Залуу уран бvтээлчдийн чадал “Ромео жульетта”-гаар дамжин харагдах учиртай
Английн алдарт зохиолч У.Шиксперийн “Ромео Жульетта” жvжиг Монголын тайзнаа гурав дахиа амилахад бэлэн болжээ. Єєрєєр хэлбэл, хагас мянганы тэртээд бичигдэж, єнєєг хvртэл хvн тєрєлхтний хайр, дурлалын гэрч болсон “Ромео Жульетта” эмгэнэлт, хайрын жvжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 19 жилийн дараа дахин мэндлэх гэж байна. Анх энэхvv жvжгийг 1966 онд найруулагч С.Гэндэн тайзны бvтээл болгож, Ромеод жvжигчин Ц.Готов, Жульеттад Монгол Улсын гавьяат жvжигчин Б.Энхтуяа нар тоглож байсан бол тvvнээс хойш 30 жилийн дараа буюу 1996 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа найруулагч, Соёлын гавьяат зvтгэлтэн Ч.Найдандоржийн найруулгаар vзэгчдийн хvртээл болж байсан тvvхтэй. Тухайн vед Ромеод Соёлын тэргvvний ажилтан, жvжигчин О.Гэрэлсvх, Жульеттад Монгол Улсын гавьяат жvжигчин И.Одончимэг, Г.Урнаа нар тоглосон байдаг. Харин энэ удаад 19 жилийн дараа Тєрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулгаар vзэгчдийн хvртээл болох гэж байна. Алдарт “Ромео Жульетта” жvжгийн гол дvрд театрын залуу жvжигчин О.Дєлгєєн, Б.Шинэбаяр нар тоглож байгаа юм. Нєгєєтэйгvvр театрын хамт олон євєл цагийн vзвэрээ алдарт У.Шиксперийн “Ромео Жульетта” жvжгээр энэ сарын 12-нд нээхээр тєлєвлєжээ. Тиймээс энэ удаагийнхаа “Уран бvтээлч” буландаа Улсын драмын эрдмийн театрын Ерєнхий найруулагч, Тєрийн соёрхолт Н.Наранбаатарыг урьж, цєєн хором ярилцлаа. Тvvнтэй хамгийн сvvлд єнгєрсєн хавар уулзахад Английн алдарт зохиолч У.Шиксперийн “Ромео Жульетта” жvжгийг театрынхаа тайзнаа єєрийн єнгє, арга барилаар найруулж, vзэгчдийн хvртээл болгохыг хvсч, мєрєєдєж явдгаа нуугаагvй билээ.

-Хэдхэн хоногийн дараа алдарт У.Шекспирийн “Ромео Жульетта” жvжиг тайзнаа амилах гэж байна. Олон жил зєвхєн дотроо л бодож, тєлєвлєж, мєрєєдєж явсан жvжгээ найруулан, vзэгчдийн хvртээл болгох гэж байгаад тань баяр хvргэе?

-Маш их баярлалаа.

-Энэ бол цоо шинэ жvжиг биш. Монголын тайзнаа ємнє нь хоёр ч удаа тавигдаж, vзэгчдийн хvртээл болж байсан. Нєгєєтэйгvvр томоохон хэмжээний сонгодог бvтээл шvv дээ. Єєрийн тань хєг аялгуу, єнгє хэлээр “Ромео жульетта” жvжиг vзэгчдийн хvртээл болоход бэлэн vv?

-Мэдээж бэлэн. Чиний хэлснээр энэхvv жvжгийг Монголын тайзнаа гурав дахь удаагаа тавих гэж байна. Аливаа уран бvтээлийг цоо шинээр нь vзэгчдэд хvргэх бол нэг асуудал. Тэрхvv жvжгийг ямар нэгэн жиших, харьцуулах, зvйрлэх юмгvй учраас “Нээрээ тийм байдаг юм болов уу” гэх ойлголт vзэгчдэд байдаг. Гэтэл энэхvv жvжиг хоёр дахь удаагаа ч биш, бvр гурав дахиа тавигдах гэж байна.

-Их том зориг, бас хариуцлага гэж харж байна?

-Тийм ээ, vнэн. Том зориг, бас хариуцлага. нєгєєтэйгvvр их тєвєгтэй байлаа.

-Юу нь тэр вэ?

-Энэхvv жvжиг хамгийн сvvлд 1996 онд буюу 20-иод жилийн ємнє vзэгчдийн хvртээл болж байсан. Тэр vед баярлаж, догдолж vзэж байсан vзэгчид єнєєдєр бvгд бий. Магадгvй тэнд жиших, зvйрлэх, адилтгах асуудал гарна. Тиймээс л манай багийнханы хувьд их хvндрэлтэй, тєвєгтэй байсан гэж хэлээд байгаа юм. Тэгж ч ойлгож болно.

-Гэхдээ л та бvхэн чадсан байна шvv дээ. Учир нь, ирэх пvрэв гарагт “Ромео Жульетта” жvжгийн нээлт болох гэж байна. Vvнээс сайхан мэдээ гэж хаана байна вэ?

-Баярлалаа. Бид энэхvv жvжгийг vзэгчдийн хvртээл болгох гэсэн хvсэл, сэтгэл л нэгтгэсэн. Тийм ч учраас єдєр, шєнєгvй бэлтгэл хийж зvтгэсэн.

-Нєгєєтэйгvvр та мєрєєдлєє биелvvлэх гэж байна шvv дээ?

-Тийм ээ. Би “Ромео Жульетта” жvжгийг тайзнаа тавихыг олон жил мєрєєдєж явсан. Дотроо тєлєвлєж, их удаан бодсон шvv.

-Ихэвчлэн залуу уран бvтээлчид тоглож байгаа харагдана лээ. Туршлага бага, залуу хvмvvстэй ийм том сонгодог бvтээл дээр хамтарч ажиллахад амаргvй л байгаа байх?

-Чи их зєв анзаарсан байна. Би биеийн амраа бодсон бол театрт олон жил ажилласан туршлагатай уран бvтээлчидтэйгээ хамтарч ажиллах байсан. Жvжгийн гол дvрд ихэвчлэн залуу уран бvтээлчид тоглоно. Бид залуу vедээ итгэл хvлээлгэх ёстой. Ингэж байж тэд туршлага сууна. Мэргэжлийн уран чадвар нь ч гэсэн тодорхой хэмжээнд сайжирна.

-Vнэн шvv, тантай санал нэг байна. Харин гол дvрийн эмэгтэйг дотроо хэдийнэ сонгочихсон байсан гэдэг vнэн vv?

-Ямар учраас ийм асуулт тавьж байна. Жаахан тодорхой асууж болно биз дээ.

-Яах вэ дээ. Тухайлбал, жvжигчин О.Дєлгєєн Жульеттагийн дvрд тоглохын тулд Мєрєєдлийн театрыг орхиж, Улсын драмын эрдмийн театрт орсон ч гэдэг юм уу?

-Хvн болгон єєрийнхєєрєє л бодох байх. Жvжигчин О.Дєлгєєний хувьд сонголтоо хийж, театрт ирсэн. Гэхдээ “Цэргvvдийг мянган єдєр тэжээж нэг л єдєр хэрэглэнэ” гэдэг vг бий байх аа. Vvнтэй адилхан залуу уран бvтээлчид буюу драмын театрын ирээдvй, чадал чансаа энэхvv сонгодог бvтээлээр дамжин харагдах учиртай. Нэг тєрлийн шалгалт гэж ойлгож болно. нєгєєтэйгvvр театрын ачааг vvрvvлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэг vгээр хэлбэл, баяртай атлаа хариуцлагатай мэдэгдлийг театрын Ерєнхий найруулагч хvний хувьд хэлж байна гэсэн vг.

-Янз нь, театрынхаа залуу уран бvтээлчдээс их л хатуухан шалгалт авах нь дээ?

-Би хэлсэн шvv дээ. Ингэж л залуу хvн туршлага сууна. Уран чадвар нь дээшилнэ гэж.

-Ойлголоо. Ингэхэд “Ромео Жульетта” жvжгийг орчин цагийн шинэ єнгє тєрх, агуулгаар баяжуулж тайзнаа амьдруулж байгаа гэж сонссон. Гэхдээ шинэ єнгє тєрх, агуулга гэдгийг жаахан тодорхой ярьж болох уу?

-Vнэхээр орчин цагийн шинэ єнгє тєрх, утга агуулгаар баяжуулж тоглох гэж байна л даа. Бид л энэ цаг vеийн уран бvтээлийг тодорхой тєвшинд авч явж, ахиулах гэж хичээж, тэрийг шинэчлэх гэсэн vvргийг хvлээхгvй бол єєр хэн ч хvлээхгvй. Энэ ч утгаараа манай баг Хасбаатар гуайн орчуулгыг сонгон авсан. Ємнєх 1996 оны тавилт бол Ч.Чойжилсvрэн гуайн орчуулгыг ашигласан байдаг. Манай хєгжмийн зохиолчоор Б.Чинбат ажиллаж байна. Ерєнхий зураачаар Ариундэлгэр, хувцас дизайнераар Vнэнбат ажиллаж байгаа. Энэхvv жvжигт онцлох зvйл их бий.

-Тухайлбал?

-Бид хєгжил дэвшил рvv жаахан ч гэсэн алхмаар байна. Дэлхийн хэмжээнд ойртохын тулд шvv дээ. Энэхvv жvжиг єєрийн гэсэн єнгє, аястай байх ёстой. Vvний нэг єнгийг тодорхойлж байгаа vйл явц бол хєдєлгєєн юм. Хєдєлгєєний уран тансаг єгvvлэмжээр аливаа vйл, санаа, агуулгыг илэрхийлэх амаргvй ажил. Энэ л санаа, амаргvй ажлыг хийж байгаа хvн бол хєдєлгєєний найруулагч Ч.Ган-Очир юм.

-Жvжгийн гол санаа хазайгаагvй ч дvрvvдийн зан ааш, байдлыг vл ялиг єєрчилсєн гэж сонслоо?

-Их олон ялгарах зvйл бий гэж хэлсэн. Жишээлбэл, дvрvvдийн зан чанарыг бага зэрэг єєрчилсєн.

-Энгийн нэг дvр дээр жишээ аваад ярьж болно биз дээ?

-1996 оны Лоренцио ламын дvр бол их тєлєв, сvмийн том номлогч байсан бол энэ удаад илvv их шинжлэх ухааны туршилт хайсан, сод хvмvvсийн эгэл биш зан чанартай байх жишээний. Тийм л хvнээс хvнийг тvр зуур унтуулах хор гарна гэж сэтгэж байна. Тvvнээс биш номлогч хvнээс хор гарах эсэхийг мэдэхгvй юм.

-Vнэхээр анхаарал татаж байна шvv. Бас энэхvv жvжгийг заавал vзэх юм шvv гэсэн хvсэл тєрчихлєє?

-Баярлалаа. “Урлаг гэдэг бол єєрєє эмэгтэй хvнтэй тєстэй. Тиймээс аятайхан хувцаслахын тулд vргэлж цаг vетэйгээ хєл нийлvvлэх хэрэгтэй” гэж нэг ухаантан хэлсэн байдаг. Тиймээс єнєєдєр энэ орчин цагт хvмvvс сонгодог бvтээлийг ямар хандлага, єнгє, vзэмжээр vзэж байна вэ гэдэг нь хамгийн чухал. Магадгvй 400-гаад жилийн ємнє болсон энэхvv vйл явдлыг хvн бvр єєр, єєрийнхєєрєє тєсєєлж байгаа байх.

Гэхдээ л ихэнх нь Ромео бол их сайхан залуу, Жульеттаг гайхалтай хєєрхєн, ялдам эмэгтэй гэж тэмдэглэсэн байдаг. Гэвч энэ бvхэн єєрєє он цагийн урсгалд Ромео, Жульетта гэж яг хэн юм гэх асуултыг хvмvvс хоорондоо тавьж, маргасаар ирсэн байдаг. Олон, олон vзэгч хоорондоо маргаж, єєр єєрийнхєєрєє тєсєєлж, бодож ирсэн.

-Тэгвэл таны хувьд тэд яг ямар хvн юм бэ?

-Магадгvй хазгар Ромео байж болно. Доголон, бєгтєр Ромео байж болно. Гагцхvv тэр хоёрын хооронд дахь vvрдийн нандин шvтэлцэл, харилцаа нь єєрєє Ромео болон Жульетта гэдэг нэрийг єнєєг хэр нь хадгалж байгаа гэдгийг хэлэх нь зvйтэй байх. Гэхдээ энэ бол зєвхєн миний vзэл, миний бодол шvv. Тиймээс та бvхэн євлийн эхэн сарын шинийн нэгний єдєр энэхvv уран бvтээлийг оюуны мэлмийдээ хvлээн авч vзээрэй гэж урьж байна.
 
Өглөөний сонин
Б.Төрбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • amrita 2015-11-10 06:45:17
    uchirtai 3 tolgoi oodrogoor duusadg tul saihan zohiol . romeo juleta bol muu yor. uhej duusdag