О.Баасанхүү гишүүн Халх голын чөлөөт бүсийн асуудлаар нутгийн иргэдтэй уулзалт хийлээ
/Халх гол сумын иргэд эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь/
 
Дорнод аймгийн Халх голд Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоолыг цуцлахыг иргэд төр засгаас шаардаж буй билээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд Дорнод аймгийн иргэдийн 1659 хүний гарын үсэг бүхий 75 дугаар тогтоолыг эсэргүүцсэн өргөдөл ирсэн байна.
 Иймээс УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү болон Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч М.Ариунболд., Зам тээврийн яамны Хөгжлийн төвийн Материал шинжилгээний лабораторийн  эрхлэгч Д.Мөнхтүвшин зэрэг албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг тус нутгийн иргэдтэй уулзаж, нөхцөл байдалтай нь танилцахаар тус нутгийг зорьж,  энэ сарын 5-8-ны өдрүүдэд Дорнод аймаг, “Петро дайчин тамсаг” компанийн олборлолтын талбай, Халх гол сум, Ялалт баг гэсэн маршруттайгаар ажиллалаа. 
/Дорнод аймгийн иргэдтэй уулзах үеэр/

Дорнод аймаг, халх гол сумын иргэдтэй  уулзаж, халх гол чөлөөт бүсийг байгуулах шаардлага юу байв, яагаад 500 000 га талбайг хамруулахаар болов, хэрэв байгуулсан нөхцөлд нутгийн иргэд хийгээд байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг танилцуулахаас гадна тэдний санаа бодлыг сонсож, нутгийн иргэдтэй хэлэлцүүлэг бүхий чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм. Уулзалтуудад Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн, Халх гол сумын засаг дарга В.Мөнхтайван гэсэн орон нутгийн удлирдлагууд оролцсоныг тэмдэглье.

Уулзалт ярилцлагын үеэр нутгийн иргэд уг тогтоолыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байв. Гэхдээ тэд уг тогтоолын талаар маш буруу ташаа дутуу дулимаг мэдээлэлтэй байгаа нь харагдаж байсан. 

/Петро дайчин тамсаг компанийн 21 дүгээр тайлбайн кемп/
 
Мөн Дорнод аймгийн иргэдтэй уулзсаны дараа  “Петро дайчин тамсаг” компанийн 19, 21 дүгээр талбайгаар очиж, гэрээнд заасан автозамын ажлын явц хэр байгааг сонирхов. Уг автозамын ажлын тухайд, нийт 207 км автозам тавихаас 100 км-ыг нь ашиглалтад өгөхөд бэлэн болсныг тус компанийн төлөөлөл хэлж байв. Дараа нь Хилийн 0191, 0198 дугаар заставаар зочилж, ажил байдалтай нь танилцсан юм. Ингээд энэхүү орон нутаг дахь уулзалт ярилцлагын талаар тун удахгүй дэлгэрэнгүйгээр мэдээлэх болно. 
/0198 дугаар хилийн застав/
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen  2015-11-09 06:32:19
    buruu tashaa dutuu dulimag ch geh shig harin ch bid sain oilgoj bga ta buhen mungund nud chini sohorhchod bn UDIRDLAGUUDAA