Нийт хүн амын 6,2 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна
  2014 оны байдлаар нийт хүн амын 28,1 хувийг 0-14, 65,7 хувийг 15-59, 6,2 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна. 2010-2040 оны хэтийн шинэчилсэн тооцоогоор хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь өндөр байх хандлага ойрын 10 жилд үргэлжлэхээр байгаа юм. Энэ нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, орлого хуримтлуулах, хүн амын өсөлтийг дэмжих хүчин зүйл бодитой байгааг харуулж байна. Гэвч 2025 оноос нийт хүн амд нөхөн үржихүйн идэвхтэй насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь буурч, 60-аас дээш насныхан бусад насны бүлгийн хүн амаас илүү хурдацтай өссөөр 2040 он гэхэд гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна.

  Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогын зорилго нь өсөлтийн тогтвортой байдлыг хангах,  урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах, хөгжих таатай орчныг бүрдүүлэх, хувь хүн болоод гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршиж байна. Энэхүү бодлогын бичиг баримтад төрөлтийг дэмжих таатай нөхцөлийг бүрдүүлснээр хүн амын өсөлтийг тогтворжуулах, насны тааламжтай бүтцийг удаан хугацаанд хадгалах, хурдацтай явагдаж байгаа хүн амын насжилтад үр дүнтэй бэлтгэх шаардлагыг анхааран тусгажээ. Мөн ажлын байрны хомсдол, нийгэм, соёлын үйлчилгээний хүртээмжгүй байдлаас үүдэлтэй шилжих хөдөлгөөн бий болсон тул иргэдийг орон нутагтаа таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, орон нутгийг бүсчлэн хөгжүүлэхийг хөгжлийн зөв гарц гэж үзсэн байна   гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.     
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бат  2015-11-11 02:53:20
    Бодолцох хэрэгтэй бусад оронд ер нь ямар байдаг юм ялангуяа хөгшин Европт тэнд тэтгэвэрийнхээ насны улсыг тэгэж заазлаад байдаг юмуу өөрсөдөө идэж ууж мөнгөжсөн...
  • ЫБаярлалаа 2015-11-11 02:21:25
    60-аас дээш насныхан тийм өндөр байна гэж үү. Бүр тэжээж чадахгүй байгаа юм бол Хятадаас хортой хүнс аваах устга л даа
  • zocin 2015-11-10 08:51:01
    franc german czig sar byr hyyhdyydee 21nas hyrtel hyyhed byrd 350ebrog uls tolz baimaar um,tegbel hyn am cini osno,odoo mongogyi eh yaz toroh be