М.Зоригт байнгын хорооны даргын суудлаас татгалзав
Өнгөрсөн долоо хоногт Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон Ш.Түвдэндорж өмнө нь Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Тийм учраас Ш.Түвдэндоржийн оронд  томилох хүнээ АН-ынхан өчигдөр сонгосон байна.

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаад Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нэр дэвшүүлэхээр болжээ.  Уг нь бүлгээс Хууль зүйн байнгын хорооны даргын суудалд Ж.Батзандан, М.Зоригт, Д.Ганбат нарыг  нэр дэвшүүлсэн байна. Гэтэл УИХ-ын гишүүн М.Зоригтын байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн тэрбээр татгалзсан байна. Энэ талаар М.Зоригт гишүүн  өөрийн твиттер хуудаснаа “Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлж. Хоёр дээлээс улбаатай томилолт авахгүй гэдгээ хэллээ” хэмээн жиргэлээ.

 Харин байнгын хорооны даргад нэр дэвшсэн бөгөөд Д.Ганбат олонхын санал авсан гэнэ. Түүнийг  Хууль зүйн байнгын хорооны даргаар томилох эсэхийг энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.

П.УНДРАМ
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2014-06-17 11:24:22
    Зоригт оо УИХ-ын байнгын хорооны даргыг УИХ-ын гишүүдээс томилохгүй өөр хаанаас томилдог билээ. Юун давхар дээл вэ. Зүгээр л миний эрдэм мэдлэг, ухаан хүрэхгүй гээд л хэлчих хэрэгтэй биш үү.
  • Зочин 2014-06-17 08:26:33
    Нэрийг нь бодсон ч хуулийн мэргэжилтэй хүн томилогдмоор юм даа АН болимоор юм
  • zorigt 2014-06-17 06:14:07
    ugaasaa hiij chadahgui yum chin. zurag avahaas uur ajil unendee chadahgui hun l de
  • Зочин 2014-06-17 02:35:23
    Маш сайн байна. Өөрийнхөө үзэл бодол шийдвэртээ үнэнч байгаад шудрага хандаж байгаад тань талархая