Их хотын залуусын болзох газар
Болзоо гэхээр заавал эрэгтэй эмэгтэй хүн болзох биш найз нөхөд, танилууд, хамтран ажигллагсад чөлөөт цагаа сайхан өнгөрөөхийг хэлдэг болохыг сануулах нь илүүц биз. Зуны зугаатай өдрүүд ард үлдэж, налгар намар ч шувтарч байна. Агаар салхинд амарч зугаалах цаг дуусч ажил алба, хичээл сургуульдаа жигдрэх болжээ. Гэвч хаяахан нэг найз нөхөд, хамт олноороо чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэн болзох газар Улаанбаатар хотод тун ч ховор юм. Хүйтэн сэрүүний улиралд гадаа цэцэрлэгт удаан саатах тааламжгүй шүү дээ.

Залуучуудаас чөлөөт цагаа хаана өнгөрүүлдэг талаар асуухад "Хотод өндөр байшин олноор барьж байгаа нь сайшаалтай ч эргэн тойрны мод бут, цэцэг ногоог үгүй болгож байгаад харамсдаг. Явган хүний зам ч байхгүй болчихоод, бидэнд хөтлөлцөөд алхах ч газар алга. Залуучууд уулзахдаа, хосууд болзохдоо кафе, pub, бааранд л ордог” гэж билээ.



Хэдий ховорч гэсэн болзоо товлох сайхан газар хотод минь бий. Нэгэн үдшийг сонирхолтой өнгөрүүлэх санал тавья. Энэ сарын 20-нд улсдаа ганц гэгддэг Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим CITY SWING тоглолтоо тавих гэж байна. Тэд монголынхоо залуусын хөгжмийн боловсролыг дэмжих тэр дундаа жазз урсгалын сайн сайхныг мэдрүүлэх зорилгоор үйл ажиллгаагаа тасралтгүй явуулж ирсэн. Дэлхийн суут хөгжмийн зохиолчид, жазз урсгалын томоохон төлөөлөгчдийн бүтээлүүдийг тайзнаа амьдруулж буй тоглолтууд нь үзэгчдийн сэтгэлд нийцсэн, сайхан мэдрэмж төрүүлнэ.

Сэтгэлийн таашаал эдлье гэвэл энэ өдөр, тэр тоглолтыг зорих нь зөв сонголт болно гэдгийг амлаж байна.
 


 
Бусдад түгээх
  • gplus