Нийгмийн даатгалынхан үхэгсэдийг босгож, ажилгүйчүүдийг баяжуулдаг арвин түүх цуглуулсан уу
Нийгмийн даатгал гэхээр л энгийн иргэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй холбодог байсан. Харин аж ахуйн нэгжүүдийн хувьд аймшигтай дарамтлагчид. Тэгвэл одоо эдий засгийн гэмт хэрэгтнүүд шиг л болж хувирч байх шиг байна. Саяхан л тус салбарынхан хэсэг хүний үйлдсэн хэргийн өмнөөс бидний нэр хүндийг шороотой хутгалаа гэх мэтээр мэдээлэл хийсэн. Энэ нь нас барсан хүмүүсийн нэр дээр арилжааны банкуудтай хуйвалдан тэтгэврийг нь авдаг байсан нь илэрсэнтэй холбоотой. Тодруулбал, энэ сарын эхээр нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагынхан арилжааны банкуудтай үгсэн нас барсан ахмад настнуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байсан нь илэрсэн.
 
Анх 10 мянга гаруй иргэний нэр яригдаж байсан. Одоо мөрдөн байцаалт өргөн хүрээг хамарч, орон нутгийн нийгмийн даатгалын газар, хэлтэс, хороо дүүргийн ажилтнууд холбогдон, хамаг булай нь илэрч байгаа учраас хэдэн талийгаачийг амьдаар тооцон хэчнээн төгрөгийг хувьдаа завшицгаасан нь тодорхойгүй яваа. Уг нь бурхан болоочдын ар гэрийнхэн талийгаачдынхаа бичиг баримтыг нийгмийн даатгалд хүргүүлж, төрийн үйлчилгээний ажилтнууд нэрийг нь улсын бүртгэлээс хасах үүрэгтэй. Гэвч үүнийг эсрэгээр нь ашиглаж байсан гэсэн үг. Энэ бол үхсэн нь үг хэлэх боломжгүй болсныг далимдуулан өөрсөддөө ашигтайгаар мөнгө луйвардаж буй хэрэг.
 
Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрыг хариуцдаг салбарын сайд нь дахин нэг булхайг дэлгэлээ. Одоо бол амьд нь ажил хийж байх хугацаандаа их хэмжээний цалин авч байснаар бичилт хийлгээд, тэтгэвэрт гарахдаа хэдэн саяыг cap бүр халаасалж суух эрхийг олгодог тухай нь ярилаа.
 
Тодруулбал Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцож байх үедээ нийтлэлч Баабар буюу Б.Батбаярын талаарх хуурамч материалыг дэлгэсэн. Энэ нь өчигдөржин цахим ертөнц хийгээд мэдээллийн сайтуудаар зүүд зэрэглээ мэт элдэв бичиглэлтэйгээр цацагдлаа. ёстой л “Гээндээ ч бий, гоондоо ч бий” гэгчээр С.Эрдэнэ, Б.Батбаяр хоёрын хоорондын маргаан маньд падлийгүй ч цаана нь Нийгмийн даатгалынханы дахин нэг булхай илэрч байна.
 
С.Эрдэнэ сайд тухайн нэвтрүүлгийн үеэр “Баабар тэтгэвэртээ гарахдаа өөрийн ажилласан жилүүдийг гурван компани дээр нэмэгдүүлсэн хуурамч баримт бүрдүүлсэн байгаа юм. Нийтдээ зургаан жилийг нэмэгдүүлсэн. Энэ асуудлаар “Эрдэнэс холдинг” компанид албан тоот явуулж, тухайн компанид ажиллаж байсан эсэхийг шалгахад "Бат-Эрдэнэ овогтой Батбаяр нь манайд ажиллаж байгаагүй” гэдэг хариу ирсэн. Ажилласнаар баримт бүрдүүлээд өгчихсөн байгаа юм. Түүнийг нь шалгахаар ирсэн хариу нь эсрэгээрээ. Мөн “Петро Матад" гэдэг компани дээр хуурамчаар өөрийнхөө регистрийн дугаарыг оруулаад
ажилласан жилээ нэмэгдүүлсэн. Би зохиож яриагүй. Баримт нь байна. Баабар чинь ямар заргач хүн билээ дээ. “Бороо гоулд" компани дээр хүртэл 1981 онд төрсөн Бат-Эрдэнийн Батбаяр гэдэг залуугийн нэр дээр өөрийнхөө регистрийг тааруулж хуурамч баримт бүрдүүлсэн. Өөрөө Сангийн сайд байх үедээ энэ компанийг хамаг татвар гувчуураас чөлөөлүүлж байсан. Нийгмийн даатгалыг зургаан сая төгрөгөөр хохироочихоод нэг ч төгрөг төлөөгүй. Улсын байцаагчийн тавьсан акт нь ч байна. Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргыг, ажилчдыг нь заналхийлж, та нарт Эрдэнээ чинь үүрэг даалгавар өгсөн үү. Тэрнийхээ даалгавраар миний бөгсийг ухсан уу. Та нарыг би ямар ч байсан чадна аа гээд  гарсан байсан” гэж ярихын зэрэгцээ бүхий л баримт гэх материалаа олон нийтэд харуулсан.
 
Олон нийтэд нийтлэлч Баабар гэдгээрээ танигдсан энэ эрхмийн хувьд 1954 онд төрсөн байдаг. Гэхдээ биохимич мэргэжилтэй учраас хэзээ тэтгэвэрт гарсан байх ёстой зэргийг нь хөөвөл түүний ажилласан жилийн архив зэргээс эхлээд шаардлагатай болж байгаа юм. Баабарын хувьд анхнаасаа тэтгэвэрт гарах үед нь албан бичиг зэргээр судалгаа, архиваа зөв бүрдүүлсэн бол өнөөдөр ийн олны булай болж, ардчиллын хоёр эрхэм биесээ чичлэхгүй л байсан. Харамсалтай нь Нийгмийн даатгалынханы хуудуутай ажиллагааг ашигласныхаа дараа хэн нэгэндээ өширхөж муу, муухайгаа дэлгэлцэж буй нь энэ салбарт хуурамч баримт хэчнээн байгааг илтгээд байгаа хэрэг. Юутай ч энд С.Эрдэнэ, Баабар хоёрын маргаанаас илүү Нийгмийн даатгалын салбарыхан чухам хэрхэн ажиллаж ирсэн нь ихэд анхаарал татах хэрэг болж байна.
 
“Жинхэнэ цаад эздийг нь” гэдэг шиг илэрсэн нь л Баабарын гэх тодотголтой хуурамч баримт бүрдүүлсэн явдал болохоос биш үүний цаана хэд, хэчнээн хүн ийм байдлаар нас, мэргэжлийн онцлог зэргээсээ үл хамааран наснаасаа эрт, их хэмжээний тэтгэвэр тогтоолгон авч байгаа юм билээ бүү мэд. Өнгөн дээрээ учиргүй хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй мэтээр даатгалаа үнэн зөвөөр бүрдүүлж, хэдэн ажилтныхаа цалин, пүнлүүг яая гэж яваа аж ахуйн нэгжүүдийг бол дээрэлхэж, дарамтлахдаа сүрхий гэдгийг ямар ч компаниудын захирал, нягтлан хэлээд өгнө. Хэрвээ даатгалын тайлангаа өгчихөөд, мөнгөө төлөхгүй хэсэгхэн л удах юм бол дансыг нь хаана хэмээн “айлгах” нь энүүхэнд. Тийм байтлаа танил талдаа болохоор их хэмжээний тэтгэвэр тогтоож, эртхэн гараа хумхин суух боломжоор нь хангаж өгч байгаа нь энэ салбар хэнд үйлчилдэг болохыг харууллаа.
 
Хууль хяналтын байгууллагынхан ч талийгаачдын нэрээр тэтгэвэрийн мөнгө завшсан этгээдүүдийн араас орсон шигээ энэ удаагийн үйлдлийг ч зүгээр орхихгүй болов уу. “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэдэг дээ. Баабарт боломж олгосон газар нь Нийгмийн даатгалынхан гэдгийг хэнбугай  ч хэлүүлэлтгүй ойлгох биз. Ахиад сайн улыг нь шагайвал 10 гаруйхан настай “нөхөр" өндөр насны тэтгэвэр аваад сууж байх вий дээ.
 
Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • áàòõ¿¿ 2015-11-11 06:39:44
    Õýëýõ ¿ã àëãà
    112.72.12.11
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-11-11 04:26:05
    Baabarynh 6 saya baij, erdeniih ueden ter bum be
    27.123.214.102
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-11 03:58:03
    Эрдэнэ ээ гэдэг хүн мөн ч их мөнгөжөөд байгаа гэсэн
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-11-11 03:56:21
    ediin zasgiin gemt heregtei temtseh heltes uugaa hiij suudag um be.
    103.10.23.96
    Мэдэгдсэн Хариулах
    • irgen 2015-11-11 04:27:39
      Ediin zasgiin tsagdaa ed nart bagadana
      27.123.214.102
      Мэдэгдсэн Хариулах