Хууль бусаар тээвэрлэсэн 104 тарвагыг илрүүллээ
Замын цагдаагийн газраас “Илрүүлэлт” нэгдсэн  арга  хэмжээг зохион байгуулжээ. Энэ хүрээнд өчигдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг 22-ын товчооны замд Портер маркийн автомашинаас хууль бусаар тээвэрлэсэн 104 тарвага, бичиг  баримтгүй Тоз-8 маркийн хоёр ширхэг бууг илрүүлсэн  байна. Сонгинохайрхан дүүргийн замын  цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн  ахлах  ахлагч Д.Батчулуун,  Хамгаалалтын I газрын цагдаа, цагдаагийн  ахлах ахлагч Б.Лувсан-Осор, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын  байцаагч Д.Батбаатар, СХД-ийн  цагдаагийн I  хэлтсийн хэв журмын  ажилтан Ц.Цэнд-Аюуш, Н.Ганбаатар нар тус бүсэд ажиллажээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-11 02:43:47
    Үүгийг Цагдаагийнхан илрүүлдэг юм байж, БО-ны яамныхан гэж, БО-ны байцаагч нар гэж цус нь ойртсон өөрсдөө байгалаа яаж сүйтгэхийг зааж өгдөг гарууд байдаг байх