Төрийн өмчит компаниуд яагаад шилэн дансаа хөтлөхгүй байна вэ
​Шилэн дансны тухай хуулийн төслөөр өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд мэдээлэл хийсэн билээ.  Тэгвэл  энэ үеэр “төрийн болон орон нутгийн өмчит компаниуд, олон нийтийн статустай байгууллагууд шилэн дансаа хөтлөхдөө хамгийн хойрго хандаж байна” хэмээн Н.Номтойбаяр гишүүн дүгнэлтдээ дурьджээ.

“Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр”, “Улаанбаатар Төмөр Зам нэгдэл” “Монгол РосЦветмет нэгтгэл”, “Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз”, “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр ХК” зэрэг байгууллагууд шилэн дансаа огт хөтлөөгүй байна гэнэ.
Татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгийг захиран зарцуулдаг, худалдан авалт тендер ихээр зарлаж зохион байгуулдаг төрийн өмчит аж ахуйн нэгжүүд шилэн дансаа хөтлөхгүй байгаа нь ард түмний дунд ихээхэн эргэлзээ, хардалтыг төрүүлж байна. Тиймээс Ерөнхий сайд таныг өөрийн удирдлагад байдаг төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдэд шилэн дансаа хөтөлж хууль хэрэгжүүлэх чиглэл өгөхийг шаардаж байна.
 
Шилэн дансаа хөтөлж байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүд ард түмний өмч хөрөнгийг хайр гамгүй зарцуулсан ноцтой зөрчлүүд ч олноор илрэх боллоо. Тухайлбал, "Эрдэнэс Оюу Толгой" ХК хуулийн зөвлөх үйлчилгээнд зарцуулсан 1 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлж авсан нь шилэн дансны мэдээллээр ил боллоо. Хөгжлийн банкны эх үүсвэр бол ард түмний нэрээр зээлж авсан зээлийн мөнгө юм. Өөрөөр хэлбэл, ард түмний нэрээр зээлж авсан мөнгийг Оюутолгойд хуулийн үйлчилгээ үзүүлдэг гадаад компанид өгч байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл. Төрийн өмчит "Эрдэнэс Таван толгой" ХК мөн хуулийн зөвлөх үйлчилгээнд 5,5 тэрбум төгрөг буюу 5 цэцэрлэг барих мөнгө зарцуулсан гэж шилэн дансандаа тайлагнасан байна. Төрийн өмчит эдгээр компани хуулийн ямар зөвлөх үйлчилгээ авч Монголын ард түмний өмч хөрөнгийг хэрхэн хамгаалав, хэнээс хамгаалав, ямар үр дүнд хүрэв гэдгээ ард түмэндээ нэг бүрчлэн тайлагнахыг сануулъя.

Зөвлөх үйлчилгээ нэрээр татвар төлөгчдийн хэдэн арван тэрбум төгрөгийг ганцхан гарын үсгээр гулгуулан гаргадаг, үр дүн нь тодорхойгүй, ашиг сонирхлын ноцтой зөрчил дагуулдаг асуудлыг нухацтай шалгаж арга хэмжээ авах цаг болсон гэдгийг УИХ дахь Монгол Ардын Намын бүлгээс сануулав. Шилэн дансны тухай хуулиа дагаж мөрдөөгүй, тайлангаа хөтлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай хариуцлага тооцохыг шаардаж буйгаа ч тэрээр энэ үеэр уламжлаад амжжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • жж 2015-11-24 01:20:28
    татварын мөнгөөр тансаглаж байгаа дарга нартай хэзээ хариуцлага тооцох юм бэ?? Сайханбилэг ээ??
  • зочин  2015-11-10 12:04:38
    авто тээврийн үндэсний төвийн салбарууд нь тээврийн авто замын газрын албан хаагчидыг хоер байгуулага нэгдүүлэх нэрээр нэгтгэж аваад үйл ажиллагааг нь зогсоож а...
  • hen 2015-11-10 08:46:16
    HUDALCH ELBEGDORJIG SONSDOG HYN ODOO BNU
  • Бонд 2015-11-10 01:28:05
    Татвар төлөгчийн мөнгө өө, юу яриад байна эдгээр үйлдвэрүүд чинь өөрсдөө зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулж байгаа ялангуяа хамтарсан үйлдвэрүүд шүү