П.Түвшинтөр: МУИС-ийн удирдлагууд төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа номын санд давхар хөрөнгө оруулж байна
Монгол улсын их сургуулийн удирдлагууд улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа номын санд давхар хөрөнгө оруулалт хийж байгаа нь хардлага төрүүлж байна гэх гомдлыг манай сайтад  тус сургуулийн багш, оюутнуудын зүгээс ирүүлсэн юм. Бид энэ талаар МУИС-ийн залуу багш, ажилчдын бүлгэмийн тэргүүн П.Түвшинтөртэй ярилцлаа.

-МУИС-ийн багш оюутнууд сургалтын төлбөрийн нэмэгдлийг сургалтын үйл ажиллагаанаас өөр зүйлд зарцуулж байна гэж үзээд байгаа. Энэ талаар тодруулж өгөөч?

-МУИС-ийн удирдлагууд сургалтын төлбөрийг энэ жил 13-40 хувиар нэмэгдүүлсэн. Ингэж нэмэгдүүлэхдээ сургалтын чанарыг сайжруулах, багш нарын  цалинг нэмэхэд зарцуулна гэсэн боловч бодит байдал дээр арай өөр зүйлд зарцуулж байгаа. Юу гэхээр шинээр барьж байгаа номын сангийн барилгад зарцуулж байгаа. Бид үүнийг нь эсэргүүцэж байгаа юм. Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа номын санд дахин хөрөнгө оруулах шаардлагагүй л дээ.

-Оюутнууд ямар байр суурьтай байгаа вэ? Уг нь номын сантай болно гэдэг өөрсдөд нь ашигтай биш гэж үү?

-Би энэ асуудлаар оюутнуудад зөндөө л хэлж байсан, өөрсдөөс нь асуусан л даа. Та нар автобусны билетийн  8000 төгрөг дээр асуудал үүсгээд жагсаал хүртэл зохион байгуулаад байдаг байж бүхэл  бүтэн сая төгрөгийг нэмээд та нараас  аваад байхад яагаад ингээд чимээгүй байгаад байгаа юм бэ гэж. Яг энэ асуудлаар өнгөрсөн жилийн оюутны холбооныхон нь асуудал үүсгээд нэлээн явсан юм билээ. Гэтэл тэр хүүхдүүд төгсөж  чадаагүй гэх яриа байдаг. Тиймээс л оюутнууд айгаад юм ярьж чаддаггүй болов уу. Одоо суралцаж байгаа оюутнууд энэ номын санд сууж чадахгүй. Тийм учраас л  төсвийн хөрөнгөөр баригдаж  байгаа энэ номын санд оюутнууд дахин эцэг эхийнхээ мөнгийг өгөх шаардлагагүй шүү дээ.

-Та нарын хувьд номын санд оруулж байгаа хөрөнгийг  багш нарын цалинг нэмэх ёстой гэж үзээд байгаа билүү?

-Оюутны сургалтын төлбөр юунд зарцуулагдах ёстой юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Сургалтын төлбөр бол тухайн оюутанд үзүүлж буй сургалтын үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой. Өөр юунд ч биш. Энэ үйлчилгээнд юу орж байна вэ гэхээр тухайн оюутанд зааж сургаж байгаа багшийн хөлс, хичээлд хэрэглэгдэж буй хэрэглэгдэхүүн ном сурах бичиг, техник хэрэгсэл гэх мэт. Гэтэл багшийн цалинг нэмэхгүй байна.

-Энэ жилийн тухайд  сургалтын төлбөрийн нэмэгдлээс багш нарын цалинг нэмэхээр төсөвт тусгагдсан зүйл бий юу?

-Зунаас хойш манай сургуулийн ректор юу гэж ярьж байсан бэ гэхээр бүх л телевизүүдээр өгсөн ярилцлагадаа Азийн шилдэг 100 сургуулийн нэг болох  ёстой. Ингэхийн тулд  чанартай сургалттай сайн багш, оюутнуудтай байх ёстой. Сайн багштай болохын тулд тэднийгээ сайн цалинжуулах хэрэгтэй, сайн оюутантай байхын тулд сургалтын хэрэглэгдэхүүн болоод  орчин нөхцөл сайн байх ёстой. Тиймээс л энэ бүх үйл ажиллагааны  зардалд зарцуулахын тулд сургалтын төлбөрийг нэмэгдүүлж байна гэх зүйлийг ярьж байсан. Тэгвэл өнөөдөр оюутнуудаас өнгөрсөн жилийн сурч байсан орчин нөхцөлөөс өнөөдрийн сурч байгаа орчин сайжирсан уу гэж асуувал бүгд үгүй л гэж хэлж байгаа байхгүй юу. Энэ хичээлийн жил эхлэхэд буюу есдүгээр сарын 1-нээс сургалтын төлбөр нэмэгдэж байгаа. Тэгэхээр есдүгээр сараас багш нарын цалин нэмэгдэх учиртай. Гэтэл одоо хэр нь нэмэгдээгүй. За яах вэ багш нарын цалинг нэмэхгүй байлаа гэхэд яагаад сургалтын орчин нөхцөл сайжрахгүй байгаа юм бэ гээд эргээд биднийг асуухаар тайлбар хэлж чадахгүй байгаа юм.

-Их сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхдээ удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэдэг. Үүнд багш оюутнуудын төлөөлөл ч багтдаг шүү дээ. Тухайн үед  яг юу гэж байсан юм бэ?

-Тухайн үед бол ердөө л сургалтын орчин нөхцөл сайжруулах, багшийн цалин нэмэхэд зарцуулна гэдэг зүйлийг хэлж байсан.

-Сургалтын төлбөрийг нэмсэн мөнгөө номын сангийн барилгад зарцуулж байгаа талаар та бүхэн удирдлагуудтайгаа уулзаж, ярилцсан уу ямар тайлбар өгч байх юм?

-Удирдах зөвлөлийн хурлын  тэмдэглэлээс харахад сургалтын төлбөрийн нэмэгдлийг номын сангийн барилгад зарцуулах гэж байгаа юм уу гээд хардаад асуухаар ямар ч тийм зүйл байхгүй. Сургалтын орчин нөхцөл сайжруулах, багш нарын цалинг нэмэгдүүлэхэд зарцуулна гэж хэлсэн  байгаа юм. Гэтэл сая энэ есдүгээр сард төсвийн тодотгол хийгээд  ороод ирэхэд нөгөө нэмсэн сургалтын төлбөрөө  бүгдийг номын сангийн барилгад зарцуулчихаж байгаа юм.

Тэгэхээр бид таны хэлээд байсан нөгөө цалин нэмэх, орчин сайжруулах юм чинь яасан гээд ам асуухаар юу ч хэлж чадахгүй байсаар нөгөө төсвөө зүтгүүлээд батлуулчихсан. Сая төсвийн тодотгол хийсэн тайлангаа харахаар сургалтын төлбөрийн  батлагдсан төсвийн сургалтын төлбөрийн орлого 29 тэрбум болж байгаа юм. Энэ бол  сургалтын төлбөр нэмэгдээгүй байх үеийнх. Харин сая нэмэгдсэнээр нь бодохоор 31 тэрбум болж байгаа юм. Харин энэ хоёрын зөрүү нь хоёр тэрбум болж байгаа. Энэ бол зөвхөн эхний хагас жилийн төлбөр. Тэгэхээр хоёрдугаар улиралд дахин хоёр тэрбум орж ирнэ гэсэн үг.

Тэгвэл энэ хоёр тэрбумаар яах ёстой юм. Нөгөө яриад байдаг багш нарын цалинг нэмж, сургалтын орчин нөхцөл, чанарыг сайжруулах ёстой биз дээ. Гэтэл зарлагыг нь харахаар сургалтын үйл ажиллагааны зардалд 284 саяыг зарцуулсан байгаа юм. Задлаад үзэхээр оюутны замын зардалд 180 сая, багшийн үйл ажиллагааны зардалд 100 гаруй саяыг зарцуулсан байна. Тэгвэл оюутны замын зардал гэдэг бол сургалтын үйл ажиллагаанд шууд хамааралтай зүйл биш шүү дээ. Хоёр тэрбумаас 200 гаруй саяыг л зарцуулсан байгаа биз.

-Өнгөрсөн хавар танайх нэлээд хэдэн ахмад багш нараа халсан. Тэдний  цалингийн зардлаас та хэдийн цалинг нэмж болоогүй юм болов уу?

-Өнгөрсөн хавар тэтгэврийн насны нэлээд хэдэн ахмад багш нарыг халсан л даа. Тэд нарыг халангуут цалингийн зардал нэлээд багассан  л даа. Төсвийн тайлангаас харахад багш нарын цалин бараг нэг тэрбумаар хасагдаж байгаа юм. Ингэхээр нь бид  оюутны төлбөрийн нэмэгдлээс бидний цалинг нэмж чаддаггүй юм бол ядаж халагдсан багш нарын цалингаас хэмнэгдсэн тэр мөнгөөрөө багш нарынхаа цалинг нэмчихээ ч гэхээр “үгүй” гэж хэлдэг. Энэ хэмнэгдсэн мөнгийг нөгөө сургалтын төлбөрийн нэмэгдэлтэй нь хамт номын сангийн зардалд оруулчихсан.

-Энэ номын сангийн төсөв нь яг хэд юм бэ?

-Энэ номын санг 16.5 тэрбум төгрөгөөр барилгыг нь барьж дуусгана гэж байгаа юм. Ингээд ирэх жил барилгыг нь барьж дуусаад доторх тоног, төхөөрөмж бусад зүйлийн тохижилтод 12  гаруй тэрбум шаардлагатай. Тэгэхээр энэ номын сан бараг 30 тэрбумаар босож байгаа юм л даа.  Төсвийн тайланг харахад маш их таналт хийсэн байгаа. Энэ бүхнийгээ номын сангийн барилгад л хөрөнгө оруулаад байгаа юм. Гэтэл оюутнууд төлбөрөөсөө номын сан барих шаардлагагүй шүү дээ. Энэ чинь улсын төсвөөр баригдаж байгаа объект. Нэг ёсондоо оюутнуудын эцэг эхийнх нь төлсөн татварын мөнгөөр үүнийг барьж байж дахин тэдний халаас руу гар дүрж болохгүй л дээ.

-Ямар учраас улсын төсвөөр барих ёстой  номын санд хэмнэсэн, хассан бүх мөнгөө зарцуулаад байгаа юм бэ?

-Энд маш их ашиг сонирхол явагдаад байна. Би бол энэ номын сангийн барилгад мөнгө оруулж, түүнээсээ мөнгө унагаж байна л гэж хараад байгаа.

-Номын сангийн барилгын гүйцэтгэгчээр ямар компани ажиллаж байгаа вэ?

-За тэрийг би сайн мэдэхгүй байна.

-Энэ онд  нийтдээ хичнээн төгрөгийг номын сангийн барилгад  зарцуулахаар болсон юм бол?

-Өнгөрсөн оны төсвийн үлдэгдэл долоон тэрбум шахуу төгрөг байгаа. Үүн дээр энэ оны төсвөөс сургалтын төлбөрийн нэмэгдлийн хоёр тэрбумыг нэмээд энэ онд энэ барилгад нийтдээ 9.2 тэрбумыг төсөвлөчихсөн. Дээд боловсролын хууль дээр улсын сургуулиудын барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгөөр барина гээд заачихсан байгаа шүү дээ. Ийм л улаан цайм луйвар хийгээд байгаа юм.
 
Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МУИС Оюутан  2015-11-11 11:03:43
    Сургалтын чанар нэмэгдэж өөрчлөлт орсон юм байхгүй .
  • зочин 2015-11-11 09:55:30
    МУИС-ийн удирддагуудын бусармаг үйлдлүүдийн талаар ган дуугардаг залуу гэж үнэн хэллээ. Энэ удирдагууд бие биенээ барьцаалсан хариуцлагагүй товаршууд байдаг юм
  • ББ 2015-11-11 06:39:33
    Энэ нэг зарга хийгээд байвал дарга болно гээд итгэчихсэн баагий нэг байнаа. Хиншүү Ганбаатайгаа очиж нийлбэл таарна.
  • Зочин 2015-11-11 04:14:33
    Энэ барилга зөвхөн номын сангийн барилга биш!!! Хичээлийн 4-р байр, лабораториуд ихэнх талбайг эзэлж байгаа шүү.
  • Bagsh 2015-11-11 00:16:29
    Manai surguuliin gants shudraga zaluu. Darga nartai tulj khelekh gesnee helj bgaa gants khun. Oyutnuudiig khulkhdaj tulburuu nemsen ni unen shte.
  • чи өөрөө ажилдаа тэнцэж байгаа юу? 2015-11-10 23:20:22
    Дэмий л хардацгаадаг, үнэндээ санхүүгийн хяналт хатуу чанга, тэгэж мөнгө идэх боломж байх ёсгүй. Монголчуудын хүнд итгэдэггүй, бие биенээ харддаг тэнэг араншин ...
  • шалгуулаарай 2015-11-10 22:02:19
    Наад барилгын санхүүжилтийн асуудлыг АТГ-аар шалгуулах хэрэгтэй дэ. Сууринд л гэхэд 1 тэрбум зарцуулагдсан гэдэг юм. Сургуулийн захирлаас гадна Гантөмөр сайд!
  • Болдоо 2015-11-10 17:11:10
    Манай иэхэнх их дээд сургуулийнын багш нарын 99 хувь нь англи хэл бүү хэл гадны ямар нэгэн хэл чөлөөтөй эзэмшээгүй,мэргжлээрээ мэдээлэл авч чаддагүй хүмүүс дээ...
    • kkk 2015-11-11 12:59:53
      yopond hamgaalj irsen gechiheed hicheelee zaaj chadahgui huuhen bn, yoponoor bol yariad bh shig
    • кккк 2015-11-11 08:35:16
      Хаха хаанаас ийм статистик олоод гаргаад ирэв. Наадахаа баталчих.
      • Ккккк 2015-11-11 11:53:32
        Гадаад хэл мэддэг хүн мунлаг багш байдаг гэдэг тэнэг бодолдоо хөтлөгдөж гадныханы боол болсон бөгс долоогч чи больж үз.
  • Зочин 2015-11-10 13:31:10
    Одоо Марксизм Ленинизм ярьдаг багш байхгуй болсон ш дээ. Ингэж худлаа юм бичихээ болимоор юм. Оюутнууд оорсдоо хичээж мэрийж суралцах хэрэгтэй.
  • элийрэгч 2015-11-10 13:15:16
    ямар компани барьж байга нь чухал бишэ.ямар замар яаж мөнгө угаж байгаг илрүлж ярьж байга нь л чухал.угаса энэ сургуль чинь улс төрийнхнй саалийн үнээшдэ.пошёл
  • zocin 2015-11-10 08:44:57
    erni ih syrgyyliin bagcz nariig huucin coziin yeiin huucziniigni hurdan halaad czadaltai angli heltei medlegtei bagcz nariig awah heregtei,
  • Үнэн 2015-11-10 07:42:58
    МУИС-ийн захиралууд өөрсдөө оюутны төлбөрөөс иддэг учраас ийм асуудал үүсч байгаа юм. Төрийн сургуулиудын удирдлагыг иргэдсонгох ёстой. хэн нэгэн сайд шийдэхгүй...
  • Зочин 2015-11-10 07:02:48
    Захиралаа солихгүй юу даа, тэгээд чи өөрөө захирал болоод наад бичээд байгаа юмаа хий, чамд боломж байгаа шүүдээ, харин хэрүүл хийх мөртөө ямар компани барьж ба...
    • BBB 2015-11-11 07:27:23
      Zahirliig solikh bolomj bidend baidagguid l hamag uchir baidag yum sh dee, chadna genguut zahiral bolgodog gedeg bodol chini tsetserlegiin huuhdiin l sanaa baih...
  • ажилтан 2015-11-10 05:56:09
    МУИС-ийн багш нар гэж бөөн хов жив, хэрүүл тэмцэл, хар муу санаатай улсууд байдаг юмуу. Өөр хийх ажил алга уу. Тэмцэж тэмцэж дарга болцгоосон, тэгээд хийгээч
    • Хххх 2015-11-11 11:56:34
      Захиралуудын бөгс долоогч чи зайлаа. Шинэ захиралын үед арын хаалганы чадваргүй, ховчин, хорчин долоонч их орсон
  • Зочин 2015-11-10 02:49:32
    Та нар ардын хүүхдүүдэд юу заалаг гэж цалингаа нэмүүлэх гээд байгаа юм бэ? Наад Марксизм, Ленинизмээ одоо болиоч. Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүл...
  • Зочин 2015-11-10 02:29:30
    Эхлээд ямар компани гүйцэтгэж байгааг нь мэдчих, тэгээд заргаа хий, өнөөдөр хүртэл ямар компани барьж байгааг мэдэхгүй байгаа нь үнэмшилгүй байна