Ц.Элбэгдорж, Си Зиньпин нар уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар 2015 оны 11 дүгээр сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаа нар дагалдан яваа төлөөлөгчдийн хамт БНХАУ-ын ШаньСи мужийн Си Ань хотын түүх соёл, хөгжил цэцэглэлтэй танилцан тус мужийн даргатай уулзжээ.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон гэргий Х.Болормаа нар Бээжинд хүрэлцэн очиж, 16:00 цагт БНХАУ-ын АИХ-ын ордонд БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзсан байна. Тэд Хятад, Монголын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцох юм байна. Орой БНХАУ-ын дарга Си Зиньпин, тэргүүн хатагтай Пөн Ли Юань нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаа нарт хүндэтгэлийн зоог барих аж.

Маргааш буюу 11 дүгээр сарын 11-ний өдөр  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНХАУ-ын Ардын Их Хурлын дарга Жан Дө Зянь, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянь нар бараалхах юм. Мөн айлчлалын бүрэлдэхүүн Бээжин хотноо “Хааны өвлийн ордон музей”-г үзэж сонирхох юм байна. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-10 15:47:05
    Энэ новш одоо ард түмний мөнгөөр Хятадад музей үзээд яваад байхий. Яадаг пизда вэ?
  • sur 2015-11-10 11:15:21
    Германд саяхан хэвлэгдсэн, “Орос Хятадын завсар дахь Монгол Улс” ном Өрнөдөд oлон уншигчдын анхаарлыг татаж, гуйлгээтэй байна.Интерном УИД-т хямд бна ama...