TESO-гийн  “Стандарт” маслод хориотой транс тос агуулагддаг гэдгийг та мэдэх үү
ТESO корпорацийн үйлдвэрлэдэг  “Стандарт” маслод транс тос агуулагддаг байна.  Хэрэглэгчдийн хувьд тэр болгон бүтээгдэхүүн болгоны орц найрлагийг хараад байдаггүй.  Голдуу амт, шошгонд нь итгэж худалдан авалт хийдэг. Тэгвэл аливаа савлагаатай бүтээгдэхүүн худалдан авахдаа заавал орц найрлагыг нь харж байхад буруудахгүй ажээ.
Учир нь та худалдан авч байгаа бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг мэдэхгүйгээс эрүүл мэндээрээ хохирч ч мэдэх юм. Тухайлбал “Стандарт” маслод транс тос агуулагддаг гэдгийг иргэд тэр бүр мэдэхгүй. Энэ талаар  Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газар болон ЭМСЯ, Мэргэжлийн Хяналтын ерөнхий газар ч анхаарлаа хандуулаад байдаггүй. Гэтэл транс тос агуулсан бүтээгдэхүүн нь эрүүл мэндэд асар их сөрөг нөлөөг бий болгож байдаг гэнэ.

Транс тосыг анх 1880-гаад оны үед мах, маслоны олдоц муутай байх үед европчууд ургамлын тосыг хэрхэн хатуу болгож маслоны оронд хэрэглэж болох вэ гэдгийг судалж туршиж үзсэн байна. Ингээд ургамлын тосон дээр устөрөгч нэмэн хатууруулах химийн урвалд оруулснаас үүдэлтэй аж.

Ингэж зохиомлоор гаргаж авсан өөх тос нь хvний эрvvл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа тухай анх 1990-ээд оноос эхэлж хөнджээ. Эрдэмтэд зохиомлоор гаргаж авсан өөх тос нь vргvйдэл, Алцхаймерийн болон зvрх судасны өвчин, чихрийн шижин, зарим төрлийн хавдар зэрэг олон өвчлөлийн эх үүсвэр болдог гэдгийг тогтоосноос хойш олон орон транс өөхний хэрэглээнээс татгалзсаар байгаа аж. Үүнээс гадна транс өөх нь хүүхдийн хөгжилд ч сөргөөр нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд нотолдог байна. Тэр ч бvv хэл ДЭМБ-аас анх хүн өдөрт хоёр граммаас илvv транс тос хэрэглэхгүй байхыг зөвлөж байсан ч 2009 оноос хойш хоол хүнсэндээ огт хэрэглэхгvй байхыг уриалсан байдаг.

Транс тос ихээр агуулсан бусад хүнсний бүтээгдэхүүнүүд:
1. Чипс
2. Майонез
3. Маргарин
4. Ихэнх үйлдвэрийн боорцог
5. Ихэнх үйлдвэрийн бялуу, нарийн боов
6. Ихэнх түргэн хоолны газрын тосонд шарсан бүтээгдэхүүнүүд
7. Вафли, печень
8. Гадуур зардаг пирожки, зарим хуушуур
9. Зарим чихэрvvд
10. Түрхдэг шоколад
11. Зарим кетчуп.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тесог мэдэх нэгэн 2020-03-27 05:55:00
    Тесо угаасаа хогоор хог үйлдвэрлэж зардаг, хамгийн хямд түүхий эд хогийг байж болох хамгийн өндөр үнээр зардаг. Бүх юм нь. Хятадаас хамгийн хямд будааг авчраад ...
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
    • Үнэн 2020-03-27 05:56:05
      Слава гээд үнэтэй зардаг
      172.69.252.147
      Мэдэгдсэн Хариулах
  • eegii 2015-11-24 15:17:51
    Zovhon teso geltgui trans tostoi buh buteegdehuuniig zarlah heregtei. zarlahgui bna gedeg gemt hereg
    103.57.95.232
    Мэдэгдсэн Хариулах
  • macho 2015-11-11 00:42:35
    neg avsan. usan maslo bnalee. us ylgaraad l bsan. zairmag n dajgu
    49.0.204.92
    Мэдэгдсэн Хариулах
  • гайхах юмгүй 2015-11-11 00:15:52
    ТЕСО гоос худалдаж авахаа болих хэрэгтэй. Ард түмнээ боддоггүй, мөнгө л олж байвал гэсэн бодлоготой компаниудын талаар сайн бичиж байх хэрэгтэй.
    59.153.113.132
    Мэдэгдсэн Хариулах
  • ннннн 2015-11-10 17:50:15
    Угаасаа Стандарт масло чинь масло биш шүү дээ, аманд уусдаггүй, царцанги. Хүн ардын ходоод дотроор бизнес хийсэн муухай улс энэ Тесо.
    59.153.115.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Зориг 2015-11-10 06:24:15
    Нотолгоо баталгаа байна уу Хар мэдээг хэн ч бичиж чадна. Ухаандаа Оллоо сайт рекламгүй дээ өсөрхөөд ч юм уу
    202.131.234.98
    Мэдэгдсэн Хариулах
  • нараа 2015-11-10 03:20:30
    хүний эрүүл мэндэд аюул учируулах хүнсний бүтээгдхүүн үйдвэрлэж байгаа байгуулгыг үйл ажилгааг зогсоож шалгах хэрэгтэй энэ ноцтой хэрэг
    202.179.28.109
    Мэдэгдсэн Хариулах
  • rerere 2015-11-10 01:56:41
    tegeed l ovs idej us yyj ami zogoo gej bgaa yum bna. deer garsan boosnuud ingej bgaa yum bii vii.
    203.194.116.20
    Мэдэгдсэн Хариулах
  • эмч 2015-11-10 01:53:06
    маш зөв мэдээлэл байна. транс тос бол маш аюултай.
    202.179.20.106
    Мэдэгдсэн Хариулах