Халууцдаггүй сайд
Ойрдоо хүйтний эрч чангарч, овоо дориун өвөл болох нь үү гэсэн хүлээлтийг дулаан байшинд тарвалзаж амьдардаг улаанбаатарчуудад төрүүлээд байгаа. Хэдийгээр хүйтний эрч чангарах тусам нүүрсний хэрэглээ нэмэгдэж, Улаанбаатарын утаа улам л өтгөрч, өглөө оройдоо хоолой боомилчих шахдаг ч тэрхүү хүйтэн, утаа униарыг огтхон ч анзаарахгүй өнгөрдөг тодорхой хэсэг, бүлэг нийслэлд бий.
 
Мэдээж Зайсан, Их тэнгэр хавиар төдийлөн утаа униар, нүүрс түлээний асуудал үүсдэггүй. Тэгвэл мичин жилийн хүйтнээс айж дээлээ улам л давхарлаж өмсөөд байдаг нэгэн дарга УИХ-д бүр тодруулбал “Шударга ёс" эвслийн бүлэгт байна. Гурваас дөрвөн давхар булган дээлтэй тэрхүү эрхэм бол УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг гэдгийг улстөр сонирхдог захын өвгөн, эмгэн хэлээд өгнө.
 
 Уг нь өнгөрсөн оны зургаадугаар сард УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ш.Түвдэндоржийг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын албанд нэрийг нь дэвшүүлэхэд өнөөдрийн олон давхар дээлтэй Н.Батцэрэг сайд “Засгийн газраа "Давхар дээлгүй" -гээр бүрдүүлэх нь зүйтэй гэсэн хувийн бодол байна” хэмээн ярилцлага өгч байсан нь хэвлэлийн шарласан хуудсанд дурайгаад үлдэж. Харин өнөөдөр өөрөө гурван ч давхар булган дээлтэй хэрнээ огтхон ч халууцахгүй гүйгээд л явна. Ер нь Н.Батцэрэг дарга халууцдаг юм болов уу.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-10 03:43:22
    Энэ УИХ-д байхдаа хүртэл өөдтэй хууль санаачлаагүй. Залхуу мэдлэг доройчууд ньЯамны сайд болохоор ЗГ-ын ажил явахгүй нь тодорхой. МАХН-д чадвартай хүн алга.
  • zochin  2015-11-10 03:27:15
    yostoi dur esgesen hun ...
  • Зочин 2015-11-10 01:46:35
    Ёстой дүр эсгэсэн нөхөр дөө, тэгээд дүр эсгэсэн яаманд очсныг нь яана, Дэлхийн анхны дархан цаазат газар Богд уулаа хараад БОНХАЖЯ-ыг татан буулгая
  • rrrr 2015-11-10 01:10:57
    dotroo mus ychir haluun bh tusmaa ch mus ni hailahgui .