Эдийн засгийн гадаад дотоод тэнцвэр алдагдсан гэв
Дэлхийн банк ээлжит “Монголын эдийн засгийн тойм”-ыг өчигдөр танилцуулахдаа Монгол Улс гадаад секторын эрсдлээ бууруулахын тулд төсвийн нэгдмэл байдлыг хангаж, оновчтой хэрэгжүүлэхийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх шаардлагатайг онцоллоо.
 
Манай улсын эдийн засгийн урт хугацааны төлөв өөдрөг хэвээр байгаа ч гадаад, дотоод тэнцвэр алдагдсан, 2017 онд гадаад зээл эргэн төлөгдөх атал эсрэг бодлогын орон зай хязгаарлагдмал байгаагаас эдийн засаг богино хугацаанд томоохон хүндрэлүудтэй тулгарч буй талаар энэ удаагийн тайланд дурьджээ.
 
Түүнчлэн түүхий эдийн гадаад зах зээл дэх таагүй хандлага үргэлжлэхээр байгаа, худалдааны түнш орнуудад эдийн засгийн өсөлт саарах эрсдэлтэй байгаа орчинд Засгийн газар бодлогын шинэчлэлээ үргэлжлүүлэх шаардлагатайг уг тайланд мөн чухалчилжээ.
 
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсон “Сүүлийн жилийн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын тохиргоонууд нь эдийн засгийн дархлааг сайжруулах, төлбөрийн тэнцлийн эрсдлийг бууруулахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээ байв. Түүнчлэн түүхий эдийн үнийн бууралт болон бусад эрсдлүүдээс үүдэн цаашид илүү хүчин чармайлт гаргах шаардлага бий болгож байна. Бодлогын тохиргоонд итгэх итгэлийг хангах нь эдийн засагт  амжилттай тохиргоо хийгдэхэд нэн чухал байдаг. Бодлогын тохиргоогоо тууштай хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой хадгалах нь болзошгүй эрсдлийн эсрэг тогтвортой бөгөөд хүртээмжтэй  өсөлтийг бий болгох суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чухал юм" гэдгийг ч онцолсон.
 
Ирэх онд эдийн засгийн өсөлт нэмж саарна
 
Түүхий эдийн гадаад зах зээл дэх таагүй хандлага үргэлжилж, экспортын гол зах зээл болох Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаагаас Монгол Улсын экспорт буурч байгаа орчинд эдийн засгийн бодит өсөлт 2015 эхний хагаст гурван хувь болж саарсан. Монгол Улсын ДНБ-ий жилийн өсөлт 2015 онд 2.3 хувьд хүрэхээр хүлээгдэж байна гэж уг тоймд дурьдсан байна.

Мөн Дэлхийн банкны ахлах эдийн засагч ноён Тайхун Ли “Өсөлтийн төсөөлөл ийнхүү буурсан нь цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс үүдэн ургац алдах, гуравдугаар улирлын эцэст аж үйлдвэрийн бүтээгдэхүүн   хүлээгдэж байснаас муу гүйцэтгэлтэй гарсан зэргээс шалтгаалсан бөгөөд 2016 онд эдийн засгийн өсөлт нэмж саарах боломжтой. Түүхий эдийн зах зээлийн идэвхжлээс шалтгаалан уул, уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2016-2017
онд удаашрах төлөвтэй байгаа ч гадаадын хөрөнгө оруулалт сэргэх нь уул, уурхайн хөрөнгө оруулалтын томоохон төслүүдэд бараа үйлчилгээ нийлүүлдэг бусад салбарын идэвхжлийг
дэмжихээр байна” гэсэн юм.
 
Энэ удаагийн тоймд эдийн засгийн өсөлт удааширсан, дотоод эрэлт саарч байгаа нь урсгал тэнцлийн алдагдал буурах, инфляцийн түвшин тогтворжиход хүчтэй нөлөөлсөн гэнэ. Урсгал тэнцлийн алдагдал өмнөх оны эцсийн 11.7 хувиас буурч 2015 оны эцэст ДНБ-ий 5 хувь болох төлөвтэй. Гадаадын хөрөнгө оруулалт сэргэх нь бодлогын шинэчлэлийг сөрөг нөлөө багатайгаар хэрэгжүүлэхэд дэмжлэг болох төдийгүй төлбөрийн тэнцлийн эрсдлийг бууруулна. Гадаадын хөрөнгө оруулалтын сэргэлт нь хөрөнгө оруулалтын тогтвортой, урьдчилан таамаглаж болохуйц бодлого, зохицуулалтуудыг шаардахыг Дэлхийн банкны уг тойм мөн санууллаа.
 
Арилжааны шинжтэй зээлүүдийг төсөвт нэгтгэх нь олон нийтийн итгэлийг сэргээнэ
 
Дэлхийн банк Засгийн газрын бодлогын шинэчлэлийг дэмжиж байгаа. Гэхдээ цаашид бодлогын шинэчлэлээ илүү дорвитой үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатайг санууллаа. Үүнд, Засгийн газар төсвийн нэгдмэл байдлыг хангах бодлого хэрэгжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлж төсвийн орлогыг бодитой төсөөлөх болон төсвийн гадуурх зарцуулалтыг төсөвт нэгтгэхийг зөвлөжээ. Хөгжлийн банкны арилжааны шинжтэй зээлүүдийг төсөвт нэгтгэх нь төсвийн нэгдсэн төлөвлөлтийн үр нөлөө, түүнд итгэх олон нийтийн итгэлийг сэргээх болно гэдгийг уг тоймд дурьдав. Төвбанкнаас санхүүжигдэж буй зарим талаар төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг зогсоох, уг хөтөлбөрүүдийг Засгийн газарт шилжүүлэхийг мөн Дэлхийн банкнаас зөвлөжээ.
 
Гадаад секторын тэнцвэргүй байдлыг бууруулахад чиглэсэн мөнгөний бодлогыг валютын ханшийг уян хатан байдалтай хослуулах нь валютын ханшинд ирэх үндсэн дарамтыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чухал нөлөө үзүүлж улмаар эдийн засагт болзошгүй эрсдлийг шингээхэд дэмжлэг үзүүлнэ гэдгийг уг тойм санууллаа.
 
Уг тоймын онцлох сэдэвт Монгол улсын нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг авч үзсэн бөгөөд уг хөтөлбөрүүдийг бусад орнуудын ижил төстэй хөтөлбөрүүдтэй харьцуулахад харьцангуй олныг хамарсан шинжтэй болохыг онцлов. Ядуурлыг бууруулах үндсэн зорилтын хүрээнд нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг цаашид хэрхэн сайжруулах талаар бодлогын сонголтуудыг уг тайлан санал болгожээ. Монгол улсын ядуурлын түвшин 2012 онд 27.4 хувьтай байсан бол 2014 онд 21.6 хувь болж буурсан ч олон өрх ядуурлын шугамд ойр хэвээр байгааг мөн дурьджээ.
Өглөөний сонин
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Áàòõ¿¿ 2015-11-11 06:37:37
    ÀÍ-ûí ëóéâàð÷èä ìîíãîë îðíû ìèíü ýëãýýð íü õýâò¿¿ëæ ºðèéí äàºðàìòààðàà 7-ð áàéðàíä îðóó