Шууд нислэгтэй хотуудын хооронд зорчигчийн урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын урилгаар БНХАУ-ын аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид Улаанбаатар хотод ирээд байна. Бээжин, Ухань, Манжуур хотуудын голлох 14 аялал жуулчлалын компанийн төлөөлөгчид оролцох бизнес уулзалт Улаанбаатар хотод 6-р сарын 18-нд болох бөгөөд уулзалтаар манай улсын агаарын тээврийн болон аялал жуулчлалын шилдэг компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна.

“Найрсаг Улаанбаатар” зорилтын хүрээнд нийслэл хот шууд нислэг бүхий хотуудтай аялал жуулчлалын харилцаагаа өргөжүүлж, агаарын тээврийн компаниудтай хамтарсан гадаад сурталчилгааг идэвхтэй явуулах замаар зорчигч урсгалыг нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм. Учир нь манай улсад ирсэн жуулчдын 92 хувь нь нийслэл хотоор дайран өнгөрдөг бөгөөд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын 2013 оны судалгаагаар нийт жуулчдын 53 хувь агаарын тээврийг, 40 хувь нь авто тээврийг ердөө 2 хувь нь төмөр замын тээврийг сонгон үйлчлүүлж байна,
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.