Зөвлөх үйлчилгээ нэрээр ихээхэн хэмжээний мөнгө "тоншсон" Ч.Ганбат эрх мэдэл бүхий хүмүүсийг хөлдөө чирнэ
“Шинэ төмөр зам” төслөөс болж ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн сарын 30-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газраас баривчилсан. Түүний баривчилгаатай холбогдуулан “Либерти Партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбатыг сэжигтнээр татан байцаан шалгах гэсэн боловч тэрбээр өдгөө хилийн чанадад байгаа тул интерполоор  эрэн сурвалжилж эхэлсэн байна. Ингэхэд Ч.Ганбат яагаад уг хэрэгт сэжиглэгдэж олон улсад интерполоор эрэн сурвалжлагдах хэмжээнд хүрчихэв ээ. Энэ талаар цухас дурьдая. Тэрбээр 2010 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хуучнаар Зам тээвэр барилга хот байгууулалтын сайдын 427 дугаар тушаалаар “Шинэ төмөр замын төсөл”-ийн ажлын хэсгийн ахлагчаар томилогдож улмаар тендерийн баримт бичиг боловсруулах, түүний дагуу ажиллах гадаадын зөвлөхийг олох үүрэгтэйгээр, дараа нь 2011 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн тушаалаар нэгдүгээр хавсралтаар шалгаруулалтад хяналт тавих зорилготойгоор ажлын хэсгийн гишүүн болж байсан.
 
Түүнчлэн 2011 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр зөвхөн оффшор компанитай гэрээ байгуулах шийдвэртэй атал хөлс мөнгөө бүрэн авахын тулд өөрийн “Либерти Партнерс" компанийг гэрээнд оролцогч тал болгож хууль бусаар тендерт захиалагч ба гүйцэтгэгч болсон. Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар "ХААН" банкнаас өндөр хүүтэй авсан 850.000 ам.долларын зээлийг “МТЗ” компанийн дансанд оруулалгүйгээр шууд бэлнээр авсан баримт нь өдгөө хууль хяналтныхны гарт орж түүнийг ийнхүү эрэн сурвалжлах хэмжээнд хүрсэн байна.
 
Ямартай ч энэ хэрэг явдлын талаар цөөн хэдэн үгээр тайлбарлахад, “Шинэ төмөр зам" төслийн техник эдийн засгийн үндэслэлийг “МакКинсэй” компанитай Монголын төмөр зам 2011 онд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж байжээ. Уг зөвлөх үйлчилгээний гэрээг дөрөвхөн сарын хугацаанд хийхэд нь манай улс төлбөр гэж 5.7 сая ам.доллар буюу 7.5 тэрбум төгрөг төлсөн байдаг.
 
Уг гэрээг эрх мэдэл бүхий эрхмүүд байгуулсан цагаас нь эхлэн нууцалсан боловч Монголын төмөр замын мэргэжлийн инженерүүд гэрээний дагуу хийсэн Техник эдийн засгийн үндэслэлийг / ТЭЗҮI хөндлөнгийн хяналтаар зайлшгүй баталгаажуулах ёстой гэж шаардаж байсан юм. Ч.Ганбат тендерт ялах компаниар “МакКинсэй” компанийг   Бээжингээс
сонгож “Либерти Партнерс” компанийнхаа нэрээр гэрээнд оролцож ажлын хөлсөө тусд нь авсан гэх баримт ч байдаг юм билээ. Бас нэгэн анхаарал татсан зүйл нь Ч.Ганбат нь Сайншанд төсөл болон МИАТ-т хэрэгжүүлсэн гэх төсөл, мөн нүүрс шингэрүүлэх төслүүдэд Зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байдаг юм. Үүнээс манай улсын хоёр дахь саалийн үнээ гэгдэх “МИАТ" ХК-нд “Либерти Партнерс” бас л зөвлөх үйлчилгээ үзүүлэх нэрээр ихээхэн хэмжээний мөнгө авч тус компанид үйлчилгээ үзүүлсэн байдаг.
 
Тухайлбал, Монгол Улс АНУ-ын “Боинг” онгоц худалдаж авсан түүхийг сөхөж байж энэхүү зөвлөх үйлчилгээний учир начир ойлгогдох юм. АНУ, Франц- Германы хамтарсан “Арибус”- тай нэлээд өрсөлддөгийн зэрэгцээ манай улсад гурван онгоц зарж “МИАТ”-ХК-нд зөвлөх үйлчилгээний буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон аж. Өөрөөр хэлбэл, гурван онгоц худалдаж авсан хэмээн “МИАТ”ХК-нд 400 мянган ам.долларын буцалтгүй
тусламж үзүүлж тус компанид бизнес төлөвлөгөөг нь үнэгүй хийж өгөхөөр болжээ. Үүнийгээ тэд өөрсдийн Худалдаа, хөгжлийн агентлагаараа дамжуулж          туслалцааг үзүүлэхээр тохирч байжээ.
 
Тодруулбал АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байден 2011 оны наймдугаар сард манай улсад албан ёсны айлчлал хийхдээ шинээр авсан онгоцнуудын үйл ажиллагаа, арчилгааг тооцон 400 мянган ам.долларын үнэтэй бизнес төлөвлөгөөг хийж өгөхөөр баталгаажуулж байсан байна. Гэтэл АНУ-ын тусламжаар “МИАТ’’-т зөвлөх үйлчилгээг үнэгүй хийж өгөх гэрээ хэлцэл аль хэдийнэ бий болчихоод байхад хуучнаар ЗТБХБЯ- наас тендер зохион байгуулж Хонгконгийн      “Seabury”, мөн “Либерти Партнерс” зэрэг компаниудаас өндөр өртөгтэйгээр зөвлөх үйлчилгээ авчээ. Хамгийн гол нь тус улсын үнэгүй үзүүлэх үйлчилгээг манай нэр нөлөө бүхий эрхмүүд таслан зогсоож “Либерти Партнерс” компанид бас л боломж олгож “МИАТ” XK-ийн данснаас их хэмжээний мөнгө гарч тус компанийн данс руу шилжиж байсан аж.
 
Эцэст нь хэлэхэд хэрэг хуучирдаггүй гэгчээр дээрх зөвлөх үйлчилгээний талаар өмнө нь нэг ч удаа яригдаж байгаагүй бол одоо эл асуудлыг сөхөж шалгахаар боллоо. Юутай ч өнөөг хүртэл ихэд нууцлагдмал байгаа “Чингис” бондын мөнгөнөөс зөвлөх үйлчилгээ нэрээр Ч.Ганбат гэх эрхэм хэдийг авсан бол гэдэг нь анхаарал татах асуудлын нэг. Энэ бүх асуудалд үндэслэн цагдаагийнхан Ч.Ганбатыг зөвлөх үйлчилгээ нэрээр мөнгө угааж байсан уу гэдгийг нь тогтоохоор ажиллаж байна гэсэн үг.
 
Үргэлжлэл бий...
 
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-05-09 10:07:18
    Ene zaluugiin garaar hiilgeed ard ny huvaagaad avsan ny oilgomjtoi
    150.129.140.109
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-10 19:56:40
    Х.Баттулгын мөнгө луйвардах сүлжээнийх нь хамсаатан.
    73.231.121.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-11-10 13:37:30
    Battulga guai naad heniig chin sain medeh baihdaa
    103.26.195.232
    Мэдэгдсэн Хариулах
  • Ахимшгэ 2015-11-10 13:28:11
    Зурагтаар гараад л лаг лаг юм яриад байдаг залуучуд соёлтой луйварчид ажээ
    202.9.40.156
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-10 10:39:35
    Гол эзнийг нь барих нь л чухал шүү дээ улс төрөөр л наймаалчихав даа гол эзэн нь өмөөрөөд байгаа юм бишүү
    27.123.214.124
    Мэдэгдсэн Хариулах
  • hehe 2015-11-10 09:51:49
    zada teged odoo mogoinii tolgoig n tasdahgui bolch bolohgui shdee
    27.123.214.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-10 07:05:36
    Баттулгын өмөөрөөд байсан өнөө чадалтай гээд байсан эх орноо хаяад явсан залуучуудын л нэг байна, цалин голсондоо ч биш хулгай хийчихээд зугатаасан л юм байна ш...
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-11-10 06:14:19
    Энэ луйврыг тухайн үедээ Ц.Нямдорж илчлээд, Х.Баттулга нь өмөөрөөд байсан юм. Мууг дагавал могойн хорлол. Залуус залуус гэж их үхчихгээд байдаг, хамжааргатай бх...
    58.145.24.1
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-11-10 05:28:42
    yagaad iim garuudiig shiitgedeggui um be. hatuu shiitgel onooj baihgui bol daraagiin nohduud bas davriishdee
    103.10.23.96
    Мэдэгдсэн Хариулах
  • дүлзшор 2015-11-10 03:54:24
    харах царайны хачин нөхөр байнаааа Монголын иөрийн нүүр цайрай иймэрхүү л байна түй
    202.9.41.156
    Мэдэгдсэн Хариулах
  • ӨГЛӨӨНИЙ СОНИН 2015-11-10 03:33:25
    ЗӨВ ШҮҮ
    59.153.113.223
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-10 02:26:40
    Фортунагийн тэнгэрийн зарлигаар шалгаруулсан 888-ыг шалгавал энээс илүү л но гарна даа
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-10 02:24:37
    учир мэдэх хүний хэлснээр манайх шиг мөнгө угааж Боинг компанаас онгоц авсан төлбөрийг бөөнөөр нь хийдэггүй л гэж байна лээ,мөнгө цохих гэж ийм арга сэдчихээд м...
    49.0.187.179
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2015-11-10 01:39:32
    ЗА ЗА УЛААН ЦАГААНДАА ГАРЧИХСАН ДАВАРЧИХСАН ЛУЙВАРЧИД. АРАЙ ДЭНДҮҮ ЮМ АА.
    103.229.120.250
    Мэдэгдсэн Хариулах