Шахаанд орсон спикер Засгийн газрыг огцруулах уу
Төрийн ордонд суугаа дээдсийн дунд сүрхий хагарал гарч, Засгийн газрын хувь заяаг хэрхэхээ шийдэж чадахгүй байгаа гэнэ. Уг нь олон нийтийн хувьд Ч.Сайханбилэгийн толгойлж буйзасгийг сонгууль хүртэл гүрийчихээсэй хэмээн “залбирч” байгаа. Учиргүй сайндаа биш ч өөрчлөгдсөн ч дээрдэхгүй болохоор ийн хэвээр нь үлдээхийг хүсэмжлэх болж. Харин улстөрийн хүрээнд бол үгүй. Тэр тусмаа эрх барьж буй хэмээн цээжээ дэлдээд буй АН-ынхны олон фракц дотроо хагаралдаад байсхийгээд л “Сайхнаа сайд”-ыгаа “нударчих” гээд байгаа аж.
 
Ядахад Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн баривчилгаа бүр ч нэрмээс болж, Засгийн газрын суурьтай бат, нягт зууралдсан юм байх. Үүнийг нь батлах мэт Х.Баттулга саяхан “Би багийн нөхдөө өмгөөлөх ёстой. Цагдаагийн дарга нар чинь улстөрчид болчихсон, захиалгат ажил хийдэг. Цагдаагийн даргыг хэн томилдог юм бэ, Ерөнхий сайд. Тэр утгаар нь хэрвээ иймэрхүү байдлаар ажиллах гэж байгаа бол өөрөөр ярина шүү л гэсэн." хэмээн нэгэн ярилцлагадаа дурдаад өнгөрсөн. Түүнчлэн “Би засгийг огцруулахын эсрэг байгаа. Зөвхөн өөрсдийн хувийн эрх мэдэл, баялгийн төлөө ингээд улайраад байвал Монгол Улсад их хохиролтой. Би Засгийн газрын тэргүүнийг л хэлж байна. Намын хамт олон дотор бол Ерөнхий сайдын нэр хүнд, рейтинг гэж байхгүй” гэж ширүүн нь аргагүй ярьсан.
 
Харин дараахан нь буюу энэ сарын эхээр саарал ордонд эрчүүдийн хооронд их л “нээлттэй” ярилцлага болжээ. УИХ-ын дарга З.Энхболд МАН- ын дарга М.Энхболдын ажлын өрөөнөөс гарч ирсэн нь тухайн үед олны анхаарлыг яалт ч үгүй татсан. Мэдээж оройн цагаар байсан тул түүний тэр үеийн байдлыг маш цөөхөн хүн харчихаад, хоорондоо биесээ нудралцан, нүд ирмэлцээд өнгөрчээ. Ингэхдээ мөн л Засгийн газрын хувь заяаны талаар нууцхан шивнэлдээд авсан аж.
 
Төрийн ордны “бор шувууд” жиргэхдээ УИХ- ын дарга З.Энхболд АН-ын даргын албыг давхар хашиж байгаагийн хэрээр элдэв шахалтад орж, сүүлийн үед тун хэцүүхэн байдалд ороод байгаа тухай ч чих дэлсүүлэх болсон. Тэдгээрийн дунд эрхэм спикерийг “өөрөө засгаа тэргүүл” гэдэг шахаа тэргүүлж байгаа гэнэ. Учир нь Х.Баттулга З.Энхболдод хандан “Манай хүмүүсийг хамгаалсангүй” гэж ширүүхэн давшилсан гэнэ. Гэхдээ энэ үйл хэрэгт өөрийн зүгээс “туслалцаа” үзүүлэх тухай ч ярьжээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж яваа. Энэ нь АНЭУ- ын Дубай хотноо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд өнгөрсөн тавдугаар сард гарын үсэг зурсантай холбоотой.
 
Харин энэ гарын үсэг цуглуулах ажилд өдгөө 17 гишүүн мутраа хайрлачихсан. Хэрвээ 19 гишүүн гарын үсгээ зурчихвал хуулиараа Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлж чуулганы  хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой болно. Тиймээс Х.Баттулга гишүүн УИХ-ын даргад үзүүлэх туслалцаа нь фракциасаа сонгогдсон хоёр сайдынхаа гарын үсгийг Ерөнхий сайдыг “унагах” төлөвлөгөөнд зуруулах ажээ. Үүнийгээ 10 гаруй хоногийн өмнө амралтын өдрүүдийг ашиглан хэрэгжүүлснийг МоАХ-ын зарим гишүүн ил гаргасан. Х.Баттулга МоАХ-д    хамааралтай нөхөдтэйгөө “Цонжин болдог”-т болзон, улстөрийн хүрээнд ямар үйл ажиллагаа явуулахаа ярилцсан юм билээ. Түүнийхээ хариуг ихэд чандлан нууцлаарай гэж эрхэм гишүүддээ захьжээ.  Өөрөөр хэлбэл УИХ-ын дарга З.Энхболд дараагийн нүүдлийг Х.Баттулга гишүүн гартаа атгачихсан, хөмсгөө зангидан яваа аж. Харин спикерийн хувьд АН-ын дарга учраас мөн л саяхан “АН оролцохгүй учраас засаг унагах санаархал газар авахгүй” гээд мэдэгдчихсэн байдаг нь асуудлыг бүр ч ээдрээтэй болгож орхиод байна. З.Энхболд даргын хувьд өөрийнхөө хэлсэнд хүрэх үү, шантаажаас гарч, шалавхан өөрөө Ерөнхий сайд болох уу гэдэг замаас сонголтоо хийх үлджээ. Түүний гаргасан ямар ч шийдвэр АН-ынхан төрийн эрхэнд гарч, Засгийн газраа толгойлоход өдгөө ч эртэдсэн хэвээр байгааг харуулж байх шиг. Мэдээж тэд туршлагагүй дээ бус, дотооддоо хагаралтай учраас л тэр.
 
Өглөөний сонин
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Итгэл алдарсоон 2015-11-11 04:44:37
    АН мөн ч олон хүний итгэлийг хөсөрдүүллээ дээ, 16 онд яаана яаана
  • зочин 2015-11-10 20:54:13
    Сүү долоосон гөлөг
  • Зочин  2015-11-10 10:29:21
    Дахиад 2ч уначих хугацаа бнаа унагаад бай мөн чанараа, хэн гэдгээ нэг сайн харуулж өгөөд маниа уншуулдаг ан минь.
  • Зочин 2015-11-10 08:59:53
    С.Баяр хаана явна вэ, Монголыг худалдсан нөхдүүд бүгд гадаадад гарчих юмдаа, наадуул чинь 2016 онд сонгуульд ялагдвал бүгд Америк явна даа
  • çî÷èí 2015-11-10 08:23:30
    Æåíêî ¿õýýñýé
  • зочин 2015-11-10 07:57:32
    АН засаг авсан цагаасаа эхлээд нэгнээсээ өс хонзон авч алалдсаар байтал улс орон, эдийн засаг унаж ард түмний амьдрал хэцүүдлээ, АН-аас салцгаая түмэн олон минь...
  • Зочин 2015-11-10 04:02:02
    Элбэгдорж, Энхболд хоёроос өндөр хүн Ерөнхий сайд байх нь зохимжгүй тул АН-аас энэ хоёртой нуруу ойролцоо хүнийг л Ерөнхий сайд болгождээ
  • Zochin 2015-11-10 02:55:28
    Ene Battulga gej nuhur Enkhbold-d heden tugurug ugsun bolood ene hamgaalaad bgaan bol.tumur zamaas idsen munguu Enkhbold-d ugsun bolood l ene hamgaalaad bgaan b...
  • tarbaga zailyaa 2015-11-10 01:07:14
    ELBEGDORJTOIGOO HAMTDAA ZAILAACHEE TARBAGANUUDAA
  • Songogch 2015-11-10 00:54:53
    Jenkogoos bolj unadag zasag gj yu baisiin! Bain bain unagaad bval zasag bguulj ch yadgiin er n. Hen ch ajil hiilgehgui. Soliotoi yum.
  • zandaa 2015-11-10 00:53:43
    zandaahuugiin jijig bandi barah uu