Ч.Хүрэлбаатар: Улсынхаа нөөцийг своп хэлцлээр бүрдүүлдэг улс манайхаас өөр хаана ч байхгүй

​УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцуүүлгийг хийж байна.


Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан танилцуулав.
Эдийн засгийн байнгын хороо уг төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж банкны зээлийн хүүг бууруулах чиглэлийг Засгийн газар, Монголбанкинд өгөх нь зүйтэй гэсэн санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн. Тус тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ц.Баярсайхан, зээлийн хүү өндөр байна гэдэгтэй санал нэг байна гээд гэхдээ үүнийг механикаар бууруулах нь эрх зүйн хувьд хүндрэлтэй хэмээсэн. Үүний цаана хадгаламжийн хүүгийн асуудал ч мөн яригдана гэж хэлсэн. Тиймээс Ажлын хэсгээс, Эдийн засгийн тэнцвэрийг хангасан, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалсан орчинд төсөв, мөнгөний бодлогыг эдийн засгийн бодит секторыг дэмжих, хувийн хэвшлийн идэвхжлийг сайжруулахад чиглүүлэх гэсэн заалтыг тогтоолын төсөлд нэмэх санал оруулж ирсэн гэж тайлбарласан. Ажлын хэсгээс гаргасан энэхүү санал олонхын дэмжлэг авсан юм.
Харин яг одоо хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүдийн санал асуулга үргэлжилж байна.

Ч.Хүрэлбаатар гишүүн:
-Улсынхаа валютын нөөцийг Хятадын Своп зээлээр хангадаг ямар ч улс манайхаас өөр хаана ч байхгүй. Саяхан Монголд ирж ажилласан Олон улсын валютын сангийн тайланд Монголын хятадаас авч байгаа хязгааргүй своп хэлцлээр авч байгаа зээлээ даахгүй хэмжээнд хүрсэн байна шүү гэж сануулсан ш дээ.  Эдийн засгийн өсөлтийг 0,6 хувь гэж үзэж байгаа тохиолдолд мөнгөний бодлогод ямар өөрчлөлт орох вэ. Иргэдийн банканд төлөх зээлийн хэмжээ буурч байгаа гэсэн  Зээлийн чанар ямар байна вэ.

Сая эдийн засгийн байнгын хороонд нэг санал дэмжигдсэн нь  зээлийг хүүг 1-2 хувиар буулга гээд үүрэг өгчихсөн байна. Үүнийг их хурлын гишүүд ойлгох хэрэгтэй. Монгол улсын гадаадад зарж байгаа үнэт цаасны зээлийн хүү яагаад өсөөд байна вэ. Үүнийг бид буулгая л даа. чаддаггүй л биз дээ.
Төсөвт нэг долларыг 2300 төгрөгөөр тооцсон байна. Сонгууль болтол үүгээрээ үлгэн салган явах байх. Сонгуулийн дараагаар энэ 2300 төгрөгт барьж чадах уу.

ЭЗБХ-ны  дарга Батсуурь:
-Байнгын хороон дээр гишүүнээс гарсан санал үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс зээлийн хүүг 2-3 хувиар бууруулах бодлого боловсруулаач гэдэг асуудал дэмжигдсэн. Энэ асуудал дээр Монгол банк юу гэж үзэж байгаагаа өөрсдөө талбайрлана биз дээ.
 
Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал:
-Олон улсын Валютын сангийн дүгнэлт ийм  гараагүй. Своп  хэлцэл макро эдийн засагт сайн гэсэн дүгнэлт гарсан. Своп хэлцэл 2010 оноос хоёр банкны хооронд тохирч байж хийж эхэлсэн ажил. Дэлхийд ийм жишиг байдаг. Энэ талаар нарийн мэдээлж болдоггүй учраас танд дэлгэрэнгүй тайлбарлаж чадахгүй нь ээ.
 
Ялангуяа төсвийн алдагдлын хэмжээ амьдрал дээр дандаа их байдаг. Орлого дандаа муу дутуу байдаг. Үүнээс болоод  ДНБ-ны дүн хол зөрдөг. Монгол банк эдгээр төсвийн төсөөллүүд дээр өөрсдийн төсөөлллийг тавьдаг. Үүнийг Мөнгөний бодлогын зөвлөл дээр нэлээд сайн ярилцдаг. Бид өнгөрсөн жил анх удаа орлогын төсөөллийг дангаар нь оруулж ирж байсан. Монгол улсын хуулийн дагуу Монгол банкны зөвлөмжийн хүрээнд орлогын төсөөллөө хуваалцдаг болсон. Өнгөрсөн жил баталсан төсвөөс нэг их наядаар тооцож, өөрсдийн байр суурийг илэрхийлсэн.
 
Дээрээс нь банкуудын зээлийн чанарын асуудал муудсан. Төсвийн зарцуулалт амьдрал дээр 8-9 хувь тасарч байгаа учраас энэ зээлийн чанарт  нөлөөлдөг.  Нийт зээлийн төлөлтийн  3-ны 1 хувь нь төсвийн эх үүсвэртэй байдаг.
 
Санал асуулга үргэлжилж байна. 

Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-10 08:43:51
    Чи сангийн яаманд ажиллаж байсан биз дээ, дандаа эсэргүүцэж байх юм, үнэхээр наад ЗГ чинь эдийн засгийн буруу бодлого явуулаад байгаа бол эсэргүүцээд УИХ-ын гиш...