Ч.Сайханбилэгийг суйлах 19 гарын үсэг
Сүүлийн хэдхэн хоногт Монголын улстөр хаврыг хүлээлгүйгээр  хардлага сэрдлэг, дараалсан баривчилгаанд дайвалзаж, Засгийн газраа унагах хувьсгалын тохироо бүрэлдэж, санаатай, санамсаргүй давхацсан бужигнаан дунд өнгөрч байна.
 
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн толгойлсон Засгийн газар “хүсэхэд хясах” гэгчээр тун удахгүй огцорч ч магадгүй болоод явчихлаа. Уг нь УИХ болон АН-ын дарга З.Энхболд “АН оролцохгүй учраас засаг унагах санаархал газар авахгүй" хэмээн мэдэгдэж байсан ч өчигдрийн байдлаар Дубайн гэрээгээр хүзүүгээрээ оосорлуулсан Ерөнхий сайдыг огцруулах Г.Уянга гишүүний гарын үсэг цуглуулах ажиллагаанд УИХ-ын 18 гишүүн нэгдээд байгааг МАН- ын нэгэн эрхэм “сонирхуулах үүднээс’’ мэдээлсэн юм.
 
УИХ дахь АН-ын бүлгийн даргаас эхлээд “Бид Засгийн газраараа тоглоод хожиж байсан түүхгүй. АН нам өөрийнхөө Засгийн газрыг ямар ч үед хамгаалаад гардаг байх ёстой. Засаг унагах гэсэн популистуудын санаархал бүтэхгүй" хэмээн хатуухан мэдэгдлийг ар араас нь угсруулан хийсээр ирсэн тул үүнийг тэрлэгч ч “Засаг төр тогтвортой байгаасай” гэсэндээ “Шийдлийн Засгийн газар унахгүй” хэмээн тунхаглан бичиж байв шүү. Гэтэл Монголын улстөрд “Засаг төр тогтвортой байгаасай" гэхээсээ илүүтэй "Тооцоо бодож, хариугаа авах"-аар ханцуй дотроо гар зангидагсад хэзээнээс хүчтэй байсан, өнөөдөр ч толгойгоо өргөн хань хамсаатнуудаа цуглуулж эхэлжээ.
 
Тэдгээр хүчнүүд өнөөдөртөө бат нэгдэл болж чадаагүй байгаа ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах үндэслэлээ Г.Уянга гишүүний цуглуулсан гарын үсгээр гол болгохоос гадна зарим нэг нь “Багийн нөхдөө дээрээс даалгавартай цагдаагийн дарга нараас хамгаална” гэдгээ шулуухан мэдэгдсэн. Тэгтэл саяхан л дөрөө харшуулж явсан нөхдийнх нь зүгээс “Популистууд биш чи өөрөө гаднаас орж ирэх валютын урсгалыг гацааж, эдийн засгийг улам хямрааж байна. Хаана байна нөгөө Рио Тинтогоос орж ирэх 1.4 тэрбум ам.доллар чинь” хэмээн загнаж эхлээд байгаа. Үнэхээр ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн амны алдаа шахуу болчихоод байгаа “Популистуудаас болж Оюутолгой гацаагүй” гэдэг нь 2014 онд Оюутолгойн гадаад эзэд 1.9 тэрбум ам.долларын орлого олсноос тодорхой харагдаж байгаа юм. УИХ дахь популист гэгддэг нөхдийн нэг С.Ганбаатар гишүүний тайлбарлаж байгаагаар Оюутолгойгоос өдөр бүр 5.4 сая ам.доллар сул алдаж байгааг судалж тогтоох байгууллага
Монголд алга.
 
Учир нь Оюутолгой өнөөдөр улсын доторх улс болчихсон. Үүний гол буруутны нэгэн өнөөдрийн Ерөнхий сайдын дэргэд шадарлан зүтгэж байгаа нь ч түүнийг хүчгүйдүүлэх, нийгэмд муухай харагдуулах бас нэгэн шалтгаан болж байгааг дурдахгүй өнгөрч боломгүй. Ганцхан жилийн өмнө өөрийнх нь удирдсан Засгийн газарт Хэрэг эрхлэх газрынх нь дарга байсан Ч.Сайханбилэг нь эргээд өөрийнх нь эрх ашигт харшилсан үйлдлүүд хийгээд эхлэнгүүт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч түүнийг хялайн харах болсоор удаж байгаа. Тэгтэл өчигдөр төрийн ордноос тархаж байгаа мэдээллээр “Женко” Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёр гарын үсэг зурснаар Ч.Сайханбилэгийг огцруулахын төлөөх 19 гарын үсэг бэлэн болж магадгүй ирэх долоо хоногт асуудал эвгүйтэх нь тодорхой болов.
 
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд 2015 оны нэгдүгээр сарын 20-нд УИХ-ын гишүүдийн яг талынх нь дэмжлэгтэйгээр Монгол Улсын өрийн таазыг 58.3 хувьд хүргэх хуулийг батлуулж, нэг удаадаа гүнзгийхэн амьсгаа авч байсан. Тэгвэл өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай “ УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Засгийн газар, Монголбанкнаас баримтлаж байгаа мөнгөний бодлогыг МАН-ын голдуу олон гишүүн ширүүн шүүмжилсэн. Ялангуяа Б.Бат-Эрдэнэ болон Л.Энх- Амгалан гишүүдийн асуултад дурдагдсан “Монголбанк гадаад валютын хэрэглээг дэмжих зорилгоор гадны богино хугацаатай зээлийг их хэмжээгээр ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, Монголбанк БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлцлээр богино хугацаатай гадны өглөгийг авч байна. Гэтэл хятадын Ардын банкны тэрхүү “буяны ажиллагаа” нь өнөөдөр “Чингис", “Самурай” бондын 1.5 тэрбум ам.доллараас ч давж хоёр тэрбум ам.долларт ойртож байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ч заналхийлэх хэмжээнд хүрээд байгаа”-г Олон улсын валютын сан тогтоочихоод байгаа гэсэн.
 
Гэтэл Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Олон улсын валютын сангийн дүгнэлтэд тийм зүйл байхгүй” гээд тас гүрийчихсэн. 2012 онд Монголбанк 4.1 тэрбум ам.долларын нөөцтэй байсан бол өнөөдөр 1.3 тэрбум орчим юм байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг ерөнхийлөгч нь дуугарч ядаад байгаа. Эдийн засгийн өсөлтийг 4.6 хувьд барина гэсэн нь ч “Мянгуужингийн үлгэр” болж дөнгөн данган нэг хувь байхыг Дэлхийн банк, Олон улсын валютын сан анхааруулчихсан. Монгол Улсын гадаад өр 21 тэрбум ам.долларт хүрсэн нь хамгийн их өртэй гэгдэж байсан Грекийн өмнө гишгэхэд хүргэж, дэлхийд Исландын дараа, өрөнд баригдсан муу үзүүлэлтээрээ аман хүзүүдаж байгааг Олон улсын банк, санхүүгийн судалгааны “Renaissance Capital"  байгууллагаас зарлачихаад байгаа.
 
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тун их ач холбогдол өгч байгаа Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн хэлэлцээр уг нь тун дөхөж байгаа. Магадгүй энэ сард дуусч ч болох юм. Харамсалтай нь түүний дагалдах бодит хөрөнгө оруулалтын эхнийх нь ирэх хавраас орж ирэх мэдээ байгаа. Гэхдээ тэрхүү хөрөнгө оруулалт ойролцоогоор таван жил үргэлжилнэ. Тиймээс ойрын хугацаанд буюу “Чингис", "Самурай" бондын эргэн төлөлтөд төдийлөн нөлөө үзүүлж чадахгүй. Магадгүй тав зургаан жилийн дараа олборлолт нэмэгдэж, 2.5-3 сая тонн болж өсөх үед Монголд  орж ирэх орлогын хэмжээ нэмэгдэх нь тодорхой. Гэтэл наана нь хоёр бондын эргэн төлөлт гэдэг "ёроолгүй ангал" шиг том тоонууд хамгийн том бэрхшээл болно. Ингээд бодохоор Ч.Сайханбилэг сайдыг суйлах 19 гарын үсэг яах аргагүй бодитой хүндрэл, толгойны өвчин болоод байна.
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • засгаар тоглогчид 2015-11-27 03:04:44
    энэ 19 ийг 2016 онд дахин сонгохгүй гэж амлацгаая Монголчуудаа???
  • МРГЭН 2015-11-12 19:45:38
    ӨӨРӨӨ ЗГ-ЫГ УНАГААЖ ЕС БОЛСОН НҮГЭЛ НЬ НҮДЭЭР НЬ ГАРАХ НЬ ЭНЭ ДЭЭ.ЗГ СОЛИГДОХ САЙД БОЛОХ ГЭДЭГ ЕРДӨӨ Ч СОНИН БИШ ТОГЛООМ Л ГЭСЭН ҮГ ЭНЭ ЗГ ЮУ ХИЙЖ БҮТЭЭВ
  • зочин 2015-11-12 08:05:00
    Хөөе малнуудаа Сайханбилэгийг огцоруулаад та нар юу хожих юм.Бууны ноход та нар огцоруулаад амьдрал сайхан болно гэж бодож байгаа бол том эндүүрэл шүү
  • СЭР 2015-11-12 03:29:04
    ЭНЭ АН -ИЙ ЛУЙВАРЧИДААР УЛСАА БҮР МӨСӨН ХЯТАДЫНХ БОЛГООГҮЙ ДЭЭР НЬ ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙЦГЭЭЕ,
  • улсболд 2015-11-12 02:02:32
    Ийм засаг эртхэн тарах хэрэгтэй. Юу ч хийж чадахгүй . Ганц хийсэн юм нь дубайн гэрээ гэж монголчуудын өмнө хийсэн маш том нүгэл. Манайхаас өөр газар бол буудуул...
  • zochin  2015-11-12 00:09:20
    argaguil balchirdaj bn da.xurdan zailaasai
  • irgen 2015-11-11 22:57:55
    erunhii said gegch ene zalyy turiig samarch gyitslee yadahdaa ochij ochij Dybain tiim geree hiihdee yahav dee ali ertl zailyylah baisan sh dee tsag aldaadl hii ...
  • ttt 2015-11-11 14:47:49
    ogtsuula zangarigtai hun tavih heregtei
  • бөахрол 2015-11-11 09:36:36
    Бензин импортлогчидтай хуйвалдаж бодит үнэнээс нь 1 дахин өндөр үнээр заруулж түүнийг үхэн хатан хамгаалж иргэдээ шулж байгаа Сайханбилэг огцор
  • irgen 2015-11-11 09:10:08
    Buteen baiguulsan yum baihgui ur shir nemsen ZG. Za ene ch yaahav ardchilsan orond, yer yos zui hem hemjeetei ulsad said ni avilgaliin heregt holbogdson l bol
  • Dampuurlaa zarlaach! 2015-11-11 08:59:39
    Ur tavih marafon temtseend uls oronooroo terguulj l yavaa yum bna! Yu ch bish 21 terbum am dollardeer dahiad 1 terbumiig erunhiilegch maani bas nemerleheer aisu...
  • ИРГЭН 2015-11-11 08:12:22
    ОГЦОРУУЛАХААС ӨӨР АРГА АЛГА АМЬДРАЛ ДОРОЙТЛОО УЛС ӨРӨНДӨӨ БАРИГДЛАА ХҮМҮҮСИЙН ЦАЛИНГ БУУРУУЛНА ГЭЖ ТЭНЭГТЛЭЭ УГ НЬ ЗАРДЛУУДАА БУУРУУЛААД ХҮМҮҮСИЙН ЦАЛИН тэтгэв...
  •  2015-11-11 04:51:51
    Энэ 19 этгээдийг дахиж битгий сонго. Улс төрөөс бүрэн зайлуул. Төрийн эсрэг хуйвалдаан гэж үзнэ.
  • Зочин 2015-11-11 04:08:08
    АН-ын нэр бүхий хэдэн нөхдүүд байнаа идэж уух шунал нь яасан барагддагүй юм бэ би АН-ынханыг арай ч ийм гэж бодохгүй явсан юм, одоо ч итгэл алдарч байна шүү
  • зочин эмээ 2015-11-11 03:38:48
    ЗАСАГаа унагааж өс хонзонгоо авахаасаа илүү улсаа бодох сөхөөтэй хүн алга уу, гарын үсэг зурсан 19-өө ???
  • Amia bodson pizdaa 2015-11-11 00:46:42
    GEE-AMIA BODSON PIZDAA