Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилтийг дэмжив
Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Уг зээлийн хэлэлцээрийн төсөл нь Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн хоёр дахь шат нь Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хөрш орнуудын өртөг багатай, бүтээмж өндөртэй үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өөрийн онцлог, экологийн цэвэр, байгаль орчинд хоргүй үйлдвэрлэл зэрэг онцлог чанарыг “брэнд” болгон сурталчилж, өндөр хөгжилтэй орнуудын зах зээл дээр өндөр үнэтэй худалдаалах боломжийг бүрдүүлнэ. Мөн дотоодын эрэлт хэрэгцээг хангах хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, хоршоодыг дэмжиж хөдөө аж ахуйн түүхий эдийн нөөцөд нэмүү өртгийг илүү шингээх замаар эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэгдэх ажээ. Төслийг “Монгол мал” үндэсний хөтөлбөр (2010-2015), “Чацаргана” хөтөлбөр (2010-2016), Монгол улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр (2009-2016)-ийн зорилтод нийцүүлэх аж.

Уг зээлийг авснаар,
-Төслөөс дэмжлэг авсан хоршоодын үйлдвэрлэл 20-оос доошгүй хувиар нэмэгдэнэ.
-2,500-аас доошгүй малчин, фермер, анхан шатны боловсруулагчдын төлөөллийг сургалтад хамруулж, эдгээр төлөөллийн 40 хувь нь эмэгтэйчүүд байна.
- Төсөлд хамрагдсан компаниудын нийт борлуулалтад боловсруулсан бүтээгдэхүүний эзлэх хэмжээ наад тал нь 10 хувиар нэмэгдэнэ.  
-Экспортын баримжаатай Төслийн оролцогч аж ахуйн нэгжүүдийн Нэмүү өртгийн сүлжээний хөрөнгө оруулалтын өмнөх үетэй харьцуулахад нийт борлуулалтад экспортын эзлэх хэмжээ дунджаар 20 хувь нэмэгдэнэ. 
-Компаниуд 1800-аас доошгүй ажлын байр бий болохоос, 40 хувь нь эмэгтэйчүүд байна.      
-2020 оны 4-р улирал гэхэд наад тал нь Монголын 3 компани олон улсын брэндтэй Брэндийн түншлэлийн гэрээ байгуулах гэсэн үрдүнгүүдэд хүрнэ гэдгийг хууль санаачлагч танилцуулж байна.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах  эсэхээр санал хураахад 58 гишүүнээс 49 нь  зөвшөөрч, 85,3 хувийн саналаар дэмжигдлээ. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.