Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  Ашигт малтмалын тухай хуульд 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр оруулсан нэмэлтээр стратегийн ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээ, түүнийг орлуулан тооцох, нөөц ашигласны тусгай төлбөр тогтоохтой холбоотой зохицуулалтыг бий болгосон юм. Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хэмжээнээс нь үл хамааран стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамруулна гэж заасан боловч цацраг идэвхт ашигт малтмалын төрийн эзэмшлийн хувь хэмжээг гэрээний нөгөө талд шилжүүлсэн тохиолдолд уг харилцааг зохицуулах эрх зүйн хэм хэмжээг тусгаагүй байна.

Тухайлбал, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой төрийн эзэмшлийн хувь хэмжээг одоогийн нөхцөл байдалд үр ашигтайгаар хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчин тодорхой бус, нарийвчилсан зохицуулалтгүй байгаа юм. Цацраг идэвхт ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөртэй холбоотой зохицуулалт хийх шаардлагатай байгаа тул Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.     
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.