Warcraft-ийн шинэ трайлерүүд
Та цуст элф эсвэл оркуудын төлөө тулалдаж компьютерийнхээ ард олон  цагийг өнгөрөөж байсан уу? Хэрэв тийм бол өнгөрсөн баасан гарагт (11-р сарын 6-нд) World of Warcraft тоглоомтой холбоотой 2 видео трейлэр интернетэд тавигдсан нь яах аргагүй таны сонирхлыг татна.

Эхнийх нь шинжлэх ухааны зөгнөлт кино болох “Moon”, адал явдалт зөгнөлт “Source code” зэрэг киног найруулсан найруулагч Duncan Jones-ийн найруулсан “Warcraft” киноны трэйлер юм. Уг кино ирэх 6-р сарын  3-нд Англи, дөрвөн хоногийн дараа  АНУ-ын кино театруудад гарч эхлэх юм байна.

Warcraft кинонд үлэмж биетэн, оркууд, цуст элфүүд гээд бидний тоглоомоор нь дамжуулан сайн мэдэх болсон үлгэрийн амьтад, хүн төрөлхтөн хоёрын тэмцлийн тухай өгүүлэх аж.



Хэрэв та киноноос илүүтэй тоглоомыг нь сонирхдог бол хоёр дахь трейлэр нь танд илүү сонихорхолтой санагдана.

Энэ нь ирэх зун Blizzard Entertainment-ийнхны гаргах “Legion” гэж нэрлэгдээд байгаа World of Warcraft-ийн шинэ нэмэлт өргөтгөлийн трейлэр юм. Legion нь WoW-ийн зургаа дахь өргөтгөл бөгөөд хамгийн сүүлийн өргөтгөл нь одоогоос яг жилийн өмнө Warlords of Dreanor нэртэйгээр гарч байсан юм.

Уг нэмэлт өргөтгөлийн урьдчилсан захиалга нь 11-р сарын 6-наас эхэлсэн бөгөөд 50 доллараар стандарт хувилбарыг нь захиалах боломжтой гэнэ. Захиалгийг 2016 оны 9-р сарын 21-нээс өмнө эсвэл уг нэмэлтийг худалдаанд албан ёсоор зарласан өдрөөс эхлэн илгээж эхлэх гэнэ. Близардын Battle.net гэдэг WoW-ийн онлайн тоглоомын сайтад дурдсанаар уг өргөтгөл нь “Broken Isle”  гэх шинэ эх газар, Demon hunter-ийн шинэ төрөл, 5 шинэ зэвсэг зэрэг хэд хэдэн нэмэлт болоод өргөтгөлөөс бүрдэж байгаа гэнэ.

Warcraft киноны трейлэр:



World of Warcraft: Legion нэмэлт өргөтгөлийн трейлэр

Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж: Blizzard.com, wowlegion.com
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.