Эрхэмсэг аялгуу Кармен сюит
Монгол улсын Филармонийн морин хуурын чуулга 2015 оны 11-р сарын 13-ны 19 цагаас Ж.Бизе Р.Щедрин-Н.Жанцанноров "Кармен сюит" тоглолтыг улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглох гэж байна.

Энэхүү алдарт бүтээлийг төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров морин хуурын чуулгад зориулан шинэчлэн найруулж дан хөгжмийн бүтээл болгон 2011 онд тоглосон ба энэ нь дэлхийн алдартай сонгодог хөгжмийн бүтээл "Кармен"-ыг үндэсний морин хуур хөгжмөөр тоглосноор ЮНЕСКО-ийн дэлхийн хосгүй өвд бүртгэгдсэн морин хуур хөгжмийг дэлхийд таниулан сурталчилах, морин хуурын чуулгын урын санг дэлхийн сонгодог бүтээлээр баяжуулах, Монголын үзэгчдэд дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлийг хүргэх, тэдний оюуны хэрэгцээг хангах зэрэг олон талын ач холбогдолтой тоглолт байсан юм.

Харин энэ удаа үзэгчдийн хүсэлтээр “Кармен сюит”-ийг улсын Филармонийн тайзнаа удаа үзэгчдийн хүртээл болох гэж байна. 2015 оны 11 - р сарын 13 - ны 19.00 цагаас улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглох "Кармен сюит" тоглолтыг удирдаач МУСТА Д.Түвшинсайхан удирдан явуулах бөгөөд Морин хуур чуулга, Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид оролцох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:www.mgl-philharmonic.com
Mongolian state Phiharmonic/FB
7011-8012, 7014-8012, 8800-4849, 9904-5517, 9992-5047

Тасалбарыг: Улсын филармоний касс болон 1900-1617 үнэгүй хүргэж өгч байна. Мөн UNITEL-ийн GG хэрэглэгчид 100 GG –ээр тасалбараа хөнгөрүүлэн худалдан авах боломжтой юм.
Бусдад түгээх
  • gplus