Ж.Гантөгс олимпийн эрхээ авлаа
Тайландын нийслэл Бангкок хотноо явагдсан байт харвааны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Ж.Гантөгс хувийн шигшээ харваанд мөнгөн медаль хүртэж, "Рио-2016" олимпийн наадмын эрхээ авлаа.Энэ сарын 1-8-ны өдрүүдэд явагдсан тус тэмцээнд манай улсаас 7 тамирчин, 3 дасгалжуулагчийн хамт оролцож, ийнхүү нэг олимпийн эрхтэй ирж байна.

Байт харвааны тамирчид өмнө нь “Мюнхен 1972”, “Монреал 1976”, “Москва 1980”, “Сөүл 1988”, “Барселона 1992”, “Атланта 1996”, “Лондон 2012” зэрэг зуны Олимпийн наадамд оролцож байсан.

Манай улсын хувьд  “Рио де Жанейро 2016”-д оролцох нийт арван эрхийг тамирчид маань аваад байна. Тодруулбал чөлөөт бөхийн төрөлд 6, буудлагын төрөлд 3, байт харвааны төрөлд 1 эрхтэй байгаа юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-09 06:38:46
    энэ төрөлд Монголчууд амжилт гаргах бүрэн боломжтой наадмын харвааг бодвол нарийн л байх гэхдээ байгалаас заяасан өгөгдөхүүн Монголчуудад бий гэж бодож байна