Их Британийн гол аюул нь ОХУ
Их Британийн Засгийн газар ОХУ-ыг үндэсний аюулгүй байдалд нь заналхийлж байгаа гол аюулын жагсаалтад багтаасан байна. Тус улсын аюулгүй байдлыг хангах стратегийг өөрчлөх ажлын хүрээнд бэлтгэгдсэн илтгэлд энэ тухай дурджээ. Тухайлбал, ОХУ-ыг Зүүн Европ, Балтын тэнгис орчмын улсуудад заналхийлж байгаа аюул гэдгийн нэг нотолгоо нь Украйны зүүн нутагт Оросын явуулж байгаа бодлого гэдгийг онцолсон гэдгийг Британийн “The Daily Mail” сонин өчигдрийн дугартаа мэдэгдлээ. Ингээд ч зогсохгүй Оросын учруулж байгаа аюул дараагийн таван жилд улам нэмэгдэнэ гэж Их Британийн Засгийн газар үзсэн тухай тус сонин мэдээлж байна.
 
Их Британийн Үндэсний аюулгүй байдлын шинэ стратегийг тус улсын Ерөнхий сайд Дэвид Кэмерон энэ сарын 23-нд албан ёсоор олон нийтэд танилцуулахаар төлөвлөөд байгаа аж. Их Британийн гол аюулын жагсаалтад ОХУ-аас гадна олон улсын терроризм, эбола гэх мэт онц аюулт өвчний тахал орох гэнэ. Үүнээс өмнөхөн АНУ-ын зэвсэгт хүчин нь ОХУ-ыг үндэсний аюулгүй байдлынх нь гол аюулын нэг гэж албан ёсоор мэдэгдсэн юм. Түүнээс өмнө Ерөнхийлөгч Обама яг адил утгатай мэдэгдлийг НҮБ-ын индэр дээрээс хийж байсан юм.
 
Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • анд 2015-12-17 15:22:19
    Хуцваааааааааа Дэлхий дахинд, хүн төрөлхтөнд гай болох хамгийн том аюул бол АНУ, Их Британи-юм
  • tugjil 2015-11-26 06:30:41
    ANU bol hutgagch
  • М 2015-11-15 08:49:28
    Дэлхий дахинд, хүн төрөлхтөнд гай болох хамгийн том аюул бол АНУ, Их Британи хоёр байсаар ирсэн.
  • Зочин 2015-11-09 06:47:09
    дайсганасан бодлогын эхлэлийг АНУ тавьдаг шүүдээ