Ард нийтийн санал асуулгын хуульд заасан хугацаа дэндүү давчуу байна
 
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  өнгөрөгч баасан гарагт УИХ-д өргөн барьсан билээ.

Хуулийн төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн ерөнхий бүтцийг хэвээр хадгалах зарчим баримталсан бөгөөд энэ хуулийн төсөл нь 5 зүйлтэй  болно. Хуулийн төслийн боловсруулахдаа Сонгуулийн ерөнхий хорооны саналыг авч тусгасан. Энэхүү хуулийн төслийг Засгийн газар дэмжиж, зарчмын хоёр санал ирүүлснийг төсөлд тусгасан байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 2011 онд шинэчлэн батлагдсантай холбогдуулан Ард нийтийн санал асуулгын тухай хуульд тухайн үед нь шаардлагатай өөрчлөлт оруулаагүйгээс ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин тодорхой бус болсныг залруулж, холбогдох өөрчлөлтийг оруулснаар ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин бүрдэх гэнэ.

Уг хулийн төсөл өргөн баригдсан цагаасаа эхлэн олон асуулт араасаа дагуулж эхэллээ.
Хамгийн асуудалтай нь Санал асуулгыг арваннэгдүгээр сарын 26-нд явуулахаар тогтоолын төсөлд тусгасан явдал юм. Тэгвэл эл өдөр болоход 16 хоногийн хугацаа үлдээд байна гэсэн үг. Гэтэл энэ хугацаанд уг хуулийн төслийг Монгол орны өнцөг булан бүрт хүргэж, танилцуулна гэдэг цаг хугацааны хувьд давчуу санагдана. Энэ бол маш богино хугацаа.
Энэ хугацаанд уг хуулийн төслийг сурталчилан таниулж амждаг юм аа гэхэд, уг хуулийн өөрчлөлтийг ухаж сайн ойлгох нь ховор байх болов уу.
Мөн энэ санал асуулга нь сонгуультай адитгахуйц хэмжээний санал хураалт явагдах төлөв ажиглагдана. Тэгэхээр санал асуулгын ирцийг хэрхэн бүрдүүлж,  дүнг хэрхэн тооцох вэ гэдэг бас л асуудалтай.

Санал асуулгыг зөвхөн үндсэн хуулийн өөрчлөлтийг бүхэлд нь дэмжинэ дэмжихгүй гэдгээр явуулах уу, эсвэл оруулсан өөрчлөлт бүр дээр санал авах уу гэдгийг бас болох л хэрэгтэй. Мөн санал асуулгыг тусгай программаар авах уу, яг сонгууль шигээ иргэн бүрийг оролцуулж ирцээр дүгнэхүү гэдэгт шийдэх асуудал мөн ч их байгаа нь харагдана. Тэгэхээр Бүх нийтийн санал асуулгын хугацааг хойшлуулахаас өөр аргагүй дүр зураг харагдана. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-10 08:52:31
    Тэнгэрээс үндсэн хуулийг өөрчлөх хоногийг зааж өгсөн байлгүйдээ, 888 төсөл шиг
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Баасан 2015-11-10 04:59:22
    Энэ хугацаанд судалж хариулт өгөх боломжгүй. Бас энэ их хурал үндсэн хууль өөрчлөх ямарч чадамжгүй шүү. Хар даа тэр бөөгөөс эхлээд..
    103.26.195.11
    Мэдэгдсэн Хариулах