TAG Heuer-ийн шинэ ухаалаг цаг худалдаанд гарлаа
155 жилийн түүхтэй тансаг цаг үйлдвэрлэгч TAG Heuer өчигдөр анхны ухаалаг цагаа танилцууллаа. Connected гэж нэрлэсэн уг цаг нь Google-ийн Android Wear үйлдлийн системтэй, Intel-ийн мэдрэгч болоод процессороор тоноглогдсон байна. TAG Heuer-ийн сонгодог загвар болох Carrera-ийн үндсэн загвараар хийгдсэн энэ цаг нь хальт харахад энгийн цаг мэт боловч Android Wear-ийн хийж чадах бүхий л функцүүд багтсан байна.


Connectеd цаг нь энгийн цагны нүүр болоод хугацаа хэмжигч мөн олон улсын цаг гэсэн гурван үндсэн нүүрний тохиргоотой, гүйлт, алхаа хэмжигч гээд фитнессийн программ болоод текст бичихээс өгсүүлээд Google-ийн газрын зургийг хүртэл ажиллуулах боломжоор хангагджээ. Бусад ухаалаг цагнаас ялгагдах функц нь гэвэл эможи буюу сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нүүрний дүрс зурах функцийг дурдаж болно. Мөн Google-ийн дуу хоолойгоор удирдах функц ажиллаж байгаа нь уг загварыг энэ сонгодог тансаг зэрэглэлийн цагны брендийн бусад цагнуудтай харьцуулшагүй болгожээ.


Цагийн уртад танигдсан TAG Heuer-ийн чанар ч энэ цаганд шингэсэн бөгөөд швейцарь дарханы урласан титан их бие, зөөлөн савхин оосор зэргээрээ чанар нь илэрхийлэгдэж зүүхэд хөнгөн, гарт эвтэйхэн болсон аж. Гэхдээ Google болоод Intel-ийн технологийг ашигласнаараа уг цаг нь уг брендийн алдарт “бүгдийг нь Швейцарьт үйлдвэрлэв” гэдэг илэрхийлэл алга болж 70%-ийг нь Швейцарьт үйлдвэрлэсэн байна. Энгийн цагнаас үл мэдэг зузаан (12,8мм) бөгөөд Intel-ийн 1,6GHz-ийн хос цөмт  процессортой, 1GB санах ойтой, bluetooth болоод WiFi холболттой, 52 грамм энэ цагийг одоогоор TAG Heuer-ийн АНУ дахь 20 салбар дэлгүүрүүдээр 1500 ам.долларын үнэтэйгээр худалдаж эхлээд байна.


Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.