"Үдийн цай" хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг шалгасан талаар мэдээлэл хийнэ
09.00 цагт: Хууль сахиулахын их сургуулиас зохион байгуулж байгаа Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний болон онцгой байдлын агентлаг байгууллагуудын дарга, дэд дарга нарт зориулсан “Стратегийн дамжаа”-ны сургалт УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны төвд болно.
 
09.00 цагт: "Хүүхдийн тусламжийн утас 108-ын өнөөгийн байдал, цаашдын зорилт"-ыг тодорхойлох уулзалт, зөвлөгөөн Ramada зочид буудлын Ctystal хурлын танхимд зохион байгуулагдана. Зөвлөгөөнд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, “Хүүхдийн тусламжийн утас 108”, Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Дэлхийн Зөн-Монгол олон улсын байгууллага, Мобиком корпраци, Японы Хүүхдийг ивээх сан, НҮБ-ын Хүүхдийн сан гэсэн байгууллагууд оролцоно.
 
09.00 цагт: Голомт банк, "Мандал Женерал Даатгал" ХХК, Монголын бизнесийн зөвлөл хамтран “Эрсдэлийн удирдлагын форум-2015” үйл ажиллагааг Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулна.
 
09.00 цагт: "Архигүй Монгол" Үндэсний чуулган ЭМСЯ-нд болно. Энэ үеэр архигүй монголын төлөө засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон Архигүй Дорнод, Хэнтий аймгийн туршлагын талаар хэлэлцэнэ.
 
09.00 цагт: Компанийн Нийгмийн Хариуцлагын (КНХ) Үндэсний Форумын нээлт Шангри Ла зочид буудалд болно. Компанийн Нийгмийн Хариуцлагын (КНХ) Үндэсний Форум нь КНX-ын өргөн хүрээний, сүүлийн үеийн сэдвүүдийг хөндсөн төрөл бүрийн танилцуулга, хэлэлцүүлгүүдээр дүүрэн жил бүр зохиогддог билээ.
 
 
09.00 цагт: Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас "Хил дээр хүний халдварт өвчний сэжиг илэрсэн үед авах хариу арга хэмжээ" сэдэвт дасгал сургуулилт зохион байгуулна. Мөн цацрагтай холбоотой онцгой байдал үүссэн үед хэрхэн ажиллах талаар сургуулилт хийгдэнэ.
 
09.00 цагт: Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн ирээдүйн хөгжлийг тодорхойлох зорилгоор “Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын гуравдугаар чуулган” МТҮП-ын 211 тоот танхимд болно.
 
10.00 цагт: ЭМЯ, ЭХЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв хамтран Дэлхийн Уушгины өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ба илтгэл, мэдээлэл, сургалтыг Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газарт зохион байгуулна
 
10.00 цагт: НМХГ-ын хурлын танхимд "Үйлдвэрийн бус аргаар боловсруулж байгаа болон хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн", "ЕБС-ийн 60 сургуульд хийсэн "Үдийн цай" хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг шалгасан талаар мэдээлэл хийнэ.
 
10.00 цагт: Замын цагдаагийн газраас "Зам тээврийн ослоор хохирогсдын дэлхий нийтийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай" талаар мэдээлэл хийхээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
 
11.00 цагт: Эрдэмтэн, доктор, профессор, гавьяат цолтнууд М.Шагдарсүрэн, Таукейн Султан, Ш. Элдэв-Очир нарын орчуулж, Монгол улс дахь Бүгд Найрамдах Казакстан улсын Элчин сайдын яамны дэмжлэгээр хэвлэн гаргасан Суут хүмүүн, их соён гэгээрүүлэгч яруу найрагч зохиолч Абай Кунамбаевым “Сургаал үг” номын нээлтийн ажиллагаа ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхарт /СТӨ Б Корпус/ болно.
 
11.00 цагт: Франц улсын баталгаажуулалтын байгууллага AFNOR-оос Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газарт Чанарын удирдлагын ISO 9001 гэрчилгээг гардуулсан талаар мэдээлэл хийхээр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлалаа.
 
11.00 цагт: Санхүүгийн зохицуулах хороо “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” өөрийгөө зохицуулах байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулна.  Арга хэмжээ Засгийн газрын 4 дүгээр байранд болно.
 
11.00 цагт: Монголын үндэсний баялаг таван хошуу малын манлай эрдэнэ-тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, баруун бүсийн малчдын туршлагыг солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, дотоод гадаадын зочид, жуулчдын сонирхлыг тэмээнд суурилсан аялал жуулчлалд татах зорилго бүхий "Их говийн тэмээний баяр-2015" баруун бүсийн тэмээчдийн зөвлөгөөн энэ сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой хэвлэлийн бага хурал ХХААЯ-ны 1 дүгээр давхрын хурлын зааланд болно.
 
11.30 цагт: 2015 оны 10 дугаар сарын Орон сууцны үнийн индексийг зарлах хэвлэлийн бага хурал Монголбанкны 5 давхарт болно.
 
11.30 цагт: Ардчилсан намын гишүүд дэмжигчидийн холбооноос "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд улс төрийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийнэ
 
12.00 цагт: Мэргэжил үйлдвэрлэлийн 10 гаруй салбарын ҮЭ-ийн холбоод нэгдэн 2016 оны төсвийн төсөл хэлэлцэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа. МҮЭХ-ны 4 давхарын зааланд болох тус хэвлэлийн хуралд Авто зам, багш, эмч, тээвэр холбоо, эрчим хүч, барилга зэрэг ҮЭ-ийн холбоодын дарга нар оролцоно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • TS.Jargalsaihan 2015-11-12 06:41:06
    vdin tsai gedeg balai umaa bolimoor um aa ymarch zoriulaltin bair sawgvi ongorson velvvgee butssan barag busdaas zowmoor /busad hogjingvi gazraas/
  • zochin 2015-11-11 03:32:46
    udiin stainii talaar hianalt tabij baigaa ni zob asuudal. ene heden zahiral alban tushaaltanguudiin biznes.shaardlaga haangahgui hugasaa hetersen hunseer huuh...