ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаукийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дүнг хэлэлцээ
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаукийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук 2015 оны 10 дугаар сарын 14-16-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  Холбооны Ерөнхийлөгчид бараалхах үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар  санал солилцож, эдийн засгаа солонгоруулах бодлогын хүрээнд ХБНГУ-тай уул уурхай, ашигт малтмалын салбарт төдийгүй аж үйлдвэр, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.  Айлчлалын үеэр “Эрдэнэс Цагаан Суварга” компани, Германы “Аурубис” компанитай “Зэсийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ”, “Ферростаал” групптэй “Стратегийн түншлэлийн гэрээ”, “Интер стандарт нефть” компани  “ИДЛ” компанитай “Тос, тосолгооны материалын  үйлдвэр байгуулах” чиглэлээр хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.

 Холбооны Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь хоёр талын дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн итгэлцлэлийг бэхжүүлэх, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж дүгнэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.     
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.