Дуудлага худалдааны ялагчид 15  жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо
Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/873 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож нэгдүгээр байршилд ялагчаар тодорсон иргэн Д.Жаргалсайхан нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох нийт 80 сая 500 мянган төгрөгийг бүрэн төлсөн тул Баянгол дүүргийн 20 дугаар хорооны  нутаг дэвсгэрт 4 дүгээр цахилгаан станцын зүүн талд жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай 1300 метр квадрат газрыг иргэн Д.Жаргалсайханд 15 жилийн хугацаатай эзэмших эрх олголоо.

Энэхүү захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээг олгон газрын улсын бүртгэлд бүртгэж, газрыг актаар хүлээлгэн өгөхийг Өмчийн харилцааны газарт, тухайн газарт баригдах барилга байгууламжийн зураг төслийг хянан баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ерөнхий төлөвлөгөөний газарт  тус тус үүрэг болгов.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.