Сайд нар аль нутгийнх вэ
Халхголд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахыг Дорнод аймгийн иргэд ялангуяа Халхгол сумынхан эрс эсэргүүцэж “УИХ  75 дугаар тогтоолоо даруйхан цуцлахгүй бол зэвсэг барин тэмцэнэ” гэцгээж байна.
 
Ялангуяа Халхгол сумын Ялалт багийн иргэд эр эм, хөгшин залуугүй “Энд Монголын 900 гаруй баатарлаг дайчид амиа өргөж энэ газар шороог бидэнд үлдээсэн юм. Хэрэгцээ гарвал бид амиа ч хайрлахгүй" хэмээн тун ширүүхэн эсэргүүцэл үзүүлэх нь тодорхой болов.
 
Тэдний зүгээс “ХХАА-н сайд Р.Бурмаа Дорнод аймгаас гаралтай гэсэн. Тэр ч байтугай Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч өөрийгөө Дорнодоос эх үндэстэй гээд байсан. Хэрвээ үнэн бол төрсөн нутгаасаа тасалж хятад, солонгосчуудад хэдэн арван жилээр түрээслүүлэх нэрээр өгөх гэж байгааг эх орноосоо, төрсөн нутгаасаа урвасан хэрэг гэж үзнэ. Үнэхээр Дорнодоос эх сурвалжтай нь үнэн л юм бол тэр тогтоолоо даруйхан цуцлах ёстой" хэмээн хатуухан шаардлага тавьж байна.
 
 Үнэхээр ХХАА-н сайд Р.Бурмаа, бүр цаашлаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Дорнодод төрсөн нь үнэн бол түүнийгээ батлах, Дорнодын иргэдэд нотлох шаардлагатай тулгарч болзошгүй болоод байна. Учир нь түрүүчийн удаа сумынхаа үүднээс хөөж буцаасан ХХАА-н сайд Р.Бурмааг Дорнодод төрсөн гэдгээ нотловол дараагийн удаа ядаж л сумандаа хөлийг нь тавиулж, аян замд алжаасан биеийг нь амраагаад буцаах нигууртай бөлгөө. Тэгэхээр эрхэм сайд нар төрсөн нутгаа батлах, нотлох зайлшгүй шаардлагатай тулгарлаа.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • yoooooo 2015-11-10 14:24:37
    t1 niitlel bichdeg yumbdeee
    118.86.111.109
    Мэдэгдсэн Хариулах
  • шүү 2015-11-10 08:17:33
    энэ Ардчилсан намынхан хомоо хөлдөө чирж байна аа ха ха. Тэнэг хүмүүсээ "саад" болгоод Бас Ламбаа өмнөах идсэн нь багадсан юм шиг "саад"- д санаатай
    59.153.113.144
    Мэдэгдсэн Хариулах
  • ddd 2015-11-10 07:54:04
    oo yaadiin ug ug ter ni deer 2-iin hoorond hugjij chadahgui yum chin hytadad ug
    122.201.27.242
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-10 07:22:31
    Дорнодынхон нутгийн хүмүүсээ мэдэж байгаа байлгүйдээ, Халх гол ч хэзээнээсээ л гадаадынхны хүслийг татаад байх юм даа, гэхдээ урвагчид гаднаас биш дотроосоо л б...
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Дорж 2015-11-10 04:48:03
    Наадуулаас чинь өмнө Дорнодын дарга нар бүр 2009 оноос эхлээд газраа өгчихөөд байгаа гэдэг нь тодорхой болоод байгаа биздээ. Тэдний гарал үүслийг судал.
    202.5.196.170
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-10 02:53:01
    Бурмаа ажлаа мэдэхгүй бол ажлаа өг. Сонгуулийн хууль гэж хачин юм санаачилсан байна Өөрөө сонгуулийн ерөнхий хороонд байхдаа овоо зөв дуугардаг байсан Одоо боль...
    182.160.39.120
    Мэдэгдсэн Хариулах
  • r 2015-11-10 01:21:21
    mahnaas no ogtlood nohoid hayj ogooch teguul l togtooloo butsaj magadgui.
    203.194.116.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-10 01:15:13
    Бурмаа ажлаа өгөө, мангар авгай.
    49.0.195.14
    Мэдэгдсэн Хариулах