:08:34
    УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байж болохгүй гэж оруулмаар байна. УИХ-ын гишүүдийн тоог 48 болгох хэрэгтэй.
  • Dampuurlaa zarlaach! 2015-11-11 08:38:11
    Odoogiin 76g yambaluulah gj ard tumen yaduurj-dampuurliin ermegt hursen ornii toond ďooroosoo 2t orchihood bhad nemj 99 erleg bolgochihvol elgeeree mulhunu shu...
  • zail 2015-11-11 08:34:24
    10, 11-ees busad ni zail zail. 99, erunhiilugch ed nariig IT khurlaas songono gedeg bol zugeer mai shuu!!!
  • darga nariin eronhiilogch 2015-11-11 07:44:50
    Are tumnii eronhiilogchoos darga nation eronhiilogch KKK bodoj Olson Ni end uu KKK. 76 manguu ulsiig suiruulj baigaa youm 99 bolohoor dampuurna .
  • ! 2015-11-11 07:02:05
    Нэр өөрчлөх шаардлага байхгүй.
  • irgen 2015-11-11 07:01:47
    1-g demjihgui bna busdiin demjij bna
  • Bat 2015-11-11 06:44:34
    Demjij bnaa
  • Баасан 2015-11-11 06:43:22
    76 гишүүн чинь олон байгаа. Батбаяр 76-д ч багтахгүй, 99-д багтахгүй.
  • ИРГЭН 2015-11-11 06:27:32
    11-ээс бусад нь ХОГ байна. Та нар зайлаа, зүгээр л зайл
  • зочин 2015-11-11 05:59:15
    Ерөнхийлөгчийн засаглалтай болж үзье
    • Ах 2015-11-11 13:38:56
      Ерөнхийлөгчийн засаглал гэж л орилсон улс бх юм. Ямар засгийг тэгж нэрлэдэгийг мэдэх үү хө?
  • naraa 2015-11-11 04:44:04
    gishuudiin toog nemeh bish hasah heregtei 76 maliig yah ve gej baihad 99 mal bolchihvol Mongol uls jinhene suirne. Iimees ene udaagiin uurchlult demjihgui
  • Ttt 2015-11-11 04:37:24
    Demjmeergui uurchlultuud bna
  • ZOCHIN 2015-11-11 04:22:49
    BI UULNI ARDCHILALIIG DEMJDEG GETEL SUULIIN UED ENE ALTANGADS GEDEG BULEGLEL ARDCHILALIIG MONGOL ORNIIG GUTAAJ BAINAA YAAJCH BODSON ODOO BAIGAA 76 GA YAAY GEJ B...
  • Зочин 2015-11-11 04:07:09
    Үндсэн хуулийн энэ өөрчлөлт арай л биш ээ. Богино хугацаанд өөрчлөлт оруулах нь буруу. Ард нийтээр хэлэлцэж байж шийдвэрлэх нь зөв.
  • zochin 2015-11-11 03:54:56
    Yun nemeh ve, gishuudiin toog harin tsuuluh heregtei. Dorvitoi, medlegtei, chadvartai, logigk saitai 25 hun bhad l bno
  • áàòõ¿¿ 2015-11-11 03:51:34
    76 ãèø¿¿íèéã íýìýõ øààðäëàãàã¿é
  • rrrew 2015-11-11 03:48:47
    demii l oorchloltuud bna. gishuudiig tsoon bolgo. hygatsaag baga bolgo.