Процессор үйлдвэрлэгч AMD-гийн эсрэг зарга үүсгэлээ
Төв тооцоолох хэсэг буюу CPU үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ чадлыг бага зэрэг давуулж сурталчлах нь элбэг байдаг. Гэхдээ процессор үйлдвэрлэгч AMD энэ удаа арай л хэтрүүлчихсэн бололтой. Юу гэхээр АНУ-ын Калифорн мужийн шүүх AMD-гийн эсрэг Bulldozer нэрийн процессорынхоо цөмийн тоог хоёр дахин нэмж  хэрэглэгчидээ төөрөгдүүлсэн хэмээн зарга мэдүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл уг бүтээгдэхүүн нь 8 цөмт процессор гэсэн боловч (8 цөм нь зэрэг 8 өөр тооцоолол хийх чадвартай) зөвхөн 4 цөмт процессор шиг 4 өөр тооцооллыг л зэрэг хийж чадаж байна гэж үзээд зарга үүсгэсэн байна. Компанийн зүгээс албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байгаа юм. AMD-гийн Bulldozer нэрийн бүтээгдэхүүн нь сервер, ширээний компьютерт зориулан 2011 онд худалдаанд албан ёсоор гаргасан бүтээгдэхүүн бөгөөд одоогоор компани дараагийн үеийн Zen нэрийн бүтээгдэхүүн дээрээ ажиллаж байгаа юм.

Калифорн мужид алдарт цахиурын хөндий байдаг бөгөөд хамгийн их цахим хэрэгсэл шинэ бүтээл туршдаг газар юм. Тиймээс AMD-гийн бүтээгдэхүүнийг хамгийн ихээр ашигладаг хэрэглэгч ихтэй зах зээл нь гэж болно. AMD уг заргад ялагдвал олон сая долларын торгууль төлж магадгүй болоод байгаа юм.
 
Орчуулсан:Оллоо.мн
Эх сурвалж: Engadget.com
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.