ЭМС-ын сайдыг Ц.Оюунбаатар түр орлон гүйцэтгэнэ
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба шалгагдаж байгаа учир тус яамны сайдын суудал эзэнгүй байгаа. Мөн тэрээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар авч хэлэлцсэн байна.

Ингээд ЭМС-ын сайдыг томилогдтол түр орлон  гүйцэтгэгчээр Шадар сайд Ц.Оюунбаатарыг  томилсон байна. Тодруулбал, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт хариуцуулжээ. 

Юутай ч салбарын дараагийн сайдыг МАХН-аас нэр дэвшүүлэн Засгийн газарт санал оруулах юм.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-10 06:13:55
    сайдын төлөө ч байлдаж байгаа даа МАХН-ынхан