Нэг хүртэлх насныхны эндэгдлийн 50 гаруй хувь нь эхний долоо хоногтоо байна
Сүүлийн 20 жилд хүүхдийн эрүүл мэндийн тусламж ниймийн эрүүл мэндийн арга хэмжээний үр дүнд 0-59 сартай хүүхдийн эрүүл мэндийн байдал сайжирч, урьдчилан сэргийлэх боломжтой өвчний нас байралт буурч байгаа аж.

Гэвч нярайн эндэгдэл төдийлөн буурахгүй байгаа гэнэ. Монгол улсын хэмжээнд 2013 онд 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 50 гаруй хувь нь эхний долоо хоногтоо, 5 орчим хувь нь 7-28 хоногт оногдож байна. Иймээс энэ үеийн тусламж үйлчилгээнд төр засгийн бодлогыг чиглүүлэх, үүнд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг багасгах шаардлагатай байгаа аж. Эрт нярайн эрүүл мэнд, эсэн мэнд амьдрах нь эхийн эрүүл мэнд, жирэмсний хяналт, эх барихын тусламж үйлчилгээнээс маш их хамаардаг.

 Иймээс энэ асудалд анхаарлаа хандуулах үүднээс Эрүүл мэндийн яамны зүгээс 2014 оныг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж энэ арга хэмжээний хүрээнд дутуу нярайн эрүүл мэндийг сайжруулахад түлхүү анхаарах шаардлагатай байна.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.