Ц.Насанхүү: “Хансолмо” компанийг үйл ажиллагаа явуулахаас өмнө шийдвэрийг цуцалсан
Дорнод аймгийн Халх гол сумд чөлөөт бүс байгуулах асуудал ихээхэн маргаан дагуулаад байгаа билээ. Тус бүсийг байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоол батлагдсанаас хойш Р.Бурмаа сайдыг тойрсон хэл ам тасрахаа байсан билээ. Энэ нь нутгийн иргэд уг чөлөөт бүсийг эсэргүүцэн жагсах болсонтой холбоотой. Тэгвэл энэ асуудлыг өөр тийш эргүүлэх гэсэн үү тэрээр Халх голын нэр бүхий удирдлагуудыг АТГ- шалгуулахаар өргөдөл гаргаад буй. Тэдгээр АТГ-д шалгуулахаар өгсөн хүмүүсийн эхэнд Халх гол сумын ИТХ-ын дарга асан Ц.Насанхүүгийн нэр хамгийн түрүүнд яваа юм. Иймээс өөрийг нь АТГ-д өгсөнтэй холбоотойгоор түүнтэй уулзаж, газрын хууль бус наймаа хэмээн нэрлээд буй асуудлын талаар ярилцлаа.  

-Р.Бурмаа сайд “Дорнод аймгийн Халх гол сумын ИТХ-аас 2009 оны дөрөвдүгээр сарын 13-нд 100 хувь Солонгосын хөрөнгө оруулалттай “Хансолмо” компанид 25966 га газрыг хууль бусаар өгсөн хэмээн мэдэгдээд байгаа. Тухайн үед та сумынхаа ИТХ-ыг даргалж байсан. Үнэхээр тэр газрыг хууль бусаар өгсөн юм уу?

-Би 2008-2012 онд Халх гол сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар дөрвөн жил ажилласан. Бүрэн эрхийн хугацаа 2012 оны сонгуулиар дуусгавар болж ажлаа өгсөн. 

2009 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Р.Бурмаа сайдын хэлээд байгаачлан БНСУ-ын Хөрөнгө оруулалттай “Хансолмо” компанид сумын ИТХ-ын шийдвэрээр 17 тоот тогтоолоор 30 мянган га газар эзэмшүүлэхээр болсон. Ингэхдээ тус компанид эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар ашиглах тогтоол гаргаж өгсөн нь үнэн. 
Гэхдээ би шинээр орсон байсан. Аймгийн хурлаар санаачилга гаргаж, бид бүхэн бидний ажилд ирж үнэлэлт дүгнэлт өгөөч гэж аймгийнхаа ИТХ-д санал тавьсны дагуу  2009 оны 10 дугаар сард тус ИТХ-аас шалган туслах групп ирж суманд ажилласан. 

Уг шалган туслах групп Сумын хурлын үйл ажиллагаа болоод хурлын тогтоол шийдвэрүүдтэй танилцаж, энэ 17 дугаар тогтоол чинь  хүчингүй юм байна. 2009 оны Сумын газар зохион байгуулах төлөвлөгөөнд тусгагдаагүй байгааг  эрх мэдлээ давуулан өгчихсөн байна. Үүнийг хүчингүй болго гэж бидэнд үүрэг өгсөн. Ингээд манай сумын ИТХ энэхүү үүргийн дагуу  2009 оны 11 дүгээр сарын 31-ны өдрийн сумын ИТХ-аараа хэлэлцээд 37 тоот тогтоолоор хүчингүй болгосон.

-Тэгэхээр энэ 30 мянган га газрыг үүнээс хойш ердөө ашиглаагүй гэсэн үг үү?
-Энэ бол Р.Бурмаа сайдын мэдээлэл олж авах эх үүсвэр нь хомс байгаа юм уу. Энэ “Хансолмо” компанийг таван жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан гэж хэвлэл мэдээллээр ярьсан байна лээ. Гэхдээ энэ компани Халх гол суманд нэг ч үйл ажиллагаа явуулаагүй, нэг ч гадаадын иргэн авчирч ажиллаагүй гэдгийг баттай хэлмээр байна. Үйл ажиллагаа явуулахаас өмнө бид буруу гаргасан шийдвэрээ цуцалсан юм. 

-“Хансолмо” компанийн 30 мянган га газрыг цуцлаагүй өөр компанид шилжүүлсэн гэж байсан?

-Өөр газар байхгүй. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын ИТХ-ын бүрэн эрхийнхээ хүрээнд бэлчээрийн мал аж ахуй, фермерийн аж ахуй эрхлэх зорилгоор дотоодын иргэд аж ахуй нэгжид 5000 гаруй га газрыг эзэмшүүлж ашиглуулж байгаа. Газрын тухай хууль дээр сумын ИТХ-ын бүрэн эрхэд байгаачлан бид газрыг зардаггүй, худалддаггүй гэдгийг Бурмаа сайдад хэлмээр байна. 

-Саяхан Матад сумын нутагт Хятад иргэд хадлан бэлтгэж байна гэсэн мэдээлэл тархсан. Ийм хүмүүс хаанаас яаж зөвшөөрөл аваад байна вэ?

-Энэ бол сумын Засаг даргын эрх мэдлийн хүрээний асуудал. Гэхдээ энэ асуудал дээр шалгуулахад татгалзах зүйл байхгүй. Үнэн мөн нь олдох байх аа гэж найдаж байна. Мөн иргэн хүнийхээ хувьд нэр төлөө сэргээлгэх хүсэлтэй байна.

-Нутгийн иргэд УИХ-ын 75 дугаар тогтоолыг хүчтэй эсэргүүцэж байна. Мөн та тэдний хүсэл зоригийн дагуу УИХ-ын даргад шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн. Энэ тухайгаа тодруулбал?

-Халх гол сумынхаа нийт иргэдийн өмнөөс УИХ-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүлж байна.  УИХ-ын 2016 оны 7 сарын 9-ны өдөр гарсан 75 дугаар тогтоол нь үндэсний аюулгүй байдал, Монгол улсын эрх ашиг нутгийн иргэдийн чөлөөтэй зорчих эрх, халдашгүй дархан байх эрхэд ноцтой халдсан шийдвэр гэж  нутгийн иргэд үзэж байна. Иймээс уг тогтоолыг гаргахад санал өгсөн гишүүд хийгээд байнгын хороо болон чуулганы хуралдааны тэмдэгдэл,  тус бүсийг байгуулах бизнес төлөвлөгөө, ТЭЗҮ зэргийг ард түмэнд ил тодоор мэдээлэхийг шаардаж байна. Нутгийн иргэд энэ талаар мэдээлэл маш хомс байгаа.Халх гол чөлөөт бүсийг байгуулахдаа байгаль орчныг давхар хамгаалана гэж байгаа ч яг яаж хамгаалах вэ гэдгээ салбарын сайд нь өөрөө ирж тайлбар хийх ёстой.  Иргэдийн эргэлзээг арилгах, 75 дугаар тогтоолоо цуцлах хэрэгтэй.

Солонгосын "Хансолмо" компанид 30 мянга га газар эзэмшүүлэх тогтоолдыг хүчингүй болгох тогтоол болон уг тогтоолыг хэлэлцсэн хуралдааны тэмдэглэл:






Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tester 2015-11-11 08:54:44
    huuramch bichig barimt bna daa. 2008 on gesen tamgatai yum. tegsen mortoo 2009 gesen bichigtei yum 31nd shiidver gargasan geh yum tegsen mortoo 30n gesen bh
  • Зочин 2015-11-11 02:37:20
    за хүү минь ноёнтой заргалдвал толгойгүй болно шүү, наадуул чинь өөрсдийгөө зөвтгөх гэхдээ та нарын хазгай гишгэсэн мөр болгоны чинь хэрэг болгох гэж зүтгэнэ шү...