Кино урлагийн “Монгол хүү” эрдэм шинжилгээний бага хурал болно
Монгол Улсад үндэсний кино урлаг үүсч, хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан “Монгол хүү” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал маргааш болно.

Монголын кино урлагийн үүсэл хөгжлийг тодорхойлох, Монголд кино урлаг нэвтэрсэн түүхэн он цагийн улбааг судлах, мэргэжлийн уран бүтээлч судлаачдын судалгаа, шинжилгээгээр дамжуулан киноны ач холбогдлыг таниулах, оюутан залууст сурталчлах зорилгоор уг хурлыг зохион байгуулж байгаа юм.

Энэ нь Монголын кино сэдэвт анхны эрдэм шинжилгээний бага хурал юм. Тус хуралд Монгол кино нэгтгэлийн захирал Ж.Солонго  “Монгол хүү” киноны түүхэн ач холбогдол, СГЗ, ШУ-ны доктор С.Лочин  “Монгол хүү” кино ба Монгол киноны түүхийн зарим асуудал, Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж “Шороотын Цэвээн буюу Монгол жүжигчид”, Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн “Монгол хүү” киноны зохиол, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч, урлаг судлалын ухааны доктор С.Соронзонболд  “Монгол хүү” киноны хөгжмийн зохиолчийн асуудал, судлаач, инженер С.Батчулуун “Монгол хүү” Монголын кинонд нөлөөлсөн нь сэдвээр тус тус илтгэл тавих юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мөнхжаргал 2015-11-20 13:41:39
    Ингээд л үйл явдал хааа болохыг бичдэггүй юм.