МҮОНРТ “Рио 2016” олимпийг шууд дамжуулах эрхээ авчээ
Монгол Улсын Ерєнхий сайдын нэрэмжит Олимпийн хєгжлийг дэмжих сангийн цомын аяны нээлтийн vйл ажиллагаа єчигдєр Спортын тєв ордонд болж єнгєрлєє. Энэ vеэр Олимпийн хєгжлийг дэмжих сан, “Рио 2016” олимпийг шууд дамжуулан vзvvлэх МVОНРТ-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм.

Олимпийн хєгжлийг дэмжих сангийн зvгээс ирэх жилийн наадамд оролцох баг тамирчдад зориулан улсаас тєсєвлєж буй мєнгє тєдийлєн хангалттай биш байдаг тул орон даяар баг тамирчдаа дэмжих аян єрнvvлэхээр болж байгаа тухай мэдээлсэн. Энэ аяныг олимп, дэлхийн аваргын медальтнууд болон “Рио-2016” олимпыг шууд дамжуулах эрхээ авсан МVОНРТ дэмжиж, цуврал нэвтрvvлэг болгон гаргах аж.

МVОНРТ нь 2016 онд Бразилийн Рио Де Жанейро хотноо болох зуны XXXI олимп, Паралимпийн тоглолтыг дамжуулах эрхийг онцгой нєхцєлєєр олгох гэрээг Ази Номхон Далайн Єргєн нэвтрvvлгийн Холбоо /ABU/-той анх удаа байгуулаад байгаа юм.

Олимпын их наадмыг Монгол улсын нутаг дэвсгэрт телевизийн сансарын дамжуулалт, Кабел, IPTV, интернет, vvрэн холбоо, радио гээд нийт 15 аргаар хvлээн авч дамжуулах 15 багц эрхийг єєртєє багтаасан онцгой эрхийн тєлбєр нэг сая ам.доллар бєгєєд энэ нь МVОНРТ-д 2015 онд тєрєєс єгсєн дэмжлэгийн тэн хагас орчимтой тэнцэхvйц єндєр єртєгтэй. Иймд МVОНРТ 2016 оны зуны XXXI Олимп болон Паралимийн тоглолтыг дамжуулах, сурвалжлах зэрэгтэй холбоотой санхvvжилтийг 2016 оны улсын тєсєвт онцгойлон авч vзэхийг хvссэн юм.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-12 04:20:05
    Төрийн мөнгөөр туйлдаг гарууд хувийн ТВ үүд хямдхаан авдаг юмыг ингэж баллаж байгаа юм. МҮОНРТ ийн даргыг огцруулж шийтгэх хэрэгтэй. Хувийн ТВүүд эрхээ авнаа
  • ЫБаярлалаа 2015-11-11 02:18:14
    Төрөөс төлдөг гэж ч худлаа. Аль болохоор хандиваар олохыг хичээх хэрэгтэй. Бид ер нв үрэх дуртай юм аа. энэ зардлыг босгож болно шүү.