Ашиг сонирхлын зөрчилтэй ГССҮТ-ийн хэдэн эмчид хариуцлага тооцоё
Гэмтэл согог судлалын үндэсний төвийнхөнтэй холбоотой асуудал дуусахгүй бололтой. Даргын сэлгээгээр эхэлсэн эл суудал одоо эмч нарт “халдварлаж”, эмч нарын увайгүй үйлдлүүд захаасаа аваад илчлэгдэж эхэллээ.

Учир нь Мэргэжлийн хяналтын газрын ерөнхий газрын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хэлтсээс ГССҮТ-д хийсэн шалгалтуудынхаа дүнг нэгтгэсэн байх юм.  Уг шалгалтыг  өнгөрсөн оны тавдугаар сард тус эмнэлгийнхэнд  “их эрсдэлтэй” гэсэн үнэлгээг өгчээ. Тиймээс ч МХЕГ 2014 оны төлөвлөгөөт шалгалтандаа ГССҮТ-ийг зориуд тусгасан аж. 

Гэхдээ эл шалгалтыг бүрдөрөвдүгээр сарын эхний долоо хоногт шалгалт хийх байсан ч 2013 оны нэгдүгээр сараас хойш эмнэлгийнх нь дарга нийт долоон удаа солигдсон учраас хойшилсоор, эхний шалгалтыг нэг даргынх нь үүрэг гүйцэтгэгчийн үед явуулж, 48 заалттай албан шаардлага өгч, 3.5 сая төгрөгөөр тухайн байгууллагыг торгосон юм байна. Тэгэхээр нэг даргынх нь үүрэг гүйцэтгэгчийн үед гэхээр ГССҮТ-ийн захиралын албыг орлон гүйцэтгэж байсан Ц.Энхбаярын үед энэхүү шалгалтыг хийсэн байх нь.

 Харин дараа нь дөрвөн чиглэлээр зургаан байцаагч шалгалт хийсэн байна. Энэ үеэр тус эмнэлгийн хүний нөөцийн бодлого алдагдсан зэрэг хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ. Тухайлбал, тус эмнэлэгт хамгийн олон жил тогтвор суурьшилтай ажилласан хүн нь хүний нөөцийн дарга байна гэнэ. Бүр 1998 онд томилогдсоноосоо хойш хамгийн тогтвор суурьшилтай ажилласан сөртлөө өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэт ажлаа хийж чадаагүй. 2005, 2006 онд хийсэн гурав, арван сар, нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ нь 2007 онд сунгагдсан байгаа боловч түүнээс хойш дахин сунгагдаагүй байсан гэнэ. Энэ талаар өөрт нь хэлэхээр “автоматаар сунгагддаг юм” хэмээн хариулсан байна.
Үүнээс гадна хамгийн том ноцтой асуудал бол эмч нар нь улсын эмнэлэгт ажилладаг нэрийн дор өөрийн хувийн компаниа байгуулсан нь юм. 
Өмнөх шалгалтаар хувийн компанийг нь илрүүлсэний дараа өөр хүний нэр дээр шилжүүлж, чанарын баталгаагүй хэрэгсэл авч мэс засалд ашиглаж байгаа нь тогтоогджээ. Тодруулбал, ГССҮТ-ийн эмч нар үе түнхний хагалгааны төлөө өрсөлддөг болсон байна. Учир нь ГССҮТ-ийн нэгдүгээр давхарт дээрх хагалгааг 4600 ам.доллараар, харин нөгөөд нь 3600 ам.доллараар хийж байгаа нь илэрсэн аж. Ингэхдээ эмч нь хувийн аппаратаа ашиглаж, “Би БНСУ-д суралцаж ирээд хувийн аппаратаа ашиглаад ард түмний сайн сайхны төлөө үүнийг хийж байгаа” хэмээн тайлбарладаг гэнэ. Мөн шалгалтын үеэр 5-6 эмч нийлж гурван шкафыг хадгалсан байсан нь илэрчээ. Дээрх шкафанд имплант буюу  хиймэл үе хадгалдаг юм байна. Эмч нар гадаадаас авчирсан имплантаа хагалгаанд ашигладаг нь энэ үеэр илэрсэн аж. Энэ мэтчилэн улсын эмнэлгийн байрыг ашиглаж хувийн бизнес хийж байсан нь илэрсэн тухай МХЕГ-ын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч Ш.Оюунчимэг ярьжээ.
Ер нь энэ имплантын талаар хэвлэл мэдээллээр өмнө нь ч бичиж байсан. ГССҮТ-ийн эмч нар үгүйсгэсээр байсан.
Тэгьвэл одоо л бүр зүйл тодорхой болж байх шиг.  ГССҮТ-ийн эмч нар шинэ захирал хүлээн авахгүй дотроосоо захиралаа сонгоно хэмээн үхэн хатан зүтгээд байсны гол учир энэ байх нь. Тэд өөрсдийн хийдэг бизнесээ илчлэгдэх вий гэсэн дээ шинэ даргаа эсэргүүцэж, элдэв саам хэрэглэж байж. Ашиг сонирхлын зөрчилтэй тэдгээр эмч нарт хариуцлага, ёс зүй гэж алга.
Иймээс ГССҮТ-ийн шинэ даргаар очсон З.Мэндсайхан болоод ЭМЯ-аас хувийнхаа бизнесээУлсын эмнэлэгт “цэцэглүүлсэн” тэдгээр эмч нартай хариуцлага тооцох болсон санагдана. Тус эмнэлэгт олон жил үргэлжилсэн энэхүү асуудлыг нэгэнт илчилж гаргаж ирсэн болохоор хариуцлага тооцох цаг болжээ гэдгийг сануулмаар байна.
 
Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • BULGAN AIMAG KK 2014-06-17 19:45:00
    MANAI BULGAN AIMGIIN EMCH NAR EVGUI ULSUUD BAIDAG SH DEE
  • зочин 2014-06-17 17:14:58
    БЗД-ийн зүрхний эмч Эрдэнэтуяа нь ажлын хариуцлагагүй, зан харьцааны соёлгүй, өвчтөнг хэл амаар доромжилдог ийм нэг эмч байх юм. ЭМЯ энэ хүндээ арга хэмжээ авахгүй бол олон өвчтөнг бурхны оронруу илгээнэ дээ. Удвал сайдаа?
  • аагий 2014-06-17 13:29:28
    Хувийн эмнэлэгтэй эмч нарыг улсын эмнэлэгт давхар ажил хийлгэхийг хориглох хэрэгтэй. Ард түмнийг эрүүл мэндийг бодохоос илүү яаж хурдан баяжих талаар бодож ажилладаг юм уу хайшаа юм. Толгой нь ажиллачихсан юм. Ийм эмч нар олон байхгүй байлгүй дээ. Сайхан
  • zochin 2014-06-17 09:57:28
    Ynen zyil bichsen baina turiin albiig huviin kompani bolgoson iim emch nariig eryy yysgej avilgatai temtseh gazaraar shalgyyj ajlaas ni xalyyl taarna
  • зочин 2014-06-17 09:13:40
    Тийм болохоороо л Гэмтлийн эмч нар гаднаас дарга ирэхийг үнэхээр улайран эсэргүүцсэн байна шүү дээ. Одоо огт өөр хүнийг даргаар томилох хэрэгтэй. Тэгээд тэр бослого гаргаад байдаг эмч нарыг солиочээ.
  • odoo 2014-06-17 09:00:01
    Одоо гадаад яваад түнх, үеээ солиулаад байж дээ. Хямд үнээр солиулаад халамжаас тал үнийг нь буцаагаад авдаг байсан тэр үе лөөлөөө.
  • zochin 2014-06-17 04:12:12
    бүх эмч нарыг өөр өөр газарт салгаж ажиллуулах эд нарын хийдэг мэс ажилбарыг хөдөөгийн үнэнч сайн эмч нар хийж л таараа ингэж гэмтлийн эмнэлэгийг цэвэрлэх хэрэгтэй бээ
  • zochin 2014-06-17 04:08:39
    миний бодлоор хөдөө орон нутагаас гэмтэл мэс заслийн сайн эмч нарыг томилон авчирч гэмтлийн эмнэлэгт ажиллуулж энэ муухай хувиийн эрх ашиг сонирхдог эмч нарыг шүүхэд өгөх хэрэгтэй хүний өвчин зовлонгоор безнис хийдэг хүн мөн үү
  • bnau u 2014-06-17 03:30:41
    test message
  • Ганаа 2014-06-17 03:13:01
    Овоо хэдэн улс хелтэй болж бсан юмсан.УНТЭ, бас Гэмтэлийг хаачихлаа.Манайхан баахан хууль яриад хугацаа алдаад байтал негее евчтен нь гадаад яваад егне.Гуйх нохойд гуйхгуй нохой саад гэж энэ дээ
  • ZOCHIN 2014-06-17 02:23:05
    arai dendej baina iim emch narig arga hemjee ab